iNet.mn дагах

“Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооноос хамтран “Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг өнөөдөр (2019.03.06) Төрийн ордноо зохион байгуулав.
Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

 
Хүн амын удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолт, угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэр анх 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар гарч байсан. Мөн 1996 онд Соёлын тухай хуульд тусгаж, УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолууд баталсан ч хэрэгжихгүй байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

 
Монголчууд наймдугаар зууны үеэс эхлэн угийн бичгээ хөтөлж ирсэн баримт байдаг бөгөөд эрт дээр үеэс угийн бичгээ 9 үеэрээ хөтөлж, түүгээрээ дамжуулан удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах үзлийг бий болгож, үе дамжин  өвлүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Угийн бичиг хөтлөх нь иргэдэд удам угсаагаа мэдэх чухал ач холбогдолтой ч нөгөө талаар төрийн түүхийн нэг хэсэг болж байдгаараа онцлогтой болохыг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Дашням зөвлөгөөнд танилцуулсан илтгэлдээ онцолж байлаа.  

"2017 онд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй төлөөлөгч оролцсон “Угийн бичигтэн” улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилга өрнүүлсэн байна. Энэ хүрээнд 2017 онд 15 аймаг, нийслэлийн 3 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүд 169 удаагийн сургалт, лекц, нөлөөллийн ажил зохион байгуулж, 8273 иргэдийг хамруулж, 2464 гэр бүл Ургийн баяраа хийжээ. Мөн “Монгол толбо нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй”  үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 21 аймаг, 8 дүүргийн нийт 90 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэн ажиллуулж байна”  гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцуулав.

 
2018 онд “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын нөлөөлөл, сурталчилгааны арга хэмжээнд нийт 12463 иргэдийг хамруулсан байна. “Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачилгын хүрээнд “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан Монгол Улсын иргэн бүрийг угийн бичгээ хөтлөхөд нь нэгдсэн арга зүйгээр тусалж, санаачилгатай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг  дэмжин урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байгаа ажээ. Угийн бичгийн цахим гарын авлага буюу цахим хуудсыг боловсруулан УГИЙНБИЧИГ.МОН цахим хуудсыг нэвтрүүлсэн. Цахим хуудсаар 2018 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд цахим хуудасны хандалтын статистикаас үзэхэд 6646 орчим зочид,  38 улсын 151 хотоос зочилжээ. 

 
Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурь угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн чухал гарц болохыг “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт илтгэлдээ тэмдэглэв. Манай улсын хүн амын дундах цус ойртолтын түвшний 97.24 хувийг шууд цус ойртолт, 2.76 хувийг алсуур цус ойртолтын хэлбэр тус тус эзэлдэг байна. Нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо генийн сангийнхаа 2.23-11.45 хувь, дундажаар 6.51 хувиар цусан төрлийн холбоотой болох нь судалгаагаар нотлогдсон бөгөөд иргэд удам угсаагаа мэдэхгүйгээсээ болж гэр бүл болдог байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл болж буй иргэд өөрсдөөсөө дээш 9 үеийн дотор цусан төрлийн холбоотой эсэхээ мэдэхгүй гэр бүл болж байна гэсэн үг юм. Үе дээшлэх тутам цус хоёр дахин шингэрч, цусан төрлийн хамаарал багасдаг бөгөөд 10 дахь үеэс эхлэн цусан төрлийн холбоогүй гэж үзэж, гэр бүл болж болдог ажээ.  


Монголын хүн ам дахь гэрлэлтийн байдлыг судлан үзвэл нэг багийн уугуул иргэд хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4 хувь, нэг сумын уугуул иргэдийн гэрлэлт 73.9 хувь, нэг аймгийн уугуул иргэдийн гэрлэлт 86.1 хувийг тус тус эзэлжээ. Мөн газар зүйн хувьд манай улсын хойноос өргөрөгийн дагуу урагшлах тусам цус ойртолт ихэсдэг зүй тогтолтой байгаа нь хүн ам сийрэг суурьшдаг говийн аймгуудад цус ойртолт их ажиглагддаг байна. Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин бууруулж, оюуны хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх, хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах, аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байгааг судлаачид хэлж байна.
Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь ургийн овгийн асуудал байлаа. Монголын хүн амын дунд овгийн тухай ойлголт үндсэндээ мартагдсан, овог, аймаг дотроо үл гэрлэх уламжлалт ёс гээгдэж цусан төрлийн холбоогүй гэсэн ерөнхий таамгаар гэрлэгсэд бие биеэ сонгодог. Шинээр овог тогтоохдоо хэрэглэсэн аргууд нь эцгийн овгийг өвлөн, эхийн овгийг тооцох явдлыг орхигдуулсан,  нэг эцэг, эхийн үр удмыг өөр өөр овогтой болгосон зэрэг гажуудал үүсгэсэн төдийгүй монголчуудын 86,6 хувийг эзлэх болсон Боржигон овогтон болсон зэрэг нь цус ойртолтоос хамгаалах бус харин ч улам будилах буруу арга барил болж хувирчээ.

Үндсэн илтгэлүүдийг танилцуулсны дараагаар зөвлөгөөнд оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Эрх зүйн орчин бүрдүүлэх, төрийн байгууллагуудыг үүрэгжүүлэх, гэр бүлийн боловсролын сургалтыг  бүх шатны боловсролын тогтолцоонд оруулж, угийн бичиг хөтлөхийн ач холбогдолын талаар хүүхэд залууст бага наснаас нь ойлголт хандлага бий болгох асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгах, Угийн бичиг хөтөлдөг, ургийн баяраа хийдэг өрх гэр бүлийг урамшуулан дэмжих алдаршуулах, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг  сайжруулах, Угийн бичиг хөтөлдөг өрх гэр бүлийн тандалт судалгааг нарийвчлан гаргах зайлшгүй шаардлагатай байгааг хөндөж байв.
Зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учраас оролцогчдоос гаргасан саналуудыг тусгасан зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. УИХ-ын зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллана гэдгээ хэллээ.скачать dle 12.0

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

Өнөөдөр, 15:48

Б.Баасандорж: Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86,000 орчим хаяг байдаг

Өнөөдөр, 15:38

Эхний 10 сард 61,069 суудлын автомашин импортолжээ

Өнөөдөр, 15:36

Иргэн Б.Болороо суултаа зогсоож байгаагаа хэллээ

Өнөөдөр, 15:35

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ”

Өнөөдөр, 11:56

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

Өчигдөр, 17:49

​Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

Өчигдөр, 12:14

Б.НОМИНТҮШИГ: Эрүүл нийгмийг хүсэж байгаа хүн бүр хэвлэлтэй эрүүл харилцах ёстой

Өчигдөр, 11:46

Гурван эмнэлгийн гадна тохижилтын ажил дуусжээ

Өчигдөр, 10:25

Дарханы чиглэлд рэйлбус дахин явж байна

Өчигдөр, 10:24

Д.Алтансүх самбо бөхийн Дэлхийн аварга болов

Өчигдөр, 10:23

МУГЖ Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоос

Өчигдөр, 10:21

20 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НАМ БАЙГУУЛАХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

8/11/2019, 15:02

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаал

8/11/2019, 14:55

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

8/11/2019, 14:51

“Б”бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

8/11/2019, 14:49

СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

8/11/2019, 14:48

"Мөрөөдлийн усан оргилуур"-ын газрын дээрэм нийслэлд давтагдах юм биш биз?

7/11/2019, 09:52

Гараашаас гаргаж тавьсан машин нь өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

7/11/2019, 09:45

Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид ҮХЦ-ийн даргад 10 хоногийн хилийн хориг тавьжээ

7/11/2019, 09:39

Э.Тэмүүлэн: Барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж дахин төлөвлөнө

7/11/2019, 09:35

​Цэцийн дарга Д.Одбаяр буцахдаа Солонгосоор дайрч тайлбар өгнө гэжээ

6/11/2019, 10:22

Морьтоны наадмаас хүүхдийн зургаа онцлов.... Талын түмэн адуу, Хэнтий.Батноров

6/11/2019, 10:07

Б.Болороо: Монголд мөнгөнөөс илүү нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл байдгийг харуулна

6/11/2019, 10:01

Харилцаа холбооны дэд бүтэц аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн болжээ

6/11/2019, 09:53

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөөнүүдийг суурилуулж эхэлжээ

5/11/2019, 14:52

300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг анхааралдаа авахыг хүсэв

5/11/2019, 14:06

Төрийн албан хаагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд суралцуулна

5/11/2019, 10:23

У.Хүрэлсүх: Налайхын зам товлосон хугацаандаа ашиглалтад орлоо

5/11/2019, 10:20

Ж.Амарзаяа: Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй

5/11/2019, 10:16

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29