iNet.mn дагах

Ё.Баатарбилэг: Сурах бичгийн хүртээмжийг нэмэх, хангамжийг сайжруулахын төлөө ажиллана

ЕБС-ийн сурагчийн сурах бичгийн хүрэлцээ улсын хэмжээнд дутмаг, бага ангийн сурагчийн сургалтын нөхцөлийг эргэж харах ёстойг багш нар, эцэг эхчүүд шүүмжлэх болсон. БСШУСЯ энэ талаар ямар бодлого барьж буйг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулав.
-ЕБС-ийн сурагчийн сурах бичгийн хүрэлцээ, хүртээмж хэр хэмжээнд байгаа вэ?
-Өнөөдрийн  байдлаар, ЕБС-д600 орчим мянган  сурагчсурчбайна. Статистикийн дүнгээс үзэхэд, 40-50 хувь нь сурах бичгээр хангагдсан байгаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд  сурах  бичгийн  хүртээмж тааруу болсон. Цөм хөтөлбөр хэрэгжихтэй  холбоотой сурах бичгийг шинээр зохиох ажил дуусаж байна. Жишээлбэл, 12 дугаар ангийнхан 17,18 төрлийн сурах бичиг хэрэглэдэг. Мөн Эрүүл мэндийн хичээл шинээр орж эхэлсэнтэй холбоотой сурах бичиг зохиох ажил  хийнэ.  Үндсэндээ яамнаас Цөм хөтөлбөрийн хүрээнд  сурах бичгээ боловсруулаад  дууссан.  Одоо  эдгээрийг 600 гаруй мянган хүүхдэдхэрхэнхүргэх нь тулгамдсан асуудал болоод  байгаа. Бага ангийн хүүхдийн сурах бичгийг төрөөс үнэгүй хангаж байгаа бол дунд,ахлах ангийнханд нийслэлийн хэмжээнд  40-50 хувь,  зарим тохиолдолд 60 хувиар хангадаг. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгож байгаа бол,  хөдөө орон нутгийн  зарим алслагдсан  сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах  бичиг оногдож байх жишээтэй. Зарим сурах бичиг хэрэглээ багатай учир илүүдэлтэй, зарим нь эрэлт ихтэй тул амархан элэгддэг.  2014-2015 онд БСШУСЯ-нд Азийн хөгжлийн банкны “Түрээсийн сурах бичиг” төсөл  хэрэгжиж байсан юм билээ. Энэ төсөл хэд хэдэн аймаг дүүрэгт амжилттай хэрэгжиж, тодорхой тооны сурах бичгийг тус банкны санхүүжилтээр, буцалтгүй тусламжаар нийлүүлсэн. Улмаар орон нутгийн сургуулиудад  тараагаад,  эцэг,эхчүүд нэг жилийн хугацаатай түрээсэлдэг. Түрээсийн төлбөрийг нь хуримтлуулаад хэрэглэж байгаа сурах бичгүүдээ дахин  хэвлүүлэх, муудсаныг нь  нөхөх учиртай төсөл  юм билээ. 
-Түрээсийн сурах бичиг  төслийг дахин хэрэгжүүлэх боломжтой юу?
-Азийн хөгжлийн  банкнаас хэрэгжиж байсан төслийн эргэн төлөлтийн  түрээсийн мөнгө хуримтлагдаад 3.7 тэрбум төгрөг болсон. Энэ мөнгө  Сангийн сайдын багцад байгаа. Харин бид хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар судалж байна. Төслийгдахин хэрэгжүүлэх тухай Азийн хөгжлийн банкны Суурин  төлөөлөгчтэй уулзаж, хэдийгээр 2019 оны хөтөлбөрөө төлөвлөсөн ч, “Түрээсийн сурах  бичиг” төслийг дахин  хэрэгжүүлэххүсэлт  тавьсан. Тэдний хувьд,  үнэхээр  чухал  асуудал гэдгийг  ойлголоо,  ойрын  үед  хариу өгье  гэдгийг хэлсэн.
-Энэ жил  сурах бичиг хэвлүүлэхэд улсаас хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ?
-2019 онд БСШУСЯ-ны багцад сурах бичиг шинээр хэвлэх нэг ч төгрөг төсөвлөөгүй. Энэ жилийн хувьд сурах бичгийг хэрхэн ханган  нийлүүлэх вэ гэдэг асуудал толгойн өвчин  болсон. Хамгийн сүүлд зохиогдсон ахлах ангийн сурах бичгийн нэг нь  ч хэвлэгдээгүй байна. Одоо бид сурах бичгийн хүртээмжийг ямар  аргаар сайжруулах вэ гэдэг асуудлыг бодлого хэрэгжүүлж буй газрынхантай ярьж байна. Бага  анги болон  эмзэг  бүлгийнхэнд сурах  бичгийг үнэ төлбөргүй өгөх хуучны тогтолцоог үргэлжлүүлнэ. Харин дунд,ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлээд,  хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд  санал  нэгдээд  ажиллаж байна.
-Хүртээмжийг нь боломжийн хэмжээнд хүргэхэд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-600 гаруй мянган хүүхдийн бүрэн сурах бичгийг хэвлэхэд нэлээд том тоо гараад байгаа юм. Одоо байгаа сурах бичгүүдээ хэрэглээд,  дээр нь нөхөн  хангана  гэхээр 40 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс нэг дор 40 тэрбум төгрөг гаргана гэдэг бэрх. Хэрвээ Азийн хөгжлийн банк болон Олон улсын төсөл хөтөлбөрөөс сурах бичгийн хүртээмжийн асуудлыг  шийдэх боломж гарахгүй бол улсын төсөв рүү хандахаас өөр арга байхгүй. Харамсалтай нь 2019 оны төсөв батлагдсан, 2020 оноос наашгүй болж байна. Тиймээс бүхий л  боломж, бололцоог хайж,  гадна дотнынхонтой уулзаж байна. "Түрээсийн сурах бичиг”  төслөөс үлдсэн 3.7 тэрбум төгрөгөөр  хамгийн чухал,  эрэлт хэрэгцээтэй сурах  бичгийг аль болох олон тоогоор хэвлэх боломжийг судалж байна. Хөдөө орон нутагт  эцэг эхчүүд  хүүхдэдээ ном авч өгөх гэхээр  худалдаанд  байхгүй,өөрсдөө мөнгөөрөө авъя гэхэд  ч боломжгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоог бүх талаас нь  эргэж харах,  хүртээмжийг нэмэх,  хангамжийг сайжруулах асуудлыг шийдэхийн төлөө ажиллана.
-Сурах бичиг хүртээмжгүй байхаар цөм хөтөлбөрийн агуулгаас үр дүн  нэхэх  эрхгүй болж байна уу?
-Бид  боловсролын хүрээлэнгийнхэнтэй уулзахад “Цөм хөтөлбөр”-ийн явцын  үнэлгээ хийсэн байсан. Энэ хөтөлбөр 2013 оноос бага  ангиудад хэрэгжсэн. Цөм хөтөлбөрт  хамрагдсан  өмнөх хүүхдүүд одоо төгсөх  болсон. Боловсролын  хүрээлэн цөм хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангалтгүй байна гэж дүгнэсэн дүн мэдээ танилцуулж байна билээ. Тэгэхээр  цөм хөтөлбөрийг өөрчлөх гээд  байгаа юм биш. Хөдөө орон нутгийн багш нартай ярихаар маш их агуулгын давхцал,  сурагчдад ачаалал нэмдэг, шаардлагатай бус гэж үзэхээр зүйл их байна. Тиймээс  “Цөм хөтөлбөр”-ийн  агуулгын “шүүсийг нь шахаад” чанаржуулахгүй бол эцэг эх,  багш, сурагчдыг  бүгдийг нь  ачаалалтай болгодог гэсэн асуудлыг  ярьж байгаа.  Тиймээс үндэсний баг  ажиллуулж байна. Сурах бичгийг чанаржуулах үндэсний багт  хөдөө орон нутаг,  нийслэлд хөтөлбөрийн хичээл зааж байгаа багш  нарыг ажиллуулж байна. Жишээ дурдахад, нэг агуулгыг гурван  хичээл,  гурван сурах бичигт адилхан зааж байгаа. Тэгэхээр яг ямар  хичээл, ямар  агуулга давхцаад байна гэдгийг нэн  түрүүнд судална.
-Зургаан,  долоон настай хүүхэд тоглох, хөгжих насандаа хэт их ачаалалтай хичээллэж байгаа. Өдрийн цагаар хичээлдээ яваад,  орой нь даалгавраа хийдэг. Тэгсэн ч барахгүй юм?
-Бага ангийн хүүхдүүд  маш их ачаалалтай байгаа нь үнэн. Яагаад  ачаалалтай байгаа гэхээр, тэднийг үнэлэх үнэлгээний  систем байхгүй.  Гэтэл багш нар, сургууль нь өөрсдийнхөө журмаар  үнэлгээ өгөөд,  хооронд нь өрсөлдүүлдэг болсонтой холбоотой. Түүнд нь эцэг эхчүүд, сурагчид  өрсөлдөөд явж байна. Нөгөө хөгжингөө суралцах, тоглонгоо суралцаад,  хөгжөөд явж байх ёстой бяцхан хүүхдүүд хар багаасаа асар их өрсөлдөөнд орж байна. Энэньмаш их сэтгэл зүйн дарамт болж байгаа гэдгийг эцэг эхчүүд хэлдэг. Сэтгэл зүйчид ч бас хэлдэг. Ер нь бага ангидаа үзэх хичээлийн агуулгыг хүн болох талаас нь түлхүү оруулах хэрэгтэй. Мөн эх оронч хүмүүжлийг олгох агуулгыг оруулах хэрэгтэй байна. Зарим тохиолдолд түргэн уншлагын уралдаанд оролцож байна гээд хүүхэд маш хурдан уншаад дараа нь юу уншив гэхээр түүнийгээ ойлгоогүй байна шүү дээ. Ийм маягаар  хүүхдийг хохироож болохгүй л дээ. Энэ бүхнийг бид  эргэж харж байгаа. скачать dle 12.0

Өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдгийг танилцууллаа

Өчигдөр, 13:25

Д.Содном: Ю.Цэдэнбал даргын ажилч зан бидэнд их сургамж болж байсан

Өчигдөр, 13:24

Х.Мандахбаяр: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдээ, редакцуудаа хамгаална

Өчигдөр, 13:22

"5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хааснаар ирэх онд Чингэлтэй, Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангах болно"

Өчигдөр, 13:21

Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

17/09/2019, 21:25

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

17/09/2019, 21:21

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд тусалцгаая

17/09/2019, 11:40

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

17/09/2019, 11:36

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

17/09/2019, 11:35

Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна

17/09/2019, 11:33

"70 түүх 70 агшин" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

17/09/2019, 11:30

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

13/09/2019, 15:45

Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

12/09/2019, 11:38

Ерөнхийлөгч өө, ард түмнээ хоёр хуваахаа боль

12/09/2019, 11:35

Гэрээслэл бичиж амиа хорлосон хүү хар тамхи хэрэглэсэн байжээ

12/09/2019, 11:34

Төрөлх хэлээ хамгаалсан эрдэмтэн зулын гол болжээ

12/09/2019, 11:30

М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

12/09/2019, 10:56

Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ажлаа өглөө

12/09/2019, 10:51

НӨХӨРЛӨЛИЙН ГЭРЭЛ СҮҮДЭР

12/09/2019, 10:42

Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

11/09/2019, 11:28

А.М.СЕРГЕЕВ: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм

11/09/2019, 11:23

"Мобиком" компанийн шинэ оффист үед гал гарлаа

11/09/2019, 11:21

Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

11/09/2019, 11:19

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

11/09/2019, 11:17

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54