iNet.mn дагах

Эрдэнэт үйлдвэрийг 400 сая 727 мянган ам.доллараар зарсан нууцыг дэлгэлээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 32 дугаар тэмдэглэл, "Эрдэнэт үйлдвэр" хувьцаат компани болон "Монголросцветмет" нэгдлийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж байна. 
Л.Оюун-Эрдэнэ: Энэ тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах болсон нь хэд хэдэн учир шалтгаантай. 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах хоёр улсын хэлэлцээр хийгдэж, 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр хамгийн сүүлчийн байдлаар 62 жилийн нөөцтэй стратегийн чухал орд юм гэдэг ТЭЗҮ гарсан. Ашиггүй үйлдвэр биш гэдэг нь энэхүү ТЭЗҮ-ээс харагддаг.
2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр Засгийн газар хаалттай хуралджээ. 32 дугаар тэмдэглэлд дурдсанаар тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж "Монголын зэс корпораци"-д худалдах тухай" танилцуулгыг хийжээ.
Гэтэл тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дансанд байсан мөнгө энэ дүнгийн гуравны нэгд хүрэхээр байжээ
Энэ хуралд ХХБ-ны захирал О.Орхон, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Монголын зэс корпораци"-ийн захирал Д.Эрдэнбилэг нар оролцож, өмчлөлийн хувьд ХХБ үүнд оролцож байгаа гэдгээ илэрхийлжээ. 
УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 337 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкнаас авсан эх үүсвэрийг нягтлаад төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон аж.
Засгийн газрын долдугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг суутган тооцож, төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах тухай" заажээ. Ялангуяа УИХ-ын тогтоол ҮХЦ-ийн дүгнэлтээр "үндсэн хуулийн зөрчилгүй" гэдэг нь тогтоогдсон юм.
Гэтэл "Монголын зэс корпораци" нэхэмжлэн шүүхийн маргаан гаргаж, захиргааны хэргийн шүүх дээр гурван шатанд Засгийн газар ялагдсан байна. 
Уг шүүх дээр Засгийн газар ялагдсан долоон шалтгааны нэг нь "ХХБ, "Монголын зэс корпораци" хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд биш" гэсэн дүгнэлт. Гэтэл "ХХБ, "Монголын зэс корпораци" хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд мөн бөгөөд санхүүгийн болоод удирдлагын хувьд хамааралтай" гэж О.Орхон захирал тухайн хурал дээр хэлж байсан нь нууцын тэмдэглэлд үлджээ. 
Энэхүү хурлын тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцын зэрэглэлд байлгасаар байсан аж
Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл нь санхүүжилтийн схем. 2016-04-16-ны өдөр 5 сая доллар, 2016-06-17-ны өдөр 182 сая доллар, 2016-06-30-ны өдөр 213 сая 250 мянган долларыг "Монголын зэс корпораци"-аас "Ростек" рүү  шилжүүлсэн. Нийт 400 сая 727 мянган доллараар "Монголын зэс корпораци" Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан аж.
Яаж энэ мөнгө боссон бэ?
  • - ХХБ Сангийн яамнаас вексел бичиж авсан
  • - Монгол банкинд өрийн бичиг бичиж өгч мөнгө авсан
  • - Хөгжлийн банкнаас зээл авсан
Мөн ХХБ өөрөө "Юнайтед Энержи", "Ривер стоун" гэх мэт гурван компанид зээл өгөөд "Монголын зэс корпораци" руу нэг сарын хугацаанд бүгдийг нь шилжүүлүүлжээ. Түүнээс 20-иод хоногийн дараа Монгол банкнаас 160 тэрбум төгрөгийг шилжүүлж авсанаас харвал төрийн өмчийг төрийн мөнгөөр хувийн компанид худалдсан байх магадлалтай. 
Засгийн газрын 50 дугаар тэмдэглэлд дурдсанаар уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг ХЗДХ-ийн сайдад даалгаж, АТГ болон ЦЕГ-т санхүүгийн эх үүсвэрийг шалгахыг даалгажээ. Өөрөөр хэлбэл өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь ХХБ-ны өөрийн өмч байсан юм бэ гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Гэтэл нийслэлийн прокурор дээр уг хэргийг түдгэлзүүлжээ. 
Энэ хэрэг захиргааны хэргийн шүүх дээр очиж, хоёр шүүгч ажилласан аж. Гэтэл тэдний нэг нь ХХБ-нд өмнө нь ажиллаж байсан хүн. Энэ бүхнээс харвал авилгын хэрэг гэж үзэх үндэслэл бий. Иймд уг хоёр шүүгчийг АТГ-д шилжүүлж, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодруулна гэлээ. 
Л.Оюун-Эрдэнэ: 20 минутын дараа эхлэх ҮАБЗ-ийн хурал дээр энэ асуудлыг танилцуулна.  Хэрвээ энэ систем үнэн бол эрүүгийн хариуцлага. Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан мөнгө угаалтын гэмт хэрэг байж болзошгүй гэж Засгийн газар хардаж байна.
Мөн тэрээр, "УИХ-ын 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж ҮХЦ-ийн дүгнэлт гарсан учраас энэ асуудал дээр Монгол улсын төр засаг ямар байдлаар ажиллах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ёстой. Бүх материалыг бид татаж үзсэн. Байнгын хороодын дарга нар, ажлын хэсгийн гишүүд, төрийн гурван өндөрлөг, хууль хяналтын байгууллагууд нэгдсэн ойлголттой байх ёстой учраас өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг оруулж хэлэлцүүлэх гэж байна" гэлээ.
Стандарт банктай холбоотой асуудал дээр" албаар яллагдах" нөхцөл үүссэн байж болзошгүй гэсэн материалууд олдсон аж
Стандарт банкны удирдлагууд  холбогдох материалаа арбитрын шүүх дээр гаргаж өгөөгүй аж. Энэ тохиолдолд зориудаар санхүүгийн схемд оролцсон хүмүүс гэж хардаж байна. Хуулийн байгууллага эцэслэн тогтоох биз. Гэхдээ анхаарал татаж буй нэг үндэслэл нь н.Дөлгөөн гэдэг хүний эзэмшдэг "Юнайтад энержи" гэх компани, Ганбатын Хүрэлбаатар, Ц.Пүрэвтүвшин нарын эзэмшлийн компаниуд буцаад Монголын зэс корпораци руу орчихсон байгаа юм. Эдгээр хүмүүс нь бүгд ХХБ-тай холбоотой. 
Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд шалгалтын явцад тодорхой болно. 71,3 сая, 51,3 сая долларууд Хөтлийн цемент, QFC гэдэг компани руу орсон нь баримтаар нотлогдсон. Монгол банкны өрийн бичгээс авсан QFC компаниас хоёр удаа 100 тэрбум төгрөг гарсан. Буцаад "Хэйди трейдинг" компани руу орсон. Энэ нь н.Хүрэлбаатарын компани. "Девилопмент" гэдэг компани нь Эрдэнийн Батхүүгийн компани гэх мэт. 
Энэ бүхнээс харвал Монгол банкны ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн хэрэг үүсч магадгүй. Яагаад гэвэл Монгол банк хэзээ ч аж ахуйн нэгж рүү шууд мөнгө өгөх эрхзүйн үндэс байхгүй.  
Ийм ноцтой хэрэг үүсчихээд байхад өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс байцаалт аваагүй байна. Засгийн газар арга хэмжээ авна. Олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Сэтгүүлчдэд нууцын зэрэглэлээс гарсан материалыг эх хувиар нь өгнө. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ямар хувь хүмүүс эрх мэдлээ ашиглан оролцов гэдэг нь тодорхой болох биз.https://www.facebook.com/livetv.mn/videos/307894500081597/?t=466
https://livetv.mn/p/5699?fbclid=IwAR1QPQP5WQX_Nsq5Wx7pchrWpjUSFp5czyENMGjRjiR5qeBm8wF9QmbEdUYскачать dle 12.0

Өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдгийг танилцууллаа

Өнөөдөр, 13:25

Д.Содном: Ю.Цэдэнбал даргын ажилч зан бидэнд их сургамж болж байсан

Өнөөдөр, 13:24

Х.Мандахбаяр: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдээ, редакцуудаа хамгаална

Өнөөдөр, 13:22

"5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хааснаар ирэх онд Чингэлтэй, Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангах болно"

Өнөөдөр, 13:21

Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

Өчигдөр, 21:25

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

Өчигдөр, 21:21

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд тусалцгаая

Өчигдөр, 11:40

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

Өчигдөр, 11:36

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

Өчигдөр, 11:35

Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна

Өчигдөр, 11:33

"70 түүх 70 агшин" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Өчигдөр, 11:30

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

13/09/2019, 15:45

Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

12/09/2019, 11:38

Ерөнхийлөгч өө, ард түмнээ хоёр хуваахаа боль

12/09/2019, 11:35

Гэрээслэл бичиж амиа хорлосон хүү хар тамхи хэрэглэсэн байжээ

12/09/2019, 11:34

Төрөлх хэлээ хамгаалсан эрдэмтэн зулын гол болжээ

12/09/2019, 11:30

М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

12/09/2019, 10:56

Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ажлаа өглөө

12/09/2019, 10:51

НӨХӨРЛӨЛИЙН ГЭРЭЛ СҮҮДЭР

12/09/2019, 10:42

Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

11/09/2019, 11:28

А.М.СЕРГЕЕВ: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм

11/09/2019, 11:23

"Мобиком" компанийн шинэ оффист үед гал гарлаа

11/09/2019, 11:21

Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

11/09/2019, 11:19

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

11/09/2019, 11:17

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54