iNet.mn дагах

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-г задлахад хамгийн багадаа арваад жилийн том тэмцэл болох байх

Одоогоос хоёр сарын өмнө ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргыг чөлөөлөх хүртэл 40 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Нямбаатар нар УИХ-ын чуулганы индэрийн урд мэдэгдэл хийж байсан.
Таван гишүүний тэмцэл хоёр удаагийн жагсаал, гэр суулт, өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн 11 хүний өлсгөлөн гээд улам ширүүссээр, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах хуулийн төслийг өргөн барьж, улмаар өнөөдөр УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, энэ нь дээрх таван гишүүний туйлын зорилго биш бөгөөд МАНАН бүлэглэлийг зад татах нь тэдний гол зорилго гэдгийг хэлсээр буй. Одоо дараагийн УИХ-ын даргыг сар шинээс өмнө сонгох, МАНАН бүлэглэлтэй цаашид үргэлжлүүлэн тэмцэх гээд тэдний ажил дуусаагүй байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Сар шинээс өмнө дараагийн УИХ-ын даргын асуудал яригдах уу. Энэ асуудал цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Зунжин, намаржин, өвөлжин энэ асуудлыг ярилаа. Энэ дунд төрийн ажлыг тодорхой хэмжээнд гацаах нөхцөл байдал үүссэн бол нийт иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж байна. УИХ-ын дарга М.Энхболдын саяны хэлсэн үгийг маш анхааралтай сонслоо. Ихэнх зүйлтэй нь санал нэг байна. Магадгүй буруу зөрүү ойлголцсон зүйл байж магадгүй. Гэхдээ үг хэлэхдээ “Энэ үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэж хэлэх болов уу гэж бодож байлаа. Яагаад гэхээр энэ үйлдэл улс төрийн жишиг байх ёстой. Хүн аль ч албан тушаалд томилогдож, бууж болно. Би анхнаасаа хувь хүн М.Энхболдтой тэмцээгүй, харин улс төрийн шинэ жишиг тогтоосой хэмээн энэ асуудлыг гаргаж тавьсан гэдгээ хэлж байсан.
 Би анхнаасаа хувь хүн М.Энхболдтой тэмцээгүй, харин улс төрийн шинэ жишиг тогтоосой хэмээн энэ асуудлыг гаргаж тавьсан
Тодорхой үр дүнтэй гаргаж тавьсан энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хэргийг нуун дарагдуулж болдоггүй юм байна гэсэн том сургамжийг авсан байх гэж бодож байна. Цаашдаа хяналттай, амаргүй нөхцөл байдал дундуур явах болсон гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал үүсгэвэл энэ нь эрүүгийн ял хэрэг болж хувирдгийг ойлгосон байх. Бид тэмцлээ зогсоохгүй. Цаашдаа ЖДҮХС болон бусад сангуудтай холбоотой эх үндэс хаанаас тавигдав гэдгийг ч мөн асуудал болгон гаргана. Энэ асуудлаар бид нийтийн сонсгол зохион байгуулах болно.
УИХ-ын шинэ дарга яаралтай сонгогдох ёстой байх. Өмнө нь ярьж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, Стандарт банктай холбоотой яригдаад байсан асуудал юу болов яагаад замхрав. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой тухайлбал концесстой, орд газруудтай холбоотой асуудал усанд хаясан чулуу шиг алга болоод байдаг энэ асуудлыг дахиж сэргээж тавих болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шинэ томилогдох УИХ-ын даргаас хамтдаа шаардах болно.
Миний бодлоор “Шүдгүй арслан болоод байна” гэдэг ч юм уу эсвэл “Асуудал ярихаар бахиар хавчаад хөдлөхгүй байна” гэдэг зүйл одоо байхгүй байх ёстой. Учир нь парламентын 40 гишүүн дэмжиж байна гэдэг бол парламентын олонх хууль тогтоох дээд байгууллага, хууль хяналтын байгууллагад тодорхой хэмжээний хариуцлага тооцох боломжтой. Үндсэн хуулиар эрх нь олгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын эрх мэдэл, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл гэсэн зүйл рүү чиглээсэй гэж бодож байна.
М.Энхболд гэдэг хүн огцроод бүх зүйл сайхан болно гэж миний хувьд хэзээ хэлж байгаагүй. Тэгж ч бодохгүй байна
Аль нэгэн байдлаар сунжруулах, хоорондоо хуйвалдаж аргацааж цаг өнгөрөөх соёл энэ хүрээд цэг тавигдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
М.Энхболд гэдэг хүн огцроод бүх зүйл сайхан болно гэж миний хувьд хэзээ хэлж байгаагүй. Тэгж ч бодохгүй байна. Цаашдаа амаргүй тэмцэл дунд явах байх. Гэхдээ өнгөрсөн хугацаанд миний хувьд нэг зүйлд баяртай байгаа. Тэр нь асуудлууд нийтэд ил болсоор байгаа явдал юм. Цаашдаа олон олон асуудлууд ил болсоор байх болно. Засгийн газар, Таван толгой, Оюу толгойтой холбоотой олон баримтууд байдаг юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа хараад харамсах сэтгэл төрсөн. Нийгэмд буруу ойлгогдоод хэлмэгдэж яваа хүмүүс ч байдаг. Үүнийг нэг мөр тайлбарлаад явдаг жишиг рүү нийгэм орчхоосой. Гэхдээ нам харгалзахгүйгээр ийм жишгээр яваасай. Ганцаараа ч юм уу, эсвэл тавуулаа ч юм уу, дөчүүлээ нийлээд ч энэ асуудал явахгүй байх нөхцөл байдал байсан юм шүү. Үүнийг та бүхэн минь харж ойлгож байсан байх.
Юутай ч нийгмийнхээ хандлагыг ойлгодог хүн байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, олон сонгогдсон хүн байгаасай гэсэн бодолтой байна
Энэ хүрээд арга буюу хууль санаачилсан. Гэхдээ дахиж албан тушаалтан хууль хяналтын байгууллагад тогтоосон ноёрхолдоо дулдуйдаад ч юм уу, эсвэл Үндсэн хуулийн Цэц болон өөрийнх нь томилсон бусад хүмүүс хувь хүнийхээ хувьд намайг хамгаална гэсэн бодлоо хаях хэрэгтэй.
Сая УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Би Ерөнхий сайд байхдаа Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг сайдаар томилж байсан. Миний эсрэг энэ хүмүүс явж байгаад харамсаж байна” гэж байна лээ. Ийм үг дахиад гарч болохгүй үг. Ийм байдлаар хүмүүсийг барьцаалж, санал өгөх эрхэнд нь халдаж болохгүй. Шинэ жишиг бий болох ёстой гэж л бодож байна. Цаг хугацаа харуулна гэдэгт итгэж байна. Харин залуу гишүүдийн хувьд парламентад үнэхээр хуйвалдааны зарчмаар явдаг зүйл байдаг гэдгийг олж харсан. Үүнийг нээлттэй болгохын төлөө явсан. Хоёр ч удаагийн жагсаал болж, иргэд тэмцэж чаддаг, бухимддаг гэдгээ харуулж чадсан. Монгол Улсын өнгөрсөн 27 жилийг дүгнэсэн үйл явдал боллоо гэж миний хувьд бодож байна.
-УИХ-ын дараагийн дарга хэн болох вэ?
-Яг өнөөдрийн байдлаар энэ хүнийг болгоно, тэр хүнийг болгохгүй гэсэн нэг ч уулзалтад миний хувьд ороогүй. Дүрмийнхээ дагуу МАН-ын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Түүний дараа шаардлагатай гэвэл МАН-ын Бага хурал хуралдаж магадгүй. Гэхдээ хуульд ийм заалт байхгүй. Ингээд миний хувьд нийгмийнхээ хүлээлтэд тохирох хүнийг гаргаж тавиарай гэж хэлсэн. Дахиад хуйвалдана гэдэг ч юм уу, энэ маань ийм албан тушаал аваагүй үлдсэн юм хөөрхий, энэ хүнийг гаргахгүй бол балрах гээд байна гэдэг ч юм уу хөшигний цаадах байдлаар битгий хандаасай. Хэн нийгмийн хүлээж байгаа асуудал дээр нэг жилийн дотор хурдтай ажиллаж чадах вэ гэсэн тэр хүнээ л гаргаж тавиасай.
-Таны хувьд хэнийг болоосой гэж бодож байна?
-Нөхөдтэйгөө зөвлөлдсөний дараа нэрээ хэлэх ёстой. Юутай ч нийгмийнхээ хандлагыг ойлгодог хүн байгаасай гэж бодож байна. Хоёрдугаарт, олон сонгогдсон хүн байгаасай гэсэн бодолтой байна. Энэ суудал том өндөр босготой байх ёстой шүү дээ.
Би өнөөдрийн хүртэл П.Сэргэлэн, П.Ганхүү, Г.Өнөрболор, Ц.Анандбазар зэрэг хүмүүс ямар шалгуураар сайд хэмээх эрхэм хүндтэй албан тушаалд дэвшиж орж ирснийг ойлгоогүй
-Таны нэр дараагийн дарга болох хүмүүсийн нэрсийн дунд яваа шүү дээ?
-Миний хувьд ямар нэгэн байдлаар албан тушаалын төлөө яваагүй. Нэг УИХ-ын гишүүнээр сонгогдоод албан тушаалын хойноос шунан дурладаг байж болохгүй гэж би хувьдаа боддог. Төрийн сайд ч гэсэн яг үнэндээ том, өндөр босго. Нөгөө талаараа сайд л биш бол УИХ-ын гишүүн ажил биш гэж боддог ах нар маань болиосой. Хууль тогтоох, төлөөлөх эрхэм үүргээ хийсэн шиг хийдэг байгаасай гэж боддог.
-УИХ-ын дарга үг хэлэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихэд надад хэн ч "Та МАНАН-гийн толгойлогч" гэж хэлээгүй. Хүн ямар хурдан өөрчлөгддөг юм бэ гэж хэлсэн.
-Ерөнхийлөгч болохын тулд УИХ-ын дарга болох нь ойлгомжтой. Өөрийнхөө явцуу хүрээний томилгоо, эрх ашгийг бодсон бол энэ хүний алдаа. Байшингийнхаа суурийг буруу тавьсан. Жишээлбэл, Ж.Эрдэнэбат гэж залууг үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ шууд ерөнхий сайд болоход бэлтгэгдсэн боловсон хүчин байгаагүй. Хэрэв Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын албан тушаалыг өгсөн бол намын даргын албан тушаалыг давхар улс төрийн эрх мэдэлтэй нь өгөх ёстой байсан гэж боддог. Би өнөөдрийн хүртэл П.Сэргэлэн, П.Ганхүү, Г.Өнөрболор, Ц.Анандбазар зэрэг хүмүүс ямар шалгуураар сайд хэмээх эрхэм хүндтэй албан тушаалд дэвшиж орж ирснийг ойлгоогүй. Магадгүй Морин спортын уяачдын холбооны ерөнхийлөгч байсан учраас сайд болсон байх. Гэхдээ улс төрд цаашид ийм зүйл байж болохгүй. Үүнээс болоод энэ асуудал үүссэн. Өнгөрсөн хугацаанд бид хоёрын хооронд олон маргаан болж байсан. Үүнийг манай намын хүмүүс мэднэ. Бид олон зүйл дээр зарчмын байр суурь зөрүүтэй байсан. Гэхдээ үүнээс болсон юм биш. Энэ дээр л алдсан гэж бодож байна. Шүүхэд өгсөн байна лээ. Шүүх дээр шаардлагатай зарим материалыг гаргана гэж бодож байна.
-УИХ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс өлсгөлөнгөө зогсоох уу?
-Одоо бид гарч очиж нөхцөл байдлыг мэдээлнэ.
Гишүүнийг эгүүлэн татах хууль батлагдвал С.Эрдэнэ дарга хамгийн түрүүнд татагдах байлгүй дээ
-МАНАН-г задлахад хэр хугацаа шаардагдана гэж бодож байна вэ?
-Тийм амар шийдэгдэхгүй ээ. Илэрхий болж байгаа юм. Би аргаа бараад киноны дүрслэлээр тугалган зэрэг шиг гээд байгаа юм. Магадгүй гуравдагч хүчин болоод гараад ирж магадгүй. Магадгүй манай нам ялагдаад бид буруутан болох байх. Ардчилсан Нам эдгээр хүмүүстэй нийлж санхүүжилт босгоод төрийн эрх мэдлээ эргүүлээд авч магадгүй. Олон эрсдэл бий. Үүнийг хянаж, олон нийтийн хяналттай явж чадвал Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй байх. Түүнээс биш ялж чадна гэдэгтээ одоо ч эргэлзэж байна. Ярихгүй бол болохгүй юм байна гээд аргаа бараад явж байна. Өмнө нь би хэлж байсан Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр бол энэ бүлэглэлийн хажууд жижигхэн утсан хүүхэлдэй гэж өмнө нь би хэлж байсан.
Бид улс төрчдийг л хараад байдаг. Гэтэл тэдний цаана байгаа энэ том систем, пирамид одоо ч ажилласаар байна. Одоо ч бүх зүйлийг анализ хийж байна. Сая эд нар гэнэдчихсэн. Нэг тал уруугаа саваад дотроо байгаа хяналтаа алдчихсан. Одоо бол улам илүү нягтарч, улам илүү хэрцгийгээр төлөвлөж байгаа. Монголын ард түмний заяа түшнэ гэдэг шиг залуу хүний өөдрөг сэтгэлээр төсөөлж байгаагаас биш тэр хүмүүстэй тэмцэх санхүү болон хууль хяналтын байгууллагын нөлөөлөл байхгүй. Хамгийн багадаа арваад жилийн том тэмцэл болох байх.
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Батлагдвал С.Эрдэнэ дарга хамгийн түрүүнд өөрөө татагдах байлгүй дээ. М.Энхболд даргатай холбоотой асуудал гарахаар л манай С.Эрдэнэ гишүүн уурлаад байгаа юм. Бодвол олон асуудал нь ухагдах гээд байгаа юм байлгүй.
-Гэр суултын зөвшөөрлөө хэд хоногоор авсан бэ. Та бүхэн суулт хийж байгаа газрыг хувийн компани авсан талаар мөн мэдээлж байсан.
-14 хоногоор авсан. Бид зөвшөөрлөө нийслэлээс авлаа гэж бодтол хувийн компани эзэмшдэг болохыг жагсагчид хэлсэн. Автомашины зогсоол чөлөөлж өг гээд яриад байна гэсэн. Гэтэл энэ газрыг Солонгосын хөрөнгө оруулалттай компани авсан юм билээ. Нийслэлээс асуухад “харин тийм ээ” гэж байна лээ. Төрийн ордныг тойруулаад л хувийн компаниуд газрыг нь авчихсан байна. Төрийн үе үеийн нам, албан тушаалтнуудын шууд болон шууд бус нөлөөлөл байна. УИХ-д орж ирээд компани төлөөлөөд байна. Тэр нь орж ирэнгүүт маш ойлгомжтой харагддаг юм билээ. УИХ-д орж ирээд л МАНАН гэж юу юм, том компаниуд хууль хяналтын байгууллагад нөлөөлдөг нь үнэн юм уу гээд эргэлздэг. Хувьцааг нь хараад үзэхэд л ойлгомжтой. Би сонгогдсон юм бол олон нийтийг төлөөлөөч ээ, эсвэл бизнесээ хийгээд зайл гэж хэлээд байгаа юм.
Төрийн ордныг тойруулаад л хувийн компаниуд газрыг нь авчихсан байна
Сүхбаатарын талбайн жагсагчид байгаа энэ газрыг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт банк авчихсан байна. Төрийн ордны өөдөөс харсан өндөр байшин босохоор зураг нь хүртэл гарчихсан байна лээ. Гэтэл үүнийг яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ. Энгийн нэг залуугийн нэр дээр захирамж нь гарчихсан, ард нь хариуцлага хүлээх хүн байхгүй. Ил далд нөлөөлөл гэж энэ. Манайхаас өөр улсад төв талбайг нь хувийн компани авчихсан байвал захирамж гаргасан хүн нь 24 цагийн дотор захирамж гаргасан хүн нь баривчлагдах байх.
Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсад энэ бүлэглэл рүү халдаж байгаа хууль хяналтын байгууллага гэж алга. Бидэнд байгаа мэдээллээр дан энэ байгууллагуудын гар хөлөөр дамжиж томилогдсон хүмүүс байгаад тэднийгээ хамгаалж байна. Бид энийг л яриад байгаа юм. Хувийн өмчид халдаад байгаа юм биш, хулгайн өмч. Ямар нэг байдлаар баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж байгаа зүйл байхгүй. Харин ч баялаг бүтээх, бизнесийн чөлөөт орчны цэвэр өрсөлдөөнийг бий болгохын төлөө явж байна. Хувийн хэвшлийнхэн ч үүнийг ойлгож байгаа юм билээ.скачать dle 12.0

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

Их аварга М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авлаа

25/11/2019, 13:55

"Музейн барилгыг авч үлдэх бидний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ"

25/11/2019, 13:53

С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

25/11/2019, 13:49

“Атар 60 жил” фото зургийн үзэсгэлэнгээс

24/11/2019, 14:11

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37