iNet.mn дагах

Д.Тогтохсүрэн: Дараагийн УИХ-ын даргын асуудал яригдаагүй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй улс төрийн цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарлахад богино хугацаа үлдлээ. Хэлэлцэх ёстой чухал асуудлуудаа баталж амжих болов уу. УИХ-ын гишүүдийн бойкотоос болж намрын чуулганд хангалтгүй дүн тавих гишүүд ч цөөнгүй байна.  Таны хувьд намрын чуулган үүргээ гүйцэтгэж чадсан уу?
-Намрын чуулганаар бид олон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнээс 2019 оны  төсвийн тухай хуулийг  хугацаандаа  баталсан нь гол ажил байлаа. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Татварын багц хууль зэрэг хэлэлцэж чадаагүй чухал хуулийн төслүүд үлдсэн. Тийм учраас намрын чуулган үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж би хэлж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд  ажилласан.
-Намрын чуулганыг сунгах саналыг Ерөнхийлөгч гаргасан. Та чуулганыг сунгах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Хуулиараа намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ч хугацааг 14 хоногоор сунгаад ажиллах боломж бий. Энэ талаар ойрын хугацаанд  намын бүлэг, байнгын хороодоор  ярилцана.
-Нэг  намын  араншин, дотоод зөрчлөөс болж  Монгол төрийн ажил гацсан. Уг нь Монгол төрийн үйл ажиллагаа нэг намын ааш араншингаас гацах ёсгүй.  Та үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын чуулган 40 орчим хоног гацсан нь үнэн. УИХ-ын даргыг чөлөөлөхийг шаардаж буй  гишүүдийн хувьд улс төрийн шаардлага, улс төрийн тэмцлийг хийж байна гэж харж байгаа. Монголын нийгэмд тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал бий. Үүнийг манай зарим  гишүүн ч хэлж байгаа. Бид сүүлийн хэдэн жил явж ирсэн өнөөгийн системдээ дүгнэлт хийх зайлшгүй шаардлага бий болсон. Ялангуяа байгалийн баялгийн тэгш бус хуваарилалтын тухай асуудал. Нэг хэсэг нөхдүүд лиценз нэрээр авчихдаг эсвэл стратегийн ордод бүртгэгдсэн газруудын тодорхой хувийг нь авчихдаг зэрэг байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт бий болчихсон. Энэ нь улмаар нийгэмд бухимдлыг дагуулж  ард түмэн  УИХ, Засгийн газарт асар их шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэр агуулгаар нь би
УИХ-ын үйл ажиллагааны  олон хоногийн саатлыг шударга ёсны, цаашдаа  Монголд шударга ёсыг тогтоохын төлөөх үйл явц гэж харж байна.
-Маргааш буюу нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудал УИХ-аар орно. УИХ-ын даргыг чөлөөлснөөр танай намд үүсээд буй талцал хуваагдал  эцэслэгдэнэ гэж хэлж болох уу. Олон нийтийн хувьд УИХ-ын даргыг чөлөөлснөөр нийгэм сайн, сайхан болох мэт бодож өндөр хүлээлт тавьж байгаа?
-Нийгэмд хүлээлт өндөр байгаа нь үнэн. УИХ-ын дарга өөрчлөгдсөний дараа шударга ёсыг тогтоох, зарим гацаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд дэвшил гарахыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал байна. Өнгөрөгч баасан гаригт  зарим гишүүн Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компани худалдаж авсан талаар мэдээлэл хийлээ. Бид өнгөрсөн жилээс хойш Эрдэнэтийн 49 хувиа авах талаар ярьж байгаа. Магадгүй үүнээс зугтаалгах ажил хийж байгааг үгүйсгэх аргагүй.
-Харин намын дотоод хагарлын тухайд?
-Си Жинпиний хэлсэн “Намаа бодвол би авилгатай тэмцмээргүй байна. Улсаа бодвол би авилгатай тэмцмээр байна” гэсэн агуу үг байдаг. Намаа бодвол шударга ёс алдагддаг. Ард түмнээ бодвол нам дотроо ч бай, хаана ч бай шударга ёсны төлөө явах ёстой юм гэсэн утгатай. Би  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ чиглэлд явж байна гэж хувьдаа ойлгож байгаа. Нам доторх хуваагдал талцалаас илүүтэй шударга ёсны асуудал хамгийн чухал. Тийм учраас энэ чиглэл рүү манай нам явж, магадгүй намаа цэвэр гаргаж ирэх шаардлага бий болсон цаг үе нь гэж бодож байна. Үүний үр дүнд нийгэмд бага зэрэг ч гэсэн өөрчлөлт гарах болов уу. Хэдийгээр нийгэмд сүүлийн 28 жил  бий болсон  болж, бүтэхгүй бүхэн өргөс авсан мэт  нэг өдрийн дотор үгүй болно гэж байхгүй. Системийн маш том гажуудал байна. Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай.
-Уг нь нэг нам олонх байгаа дээрээ Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэсэн нийгмийн хүлээлт байгаа?
-Тийм ээ. Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д 65 суудал өгсөн. Ингэхдээ Үндсэн хуульд зөв өөрчлөлт хийгээд өгөөч гэж хүссэн тоо  байхыг ч үгүйсгэхгүй. Нэг нам 57-оос доош суудалтай нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тун хэцүү.
Магадгүй дахин УИХ-д нэг нам  65 суудал авах боломж аль ч намд байхгүй. Тиймээс ард түмнээрээ хэлэлцүүлээд Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон.
-УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг тохироо, яриа ч улс төрийн хүрээнд ид яригдаж байна. Энэ асуудлаар  бүлэг дотроо ярилцсан уу?
-Дараагийн УИХ-ын дарга хэн байх талаар одоогоор манай бүлэгт огт яригдаагүй.

-Тэгвэл таны зүгээс шинээр томилогдох УИХ-ын даргад ямар шаардлага тавих вэ?
-Миний хувьд гурван шалгуурыг чухалчилна. Нэгдүгээрт, УИХ-ын нэр хүндийг өсгөх хүн байх. Өөрөөр хэлбэл, парламент арай л өөр боллоо шүү гэж гадна орчинд харагдахаар. Хоёрдугаарт, нийгэмд шударга ёс тогтоох, ард түмний хүсээд байгаачлан байгалийн баялгийн тэгш  хуваарилалтыг  парламентаар  чиглүүлэх. Гуравдугаарт, парламентын тогтолцоогоо авч үлдэж улмаар боловсронгуй, сайжруулах чиглэлд хатуу байр суурьтай байх  гэсэн энэ бүхнийг  УИХ-ын шинэ даргаас  хүснэ.
-Ардчилсан нам УИХ нэн яаралтай тарж, ээлжит бус сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улмаар АН тогтоолын төсөл боловсруулан гишүүдийн гарын үсгийг цуглуулах үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнийг  хэрхэн дүгнэж байна?
-Парламент тарж болно. Гэхдээ парламентыг тараагаад цаашдаа Ерөнхийлөгчийн засаглал руу  орох вий гэсэн болгоомжлол надад байдаг.
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг чуулганаар ид хэлэлцэж байгаа. Уг хуульд та нэлээд ач холбогдол өгч ажилласан. Шинэ хуулиар нам эсвэл, танил талаа ашиглаж төрийн албанд орох үзэгдэл багасах уу.  Ер нь төрийн албанд ямар өөрчлөлтийг бий болгох вэ?
-Нийгэмд төрийн албыг тойрсон шүүмжлэл олон бий. Энэ хууль хэрэгжсэнээр төрийн албанд тодорхой хэмжээнд ахиц гарна гэж бодож байна. Ялангуяа, төрийн албыг тогтвортой байлгах  чиглэлд том ахиц болно. Энэ хууль гарснаар хэн нэгэн даргын цүнх барьсан, нам дагасан хүн ажилд орох явдал үндсэндээ арилна. Өөрөөр хэлбэл, төрийн алба сонгуулиас хамаарч хөдөлдөг зүйл эрс багасна. Хоёрдугаарт, уг хуулийн хүрээнд төрийн албыг чадвартай болгох чиглэлд анхаарна. Гадаадын улс орны туршлагыг бид судалж үзсэн. Ойрын үед Засгийн газраас Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ бол маш чухал хуулийн төсөл. Уг хууль нь төрийн албаны хуультай уялдаж байх хэрэгтэй. Ингэж байж цаашид төрийн албыг  цэвэр, тунгалаг  болгоход том дэвшил болно. Энэ долоо хоногт багтаан Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний асуудал шийдэгдэнэ. Ингээд  хоёрдугаар сарын 1-нээс эхлэн төрийн алба шинэ хуулийн дагуу шинэ бүтцэд орж ажиллах нөхцөл бүрдэнэ.скачать dle 12.0

АНУ-ын мөсөн голууд 50 жилийн дараа устана

Өнөөдөр, 10:33

Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ

Өнөөдөр, 10:31

Чулуун нүүрс, алтны экспорт нэмэгджээ

Өнөөдөр, 10:19

Нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй

Өнөөдөр, 10:14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагоныг тогтмол явуулж эхэллээ

Өнөөдөр, 09:41

Орон сууцыг түрээслээд өмчлөх загвар олон оронд үр дүнгээ өгчээ

Өнөөдөр, 09:38

Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл…

Өнөөдөр, 09:26

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сүүлийн нэг жилд 10.5% өсжээ

Өчигдөр, 17:51

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн замаар хэрхэн зорчих вэ?

Өчигдөр, 16:37

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

Өчигдөр, 16:23

133-р сургуулийг шинэ байртай болгохыг төрийн гурван өндөрлөгөөс шаардлаа

Өчигдөр, 16:20

“ДОЛГОРМАА ОХИНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ”

Өчигдөр, 16:16

Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд жагсав

Өчигдөр, 16:07

Я.Мөнх-Эрдэнэ: Иргэд өргөн нэвтрүүлгийн 20 суваг, 3 радио үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой боллоо

Өчигдөр, 10:05

Монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллахад дэмжиж өгөхийг хүсэв

Өчигдөр, 09:57

Израйлийн ерөнхийлөгч хар тамхины хэргээр хорих ял сонссон иргэнээ аврахаар Путинд захиа бичжээ

Өчигдөр, 09:56

"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

Өчигдөр, 09:53

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа

Өчигдөр, 09:52

25 мянган тонн сайжруулсан түлш борлуулжээ

Өчигдөр, 09:51

Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулав

11/10/2019, 16:07

ЦЕГ “ХҮҮХДИЙН АЛБА”: Хүүхдийг гэмт хэргээс хамгаалсан 70 жил

11/10/2019, 16:03

Шөнийн тарифын хөнгөлөлтөд санал авах хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусна

11/10/2019, 14:44

Бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

11/10/2019, 14:31

Монголын баг, Азийн шилдэг багаар хичээл заалгаж, ур чадвараа ахиуллаа

11/10/2019, 14:30

Богд хаан Жавзандамбын 150 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхлэв

11/10/2019, 13:38

Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй танилцлаа

11/10/2019, 13:37

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэхийг айл өрхөд биечлэн зөвлөж байна

11/10/2019, 13:32

Шинэ цагийн Төвөдийг харуулсан үзэсгэлэн гарлаа

11/10/2019, 13:26

Казахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

10/10/2019, 12:31

БАЙГАЛЬД ОРХИСОН ШАШНЫ ЭД ЗҮЙЛСЭЭ АВАХЫГ МЭДЭГДЬЕ

10/10/2019, 12:01

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43