iNet.mn дагах

УРАН БОЛ ХҮНИЙГ ӨӨРЧЛӨН БҮТЭЭГЧ ИТГЭЛИЙГ ТЭЭГЧ ФИЛОСОФИ МӨН

Эрхэм хүндэт билэг авьяастан, утга уянгын мэлмийг нээгч зохиолч яруу найрагчид, утга зохиолын судлаач эрдэмтэд ээ, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Та бүхэнд ууган байгууллага МЗЭ-ийн 9О жилийн түүх ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зохиолчдын байгууллагын үе үеийн түүхэн их гавьяаг үнэлж Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, мөн хүүхэд балчир наснаасаа эхлээд өтөл буурай болтлоо боть ботиор үнэ цэнтэй номыг бүтээсээр байгаа бараг 1ОО насыг насалж яваа өвгөн буурал Бөхийн Бааст абугайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон явдалд эрхэм зохиолч Та бүхний өмнөөс гүн талархаж баярлаж байгаа илэрхийлье. Эрхэм Төрийн тэргүүн таныг Монгол төрийнхөө хэргийг засан тохинуулах хүнд хэцүү бөгөөд эрхэм үйлсдээ эрдэнэт биеэ эмтэртэл зүтгэхийг хичээнгүйлэн хүсэж, их амжилтыг ерөөе.

Түүхт 9О жилийн ойн ажлын хүрээнд хамтарч ажиллаж, дэмжин тусалсан Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам болон аймаг, төрийн бус байгууллагууд, гадаад орнуудад төлөөлөн суугаа салбар зөвлөлийнхөн, сайн санаат хүмүүс, пүүс компани, аймгуудын салбар зөвлөл, удирдлагууд уран зохиолыг хайрлан хүндэтгэдэг бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье.

Одоогоос 9О жилийн өмнөх яг энэхүү дүн өвлийн хүйтэн жавар хацар хайрч тачигнасан өдөр Сономбалжирын Буяннэмэх, Дунгарын Чимэд нарын удирдаж хийлгэсэн хуралд шинэ Монголын нам төрийн зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, урлагийн ажилтан зэрэг 17 сэхээтэн МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн өрөөнд Хувьсгалт Монголын зохиолчдын бүлгэмийг байгуулж, анхны дүрмийг баталж, уран зохиолыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ? гэдэг томоохон асуултыг өөрсдөдөө тавьж, зорилго чиглэлээ ярилцаж байгуулагдсанаар өнөөгийн МЗЭ-ийн байгууллагын гал голомтыг бадраасан гавьяат үйлсийг эхлүүлсэн юм.

Эдгээр уран зохиол сонирхогч сэхээтнүүдийн дотроос С. Буяннэмэх уран зохиолын мэдлэг боловсрол, нийгмийг идэвхтэй хувь хүний онцлог чанараараа тодорч анхны бүлгэмийн дарга болжээ. “Буяннэмэх бол манай зохиолын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хүн” гэж энэхүү анхны хуралд оролцсон амьд гэрч их зохиолч эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн абугай “Зохиолчдын бүлгэм үүссэн тухай тэмдэглэлдээ” онцлон үлдээжээ. Их зохиолч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн” харь холын Герман орноос эх орондоо ирсэн даруйдаа утга зохиолын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, зохиолчдын байгууллагын нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, өөрийн гайхамшигт бүтээлээрээ олон нийтийг бишрүүлснээр Монголын шинэ үеийн уран зохиол хүчит жигүүрээ дэлгэн, сод монгол орныхоо оюун гэгээрлийн нүүр царайг өнгөлсөн байх юм. Зохиолчдын анхны бүлгэмийн удирдах зөвлөлийн тэргүүлэгчдэд С.Буяннэмэх, Магсар хурцын Дугаржав, Ц.Дамдинсүрэн, Г.Навааннамжил, Б.Ринчен, М.Ядамсүрэн нарыг баталсан байна. Бүлгэм байгуулагдсан 1929 онд уран бүтээлийн ургац сайтай, урам зоригтой жил болж өнгөрчээ. Зохиолчдын бүлгэмийнхэн маань шинэ соёл, шинэ үйл хэргийн төлөө идэвхтэй ажиллаж, ондоо багтаан уран зохиолын анхны сэтгүүл “Уран үсгийн чуулган” цоморлигийг гаргаж, үүндээ 15 хүний 36 зохиолыг багтаасан нь асар их дэвшил хөгжил байлаа. Ц.Дамдинсүрэн гуай “Гологдсон хүүхэн” хэмээх нэрд гарсан туужаа мөн энэ ондоо бичсэн нь Ц.Дамбадоржийн “Толбо нуур” туужийн дараа орох даацтай, сонирхолтой бүтээл болж чаджээ. Ийнхүү манай зохиолчдын байгууллага Монголын хувьсгалт уран зохиолчдын холбоо буюу МАРЗ, МАРЛ гэсэн товчилсон нэртэй явсаар 1933 оноос “Монголын Үндэсний уран зохиолчдын холбоо“ гэж нэрээ өөрчлөн шинэчилж, С.Буяннэмэхийг даргаараа сонгожээ. 1934 - 1935 онуудад “Радио үдэшлэг” хэмээх ард олны сонорыг мялааж, чих тавин бишрэн сонирхдог нэвтрүүлгийг 29 удаа зохиосон нь ёстой л хөмөрсөн тогоонд шинэ цагийн гэрэл гялбаа, шинэ соёлын цацраг туяаг тусгажээ.

Хэрвээ 1929 оноос монголын зохиолчдын байгууллагын баттай суурийг тавьж, оргилсон эрч хүч, бүтээх туурвих асар их тэмүүллийг 1937 оны аймшигтай хэлмэгдүүлэлт тасалдуулаагүй бол ямархуу гайхамшигт зохиол бүтээл, төрж, хэн гээч аавын хүү, ээжийн охин ямар өндөрлөгт хүрэх байсан бол? гэсэн гүн харамсал өнөөдөр төрж байна. Коминтерн болоод сталинч хатуу дэглэм, коммунист үзэл суртлын гажуудсан хийрхлээр уран зохиолын хөгжлийг түүчээлэгч нэр зүстэй бараг бүх зохиолчдыг хилс хэргээр гайтуулсны дотор С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши.Аюушид хуулийн дээд хэмжээ цаазын ял оногдуулж, их Д.Нацагдоржийг 1931 оны 12-р сарын 31-нд европын соёлтнууд шинэ жилийн баярыг тэмдэглэснийг “Манж Го улс байгуулагдсаны нэг жилийн ойг тэмдэглэв” гэсэн хорт матаасаар анх баривчилсан бол ахин 1932 онд мөн л баривчлан хатуу харгис шүүлт тулгаж, сэтгэл санааны аймшигт мөглөнд оруулж, амьд явахын аргагүй алхам бүрийг хянаж, хяхан хавчиж, гүтгэлэг, доромжлолд хутгаж нэр сүрийг доройтуулжээ. Яг оюуны талхидлын үедээ “Харанхуй хад” хэмээх тайлагдашгүй гүн утгат хэрнээ дүүрэн айдас, гуниг сэжиглэл, гашуудлыг шууд шулуун гаргасан алдарт өгүүллэг буюу новеллаа бүтээсэн бол С.Буяннэмэх 1924 оноос хувьсгалт залуучуудыг эвлэлийг МАХН-ын дээр гаргалаа гэсэн хар дансанд орж, хэдэнтээ гянданд хоригдож, байнга хардалтад өртөж, нэг удаа ч амар тайван амьдарсангүй. Тухайн нийгмийн үзэл санаа амьсгал айдас хүйдсээр солигдсоныг мэдэрсэн улстөрийн гүн агуулгатай түгшүүрийн харанга чимээлсэн “Алсыг зорьсон алтан загас “ туужаа бичсэн юм. Энэхүү туужийг олон жилийн турш үлгэр домгийн шинжтэй, хүүхдийн уран зохиол гэх мэтээр тайлбарлаж, төөрөлдсөнийг цаашдаа өөр талаас нь судлах хэрэгтэй болов уу?
“Нэгэн дусал яруу үг мянган ланд тооцогдмой” гэсэн зарчмын үнэлэмжит үгийг үлдээсэн С.Буянэнэмэх, “Байхгүй юмыг олох хэрэгтэй, ижилгүй юмыг бодох хэрэгтэй, онцын чухал юм болгох хэрэгтэй” гэж тэмдэглээд түүнийгээ бүтээлээрээ харуулж чадсан Д.Нацагдорж, “Бидний үндсэн соёлын чимэг болбоос түгээмэл оюуныг нээх түлхүүр мөн” гэж онцолсон М.Ядамсүрэн, “Жүжиг болбоос үзэсгэлэн төгөлдрөөс авахуулаад гайхамшигт хязгаарлашгүй нарийн чанд хээнцэр зүйл болно” зэрэг өнөө хэр сургамжтай онч мэргэн үг, уранзохиолын талаар сургамжит гүн агуулгатай санаа хэлж үлдээсэн тэд маань амьд сэрүүн байсан бол ямар гайхамшигт хосгүйг бүтээх байсан нь тов тодорхой байна.

Азаар Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарыг амьд үлдээсэн нь монголчуудад аз тохиож, оюуны санааны барагдашгүй өв сан хөмрөгийг уламжлуулсныг та бид мэднэ. Олон зохиолчийг шорон гянданд хорьж, “Баян Монгол” “Үхэрчин хүү” “Соёл Эрдэнэ” зэрэг гандашгүй шилдэг дууны шүлэг бичсэн баатар ван хэмээн алдаршсан Насан-Очирын Наваан-Юндэнг “Германы тагнуул” гэдэг хэргээр хамгийн олон жил буюу 12 жил шоронд хорьсон нь амьд хүн тэвчиж, тэсэхийн аргагүй халуун тамын тогоонд зовж шаналан арайхийн амьд мэнд үлджээ. Гэвч тэд бүгдээрээ зохиолч яруу найрагч хэвээрээ үлдсэн юм. Ер нь дэлхийн бусад орнуудад үнэн шударга үгийг бамбар мэт өргөж нийгмийн харанхуйг гэрэлтүүлснээрээ олон арван зуун зохиолчид, яруу найрагчид амь насаа зольсон юм.

Энэ мэтчилэн 9О жилийн түүхтэй МЗЭ-ийн байгууллагын бүх түүхэн товчоог дурдах байтугай нэг томоохон зохиолчийн уран бүтээл намтрыг бичихэд хэдэн ч боть болж гүйцэгдэхийн аргагүй юм. Зохиолчид та бүхний цүнхэнд 9О жилийн ойдоо зориулж гаргасан “Монголын зохиолчдын байгууллагын түүхэн товчоон” ном, “Монголын уранзохиолын өнөөгийн төлөв, хөгжлийн чиг хандлага” хэмээх сүүлийн 2О-иод жилийн уранзохиолын төрөл зүйлийг судалсан эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл байгаа. Мөн шинээр бүтээсэн баримтат кино, теле нэвтрүүлгүүд бэлээхэн олон нийтийн хүртээл болсон тул МЗЭ-ээс хийсэн ажил, олсон ололтоо тайлагналгүй аль болох товчлохыг хичээж байна.
Улс орныхоо соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, эх хэлээ төгс төгөлдөр, ариун тунгалаг байлгах үндэстний оюун санааны ухамсрыг өөдрөг гэгээн, гоозүйн өндөр түвшинтэй болгон төлөвшүүлэхэд зохиолч, зохиолч яруу найрагчдын маань үе үеийн гандан бууршгүй бүтээл туурвил тодоос тод эрхэмсэг үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголын зохиолчид мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгээгүй байсан тэр цаг нөхцөлд төвийн болоод орон нутгийн бүх сонин сэтгүүлийг анхлан байгуулж, ард олноо соёлжуулан гэгээрүүлэх үйлсэд цаглашгүй гавьяат үйлсийг бүтээсэн юм. Төрийн шагналт жүжгийн зохиолч Ч. Ойдовоос эхлээд олон зохиолчид Халхын голын болон чөлөөлөх дайны фронтын сурвалжлагчаар ажиллаж, ард түмнээ зоригжуулж байсан үеүдэд Ц.Цэдэнжавын “Цэл залуу насны гал дөлөөр бадарч, сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ, чин хайртай амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” гэсэн дайчин мөр өнөө хүртэл цэрэг дайчдын хуаранд ам тангараг болсоор байна. 1921 оны Ардын хувьсгал анх удаа дуу шүлгэнд төрж, 199О оны ардчилсан хувьсгалыг үүсгэх үзэл санаа хэвлэлийн хуудсанд тасралтгүй ар араасаа гарч, нийгмийн эрс өөрчлөлтийг ган тайлагдахыг хүсэх мэт хүлээсэн хурц дайчин шүлэг зохиолууд зүрх сэтгэлийн угаас дэлбэ татан гарсан нь эх оронч зоригт залуучуудыг эвлэлдэн нэгтгэхэд хүрсэн нь тодорхой. Олон түмний зүрх сэтгэл, оюун санаанд хувьсгалт өөрчлөлтийн гал цучил нэмэрлэхэд сэтгүүлч зохиолчид ихээхэн үүрэг гүйцэтгэснийг төвийн хэвлэлүүдийн шарласан хуудас, радио телевизийн хуучин бичлэгүүд бэлхнээ харуулна.

Манай уран зохиолын 9О жилийн хөгжлийн зам толигор тэгш байгаагүй, саад бэрхшээл, утга зохиолын урагш давших хөгжлийг их багаар ч гэсэн хориглон саатуулагч алдаа оноотой марксист онолын урсгал чиглэл үйлчилж байсныг та бид мэднэ. Өнөөдөр ямар ч “измыг” тулгадаггүй, ямар ч урсгал чиглэл, арга барилыг хааж боодоггүй эрх чөлөөт байдалд байгаа энэ нэн таатай боломжийг асар их нөөц баялаг болгож, “Зохиолчдын ур чадвар, оюуны санааны өөрчлөлтийн хувьсгал” болгон, Монголын их уранзохиолыг дэлхийн түвшинд гаргаж, утгазохиолын бүх төрлийг улам баяжуулан уншигчдын цоо шинээр хүсэн хүлээж байгаа оюун сэтгэлийн эрэлт хэрэгцээг хангах шаардлага бидний өмнө тулгарч байна. Өнөөдрийн уншигчид бол цоо шинээр төрж гарсан ХХI зууны уншигчид гэдгийг санах хэрэгтэй.

Аливаа улсын уранзохиол, урлаг соёл төр засгийн гол томоохон бодлого болж, төр засаг бүхнийг бүх талаар дэмжин тусалдаг нь олон улсын баримталдаг түгээмэл зүй тогтолтой юм. “Эдийн засаг бас дахин эдийн засаг” гэж хашгиравч, эдийн засаг нь юу ч үгүй алга болж, юу ч хийхээс буцахгүй улайрсан хүйтэн хомхой сэтгэлтэн, хүн ардын маань тогтоосон АРДЫН ҮНДСЭН хууль гэж болох ариун ёс суртахуун, ариун ёсзүйг уландаа гишгэж, бусдыг гүтгэн доромжлох, гүтгэн гүжирдэх, дайран давшлахыг сэтгэлийн зугаа цэнгэл болгосон хий судлалын өвчтөнгүүд өдрөөс өдөрт улам нэмэгдэн үржсээр байна. Энэ бол агуу их уран зохиолын хүчтэй нөлөөлөл, төлөвшлийг үгүй хийж, эх хэлээс уранзохиолыг тасалж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасан танаж, хүнийг хүн болгодог тэрхүү их урлагийг бүдгэрүүлэн бүрхэгдүүлж, дотоод сэтгэлийн боловсролыг олгогч хүчтэй хэрэгсэл уранзохиолыг үл тоомсорлож байгааг харуулж байна. Урлаггүй, уран зохиолгүй төр засаг хаашаа явах вэ? хаана хүрэх вэ? нийгмийг бүхэлд нь таг харанхуй сохор болгож, сэтгэл зүрхгүй хүн сүргүүд төрөхөд л хүргэнэ. Төр засгийн дэмжлэг туслалцаа үгүйлэгдэж зохиолчид номоо хэвлүүлж чадахгүй, өр зээлээр хэвлүүлсэн нь шатаж амьдралаа бүр ч доройтуулж байна. Зохиолчдын байгууллага дэмжье гэвч ямар ч төсөв хөрөнгөгүй гар хоосон, хуруу хумсаа хуйхлан арай ядан амьсгал таслалгүй явсаар ирлээ. Олон оронд зохиолчид, уран зохиолчдыг дэмжих сан, хөтөлбөр бий болгож, улсынхаа төсөвт мөнгө суулгадаг цалинжуулдаг жишээ олныг дурдаж болно. Хөгжсөн оронд хамгийн баян хүмүүс зохиолчид байдаг бол манайд сэтгэлийн баян, зүрхний дуудлагаас өөр юм алга. Хөрөнгө чинээлэг пүүс компанийн эзэд морь, бөх, шашин, сүм хийдэд хэдэн арван саяар нь мөнгө цацаж, наадамд тав давсан бөхөд гурав дөрвөн өрөө байр, сүүлийн үеийн бандгар машинуудаар хайр найргүй шагнадаг бол оюун санааны гэрэл гэгээ болсон, хүмүүст зүрх сэтгэлийн боловсрол төлөвшлийг суулгадаг уран зохиолын ертөнцийнхөн энэ бүхнээс гадуур тойрогт хаягдаж байна. Энэ хундэт индэр дээрээс бизнесүүд, нутгийн зөвлөлүүд, хэвлэлийн үйлдвэрийнхэн зохиолчдын ном бүтээлийг дэмжсэнээрээ татвараас чөлөөлөгдөх тийм цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Манай хамгийн ойрын утга агуулга нэгтэй гэж болох хуулиудад ч уранзохиолын хөгжлийг хангасан дэмжсэн тухай нэг үг, өгүүлбэр заалт байхгүй нь дэндүү харамсалтай. Уранзохиол бол хүн төрөлхтний хамгийн эртний ууган төрөл, ухамсрын дээд хэлбэр, бүх зүйлд нөлөөлөгч хүнийг өөрчлөн бүтээгч, хэл соёл, үндэсний ухамсар, эх оронч үзэл санаа, шашин шүтлэг, гоо сайхан, итгэл үнэмшлийг тээгч суурь үндсэн ойлголт философи байдаг, байсаар ч байх болно. Яагаад дэлхийн хэмжээний үнэт зүйлсийн үнэлгээний үлгэр загвар болсон Нобелийн шагналд физик, хими, анагаах ухаан, энх тайвны үйлс, эдийн засаг гэсэн эрхэм дээд төрөлд аугаа их уран зохиолыг эн тэнцүүлэн оруулсныг эрхбиш эргэцүүлэн санах ёстой.
“Эх орны зовлон шаналан яруу найрагчийн зүрхийг өвтгөн дайрч гардаг” гэсэн үг бий. Өнөөдөр манайд зохиолчдын хүчирхэг дуу хоолой үгүйлэгдэж байгаа өөрсдийнхөө дутагдлыг анхаарах ёстой. Биднийг харсаар үзсээр байтал эх орноо цөлмөж дуусгалаа, эдийн засгийн тусгаар тогтнол алдагдлаа, байгаль дэлхий сүйрч, газар шороо сэглэгдэж үндэсний сэтгэлгээг алга болон бүүдийж байна. Төр засгийн дээд, доод, дунд төвшинд авлига хээл хахууль аалзны тор шиг сүлжилдэж, албан тушаалын гэмт хэрэг жирийн явдал болж, хүнд суртлын дөнгөнд ард олон тарчилж байна. Жирийн хүний дуу хоолой хадны цуурай мэт замхарч алга байгаа нь нөгөөх ардчилсан зарчим гээч хаана байгааг ч олж харахаа больжээ. Монгол хүний хувьд ч бүтэц эвдэрч, монгол хүн боловч монгол хэлгүйчүүд үй түмээрээ төрж байна. Үндэсний ухамсар сэтгэлгээний төлөө амиа хайрлалгүй зүтгэсэн их соён гэгээрүүлэгч Бямбын Ринчен үгүйлэгдэж байна, үндэсний хэл уранзохиолын гүн гүнзгий шинжлэл судлалд Цэндийн Дамлинсүрэн үгүйлэгдэж байна. Төр засгийн самуурлын эсрэг хурц дайчин үгийг бууны сум мэт зоож явсан Ринченгийн Чойном үгүйлэгдэж байна. Эх орныхоо газар шорооны төлөө тэмцэлд Очирбатын Дашбалбар үгүйлэгдэж байна. Монгол эх орон дэнтэй дунтэй дэнжигнэж ёолж савлаж байхад зохиолчид бид уран бүтээлээрээ, хурц дайчин үгээрээ дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй цаг иржээ.

Тухайн нийгэм цагийн зөрчилт байдал, хагарал тэмцлээс болж өнөөдөр хоёр зохиолчдын байгууллага болж хуваагдсан нь тийм ч сайн зүйлийн үрийг авчирсангүй, зохиолчид нэгэн төвт байгууллагыг хүсэж, бичиж, өөрсдийнхөө саналаа ирүүлсээр байна. Чөлөөт Зохиолчдын эвлэлийн удирдлагатай санал сэтгэгдлээ хуваалцан ярилцаж, хаа хаанаа зөвөөр ойлголцож байгаа нь ирээдүйд нэгдэн нийлэх сайн цаг ойртож байгааг тэмдэглэхэд таатай байна.

Үзэг нэгт, үйлс нэгт эрхэм зохиолчид, яруу найргчид аа, монголын их уранзохиолыг олон хэлээр орчуулах эзнээ хүлээж байна. Гар утас, цахим ертөнцөөс хуруу гараа салгахаа больсон багачууд хүүхдүүдэд онц сонирхолтой, дэлхийн жишигтэй хүүхдийн номуудыг бэлэглэх цаг иржээ. Уран зохиолыг хөдөлгөгч хүчин болсон утгазохиолын судлал, шүүмжлэл шинжлэлийг цоо шинэ төвшинд хүргэх цаг болжээ. Орчин үеийн техник, технологийн хөгжил юу ч бодож сэтгэхгүй, юуг хийж бүтээх аргагүй тархи толгойны хөгжлийг хоослогч ердийн үйлчин болгосон энэ үед нүүдэлчдийн уламжлалт ёс заншил, ахуй амьдрал, хосгүй соёл, зан суртахууны цоо шинээр нээж, үүнийгээ шашин мэт дээдэлж, далдын далд нууцыг тайлж уран бүтээлдээ тусгах эрэл хайгуул хийх цаг иржээ. Монголынхоо уранзохиолыг даяанд гаргаж ирэх залуу үеэ бахархалтайгаар харж байна.

Хүмүүн сэтгэлийг бүтээгч, хүмүүний оюуны агуу ай савыг бүтээгч уран зохиол, яруу найраг мандтугай. Монголын уран зохиолын хөгжлийн шинэ үеийн ирээдүй мандтугай. Агуу их туурвил бүтээлээ орхиод ертөнцийн мөнх бусыг үзсэн бичиг оюуны мэргэчүүд, үгийн уран дархлаачидынхаа өмнө тэргүүнээ мэхийе.
Монголын нууц товчоо, яруу үгийн их инжаан дархан Инжиннаш, уранзохиолын их дэлгэмэл гүн ухааныг үлдээсэн Данзан Равжаа, монголын шинэ үеийн уранзохиолын хэл сэтгэлгэлгээг өөрчлөн шинэчлэгч их Д. Нацагдорж, зохиолчдын байгууллагыг үүсгэхэд үнэнхүү сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэсэн С. Буяннэмэх нараас түүхэн уламжлалтай МЗЭ-ийн 9О жилийн ойн баярын хурлын ажиллагааг нээж байна.

2019 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн 9О жилийн ойд зориулсан баярын хурлыг нээж МЗЭ-ийн дарга До.Цэнджавын нээж хэлсэн үгийг олны хүсэлтээр нийтэлж байна.

скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо

Өчигдөр, 19:25

Хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа

Өчигдөр, 17:24

Н.Энхболд: 38 орны цэрэг нэг дор цугладаг сургууль дэлхийд ховор

Өчигдөр, 17:22

Их дээд сургуульд элсэн суралцагчдын ЭЕШ 6 сарын 17 буюу маргааш эхэлнэ

Өчигдөр, 17:17

Нийслэлээс гарсан нийтийн тээврийн хэрэгслүүдийг буцааж байна

Өчигдөр, 17:15

Хотын удирдлагууд шар хашлагын хэргээр АТГ-т шалгуулж магадгүй нь

Өчигдөр, 17:14

Туул гол дагуух 18 аж ахуйн нэгжийн газрыг төрд буцаан авлаа

13/06/2019, 11:37

БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна

13/06/2019, 11:34

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

13/06/2019, 11:33

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй нэгдлээ

13/06/2019, 11:29

Хүний аминд хүрэхээ шахсан “Рапид архитектур констракшн” компанийн эзэд хариуцлагаас мултраад өнгөрөх үү

11/06/2019, 17:18

Хүний аминд хүрэхээ шахсан “Рапид архитектур констракшн” компанийн эзэд хариуцлагаас мултраад өнгөрөх үү

11/06/2019, 17:15

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 53

11/06/2019, 16:39

Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад айлчилна

11/06/2019, 10:47

Санкт-Петербург хотод Монголын соёлын өдрүүд эхэллээ

11/06/2019, 10:46

Энэ зун таны зорих рашаан, сувиллын мэдээлэл

10/06/2019, 12:27

"Улаантариа-2" буюу тэмбүү устгах хоёр жилийн аян эхлүүлж байна

10/06/2019, 12:14

“Яг түүн шиг” шоуны ялагчаар загвар өмсөгч С.Сарнай тодорлоо

10/06/2019, 11:58

Долоон настай Б.Оргил Юнител группийн супер азтан болжээ

10/06/2019, 11:54

Халх голын 80 жилийн ойн уралдааны шилдгүүд тодорлоо

10/06/2019, 11:52

Худалдааны нөхцөл байдал хийгээд “Huawei”-н асуудлыг ялгаж салгаж байхаар тохирчээ

10/06/2019, 11:27

"Чернобыль" 33 жилийн өмнөх явдлыг өнөөдөр болсон мэт мэдрүүлж чадлаа"

10/06/2019, 11:25

Ойрын өдрүүдэд хална

10/06/2019, 10:28

Хүүхдийн асрамжийн газарт гал гарч, 78 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

10/06/2019, 10:25

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч нарыг томилов

10/06/2019, 09:49

Хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ!

10/06/2019, 09:47

Худалдааны хурцадмал байдлыг зохицуулахыг уриалжээ

10/06/2019, 09:45

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан долоо хоног

10/06/2019, 09:40

“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ

10/06/2019, 09:35

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ

10/06/2019, 09:35

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

26/09/2018, 10:41

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52