iNet.mn дагах

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Зохион байгуулалттай мафи байна

ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН: ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ МАФИ БАЙНА

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хэлэлцүүллээ.
Улсын ерөнхий прокуророос танилцуулсан үндэслэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж, 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. 
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
Халдашгүй байдлын дэд хорооноос асууя. Хэрэв гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хойшлуулж байгаад ч хамаагүй бүгдийг оруулдаг л даа. Гэтэл өөр өөр компани, өөр өөр зориулалттай авсан байхад Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан хууль зүйн үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Сэтгэл хөдлөлөө хоёрдугаарт тавиарай. Хуулийн байгууллага ажиллаж байна уу, үгүй юу янз бүрийн л хэргүүд дуулдах юм. Эдгээр хэргүүдийг шалгаж байгаа юм уу. Явц нь ямар байгаа юм. Яг ямар асуудалд энэ хүмүүс УИХ-ын гишүүн байснаар бүрэн эрхэд нь халдаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ:
Хамгийн сүүлийн ноцтой өргөдөл өчигдөр /2019.01.10/ надад ирсэн. Би ноцтой, ноцтой өргөдлүүдийг хууль шүүхийн байгууллагад нь шилжүүлсэн. Өмгөөлөгчдийн эрхэд  халдсан асуудлаар ч өргөдөл ирсэн. Мэдүүлэгтээ энэ гишүүд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Өөрсдөөс нь асуухаар нэг удаа дуудахад нь очиж мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Ерөнхийлөгч  тав дахь өдөр хуулийн төсөл оруулж ирсэн бол хоёр дахь өдөр дөрвөн гишүүний  бүрэн эрхийн асуудал орж ирэнгүүт хардлага эхэлсэн.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН: 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж яримаар байна. Хууль зүйн сайд нь өөр юм ярьж байхад би бүр өөр юм ярина шүү дээ. Хууль зүйн сайд нь ингэж ярих нь буруу. Ирж байгаа өргөдлүүдийг хүлээн авч, шалгаж байгаа. Хэргийг хэрэг биш болгох гэж байгаа хүмүүсийг ч шалгаж байгаа. Шалгагдаж байгаа хэргийнхээ талаар мэдээлэл өг гэж  надад хэлэх юм. Үүний эсрэг би хатуу зогсдог. Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахын өмнө АТГ-ынхан өмнөх өдөр нь гарч ирээд мэдээлэл хийсэн. Энийг би гудамжнаас жирийн хуульч хүний хувьд харж суухдаа үнэхээр болчимгүй юм даа гэж бодсон. УЕП болоод би энэ үйлдлийг хаасан. Та бүхэн ажиглаж байвал одоо хэн нэгний нэрийг дурдсан мэдээлэл огт гарахгүй байна. Мэдээлэл хийхдээ шалгаж байгаа, УЕП-ын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө гээд орхидог. Миний үед хүний нэр төр дурдаж хэргийг олон нийтэд ярихгүй шүү гэдгийг би прокурор болсон даруйдаа хэлж байсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шалгагдаж байгаа хүний тухай ярих нь хууль зөрчсөн үйлдэл. Гэм буруугүйн зарчим гэж хамгийн том зарчим бий. Л.Энхболд гишүүн тайлбараа өгсөн. Нарийн сайн шалгаж байгаа. Бүрэн эрхтэй дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй байгаа учраас түдгэлзүүлж өгөөч гэдэг саналыг оруулж ирсэн. Үүнийг та нар сайн мэдэж байгаа байх. Хуулийн байгууллага боломжит бүх зүйлийг ашиглаж шалгадаг.
Б.ЭНХ-АМГАЛАН:
Өрөө дарах гэж зээл авсан юм байна. Та өртэй байгаад зээл авч өрөө дарсан юм уу, эсвэл өртэй компанийг бэлгэд авчихсан юм уу. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байгаа юм уу. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очихгүй байгаа юм уу. Зээл аваад өрөө төлсөн гэж ойлгогдож байгаа. Өөрөө нүүрсний асуудлыг анх оруулж ирснээр өс хонзонгийн асуудал бий болсон гэх мэдээлэл ч байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн юм уу. Эсвэл байцаагдаж байгаа юм уу.
Л.ЭНХБОЛД:                    
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд би саад болоогүй. Дуудсан цагт нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрийн зүгээс мэдээллүүдийг хангалттай өгсөн. ЖДҮ-гээс зээл авсан компанийг би мэдэхгүй. Хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь би мэдэхгүй. Нүүрсний асуудлыг би АТГ-т өгөөд жил болох гэж байна. Одоогоор ахицтай зүйл гараагүй, шалгаж байгаа гэж ойлгосон. Буруу зүйлээр оролдож байна гэдгийг өмнө нь надад хүмүүс хэлж байсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
Бөөнд нь оруулж ирье гэх юм. Сүргээр нь шалгах гэж байгаа юм уу.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН
Алиных нь нөхцөл байдал түрүүлж тогтоогдоно тэрийг нь оруулж ирдэг. Бөөнөөр нь оруулж ирэх шаардлагатай бол мөрдөн байцаагчийн хүсэлтээр оруулаад ирж болно оо. Тус тусдаа явах ёстой юм л даа. Тус тусдаа үндэслэлтэй хэрэг юм шүү дээ. Б.Батзориг сайдын хэлсэн шиг үнэхээр тийм шударгаар явсан бол өдөр шөнөгүй төрийн мөнгийг ийм зүйлд зармааргүй байна. 40-50 мөрдөн байцаагч зөвхөн ЖДҮ-г шалгах гэж хоёр сар ажиллаж байна. Хүн хүч хүрэхгүй байна аа. Энийг яриад суухын оронд Оюутолгой, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг шалгаад суумаар байлаа. Гэвч тийм биш байсан учраас оруулж ирсэн юм. Зарим нь шалгалтын дараа ална, хядна, гишүүн шалгадаг чи хэн бэ гэж ярьсан байна лээ. Би энэ талаар дараа оруулж ирэхдээ ярина. Зарим нь ямар нэг хамааралгүй гэдгээ ирж шалгуулаад, баярлалаа, баяртай болоод салсан байна лээ.
Ж.БАТ-ЭРДЭНЭ
Хэргийг ярихгүй прокурорыг л шалгаад байгаа юм шиг байх юм. Та ер нь ажлаа хийж байгаа юм уу. Бүгдэд нь 950, 950 сая төгрөгийг шагнал ч юм уу ижил дүнтэйгээр олгосон гэж сонссон. Энэ тохиолдолд бүлэг хэрэг болох юм биш үү. Талбай дээр өчигдөр /2019.01.10/ уйлж байсан гишүүд өнөөдөр чуулгандаа алга. Та нар чуулгандаа сууж асуудлыг хэлэлцэхэд оролцооч. Мафижсан төр болчихсон гэж ярих боллоо, та үүнд хариулт өгөөч.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН:
Миний ажилд саад болж байгаа зүйл байхгүй. Бүлэг хэрэг гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй учраас би хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ мөнгийг надаас илүүтэй та нар сайн мэднэ. Хэрэв нотлогдвол би энэ асуудлыг оруулж ирнэ. Зохион байгууллагатай мафи байгаа нь харин үнэн шүү. Улсын төсвөөс нийлж авдаг гэх мэт. Би үүнтэй хатуу тэмцэнэ. Өнөөдөр цаг нь болсон. Юм бүхнийг дарах гэсэн цаг нь өнгөрсөн. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдах ёстой гэдгийг нийгэм ч шаардаж байна. Би ч үүнийг хангаж ажиллана. Та бүхэн дэмжээрэй
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ:
Хуулийн сайд байсан хүн ийм ёс зүйгүй зүйл яриад байж болохгүй гэж Улсын Ерөнхий прокурор хэлж байна. Гэхдээ гэм буруугүй нэг ч хүнийг шийтгэж болохгүй ээ гэсэн алтан зарчим бий шүү. Энэ бол дэлхий нийтийн зарчим. Энэ зарчим зөрчигдсөн учраас би Их хурлын гишүүний хувьд, УИХ-ын дэд дарга байхдаа С.Зоригийн хэргийн асуудлыг ярьсан. Би энэ зарчмаасаа ухрахгүй. Ямар ч дарамт шахалт ирсэн байлаа гээд хамаагүй. Ерөнхий прокурор цаашдаа энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Би долоон намын дарга, долоон прокурор, долоон төрийн нүүр үзсэн шүү. Энэ яригдаж байгаа хэргийн захиалагчаар нэг хүнийг татаад удалгүй хэргийг хаачихсан шүү дээ. Тэрийг чинь мафи гээд байгаа юм. Мөнгө эрх мэдэл, хууль хяналт нэгдэхээрээ биежсэн хэлбэрт шилжсэн мафи болдог. Би үг гэнэдэж хэлэхгүй. Хэлье гэснээ хэлнэ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ш.АДЪЯАМАА  News.mnскачать dle 12.0

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд тусалцгаая

Өнөөдөр, 11:40

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

Өнөөдөр, 11:36

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

Өнөөдөр, 11:35

Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна

Өнөөдөр, 11:33

"70 түүх 70 агшин" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Өнөөдөр, 11:30

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

13/09/2019, 15:45

Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

12/09/2019, 11:38

Ерөнхийлөгч өө, ард түмнээ хоёр хуваахаа боль

12/09/2019, 11:35

Гэрээслэл бичиж амиа хорлосон хүү хар тамхи хэрэглэсэн байжээ

12/09/2019, 11:34

Төрөлх хэлээ хамгаалсан эрдэмтэн зулын гол болжээ

12/09/2019, 11:30

М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

12/09/2019, 10:56

Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ажлаа өглөө

12/09/2019, 10:51

НӨХӨРЛӨЛИЙН ГЭРЭЛ СҮҮДЭР

12/09/2019, 10:42

Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

11/09/2019, 11:28

А.М.СЕРГЕЕВ: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм

11/09/2019, 11:23

"Мобиком" компанийн шинэ оффист үед гал гарлаа

11/09/2019, 11:21

Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

11/09/2019, 11:19

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

11/09/2019, 11:17

ДАШТ-ий ринг дээр манай 4 боксчин учраагаа хүлээж байна

11/09/2019, 11:15

Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв

11/09/2019, 11:14

Жек Ма огцорч, “Alibaba” компанийн шинэ эрин үе эхэлж байна

11/09/2019, 11:13

МАН: Ерөнхийлөгч төслөө татах боломжгүй

9/09/2019, 13:00

Талийгаач А.Мөнгөншагайгийн сууж явсан машин ТЭМЭЭ МӨРГӨЖ осолджээ

9/09/2019, 12:55

Юанийн ханш СУЛАРЧЭЭ

9/09/2019, 12:49

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54