iNet.mn дагах

Намууд ирэх лхагва гарагт мөрийн хөтөлбөрөө танилцуулна

УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд байна. Эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан. Гэвч энэ хуулийн зарим заалт Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн Цэц дээр маргаан үүсгээд байгаа юм.
Удахгүй Цэцийн хурал товлогдож, Сонгуулийн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх болов уу. Хэрэв Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзвэл парламент цэцийн шийдвэрийг дахин хэлэлцэнэ.  Хэлэлцээд хүлээн авбал Сонгуулийн хуулийн тухайлсан заалтыг өөрчлөн дахин батлах учиртай. Харин УИХ хүлээж авахаас татгалзвал Цэц Их суудлын хуралдаанаараа сүүлчийн шийдвэрийг гаргах юм. Ийнхүү ээлжит сонгуулийн  өмнө хуулийн хувьд ийм процессууд явагдах нь нэгэнт тодорхой болчихсон.
Бие даан нэр дэвших бол ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх ёстой. Намуудын “гал тогоо” одоогоор мөрийн хөтөлбөрийнхөө утга агуулга дээр ид ажиллаж байна.Тэгвэл намуудын хувьд улс орон даяар коронавирусын халдварын онцгой нөхцөл зарласан ч гэлээ дотооддоо сонгуулийн бэлтгэлээ базааж байна. Сонгуулийн тогтолцоо, тойрог, мандат тодорхой болсон.  Нэр дэвшигчид ч тодорч, аль хэдийнээс тойргоо услаад эхэлсэн байдаг. Нэг тойрогт дэвших намын болон өөр намын нөхөдтэйгөө зайнаас өрсөлдөөд эхэлсэн.
Харин хуулийн хүрээнд ирэх лхагва гарагт багтаж намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх учиртай. Бие даан нэр дэвших бол ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх ёстой. Намуудын “гал тогоо” одоогоор мөрийн хөтөлбөрийнхөө утга агуулга дээр ид ажиллаж байна. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог билээ. Тэгвэл намууд мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулж байгаа тухай мэдээллийг хүргэе.
МАХН-эвсэл: УИХ-ын ээлжит сонгуульд оролцоно. МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрийг  боловсруулахаар нам бүрээс  төлөөлөл гарч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. МАХН-ын хувьд бага чуулганы 170 гаруй гишүүнээс өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрт саналыг нь авчээ. Харин ирэх ням гарагт эвслийн нэгдсэн хуралдаан цахим хэлбэрээр болж, мөрийн хөтөлбөрөө батлах юм. Эвслийн мөрийн хөтөлбөрт  сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.
МАН-ын: Удирдах зөвлөлийн хурал саяхан болсон. Энэ хурлаар 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс болон зарим аж ахуй нэгж иргэдээс хандив хэлбэрээр мөнгөн тусламж авахгүй гэдгээ намын дарга нь мэдэгдсэн байдаг. Тэгвэл намын бага хурлаа ирэх даваа гаригт товлоод байна. Энэ хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах юм.  МАН-ын бага хурал 369 гишүүнтэй билээ.
АН-ын: хувьд өнгөрөгч баасан гаригт Үндэсний бодлогын хороо нь онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах, санал авсан байдаг. Цахим хурал ҮБХ-ны 400 гаруй гишүүн оролцжээ. Өнгөрсөн хугацаанд АН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж байв. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолж байна.
ХҮН нам: УИХ-ын сонгуульд эвсэл байдлаар орох тухай яриа байна. Энэхүү мэдээллийг намын дарга нь ч үгүйсгэсэнгүй. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй учраас  тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.  Намын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулж дуусчээ.  Төлөөлөх зөвлөлийн  30 орчим хүний бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэн батлаад Үндэсний аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болжээ.  Мөрийн хөтөлбөрийн товч агуулга нь хүн рүү чиглэсэн хүнээ дээдэлсэн зөөлөн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа гэв.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

Өнөөдөр, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

Өнөөдөр, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

Өнөөдөр, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

Өнөөдөр, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

Өнөөдөр, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

Өнөөдөр, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

Өнөөдөр, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

Өнөөдөр, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

Өнөөдөр, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

Өнөөдөр, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

Өнөөдөр, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

Өнөөдөр, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

31/03/2020, 17:13

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өгчээ

31/03/2020, 17:11

У.ХҮРЭЛСҮХ: ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа

31/03/2020, 17:09

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

30/03/2020, 19:37

МУ-ын хоёр иргэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

30/03/2020, 12:51

Зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

30/03/2020, 10:42

Дархан-Уул аймаг коронавирус оношлох лабораторитой болов

30/03/2020, 10:40

"Банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гаргах цаг болсон"

29/03/2020, 18:20

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19