iNet.mn дагах

Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

Эрх нь ноцтой зөрчигдсөнөөр хүүхэд асрамж халамжийн төвд очдог. Харин дэлхий нийтийн чиг хандлага гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллыг чухалчилж байна. Дээрх асуудал болон сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд гараад буй маргааныг хөндөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа.

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гэж эрхэм тантай зүй бусаар харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар цахим орчинд янз янзын мэдээлэл гараад байна. Та яг юу болсон талаар албан ёсоор тайлбар өгнө үү?
-Манай байгууллага “Зөв амьдрах ухаан” ТББ-тай нэлээд эртнээс хамтран ажилласан. Бид хамтын ажиллагааны хүрээнд харилцан нэгнийгээ арга зүйгээр дэмжиж зөвлөгөө өгөх, тэр дундаа асуудлыг бодитой шийдэх жижиг төслийг хэрэгжүүлж байна. Энэ хамтын ажиллагаа өнөөдөр ч хэвээрээ, цаашид ч үргэлжилнэ. Энэ байгууллага анх архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх үндсэн зорилготой байгуулагдсан юм билээ. Нөгөө талаар, хүүхэд хамгааллыг бодит амьдралд архины хамааралтай гэр бүлээс эхлэх болсон байна. Тэр утгаараа бид “Зөв амьдрах ухаан” ТББ-ын ажлыг дэмжиж ажиллах ёстой. Одоогоор тус байгууллагын үйлчилгээг авч, хашаанд нь амьдарч байгаа насанд хүрсэн 65 хүн байдаг. Тэднийг нийгэмшүүлэхэд чиглэж ажиллана. 

-Цахим орчинд цацагдсан дүрс бичлэгт Загдаа гэх хүн тан руу ширүүн дайрч, хүүхдүүдтэй холбоотой асуудал ярьж байсан. Ер нь ямар үл ойлголцол гарсан бэ?
-Бид хоёрт ажил хийж байгаа хүмүүсийн дунд байдаг л зөрчил үүссэн гэж харж байна. Энэ байгууллагад 62 хүүхэд байгаагаас, 55 нь эцэг эхтэйгээ амьдарч байна. Муу ч, сайн ч аав ээжтэйгээ амьдарч байгаа тэдний тухайд юм хэлэхгүй. Харин үлдсэн долоон хүүхэд нь эцэг эх, холбогдох байгууллагын ямар ч зөвшөөрөлгүй тэнд байгаа юм. Аав ээж нь очоод хүүхдээ авах гэтэл өгдөггүй. Ингээд аав ээж нь манай байгууллагад хандаж, хүүхдийг маань авч өгөөч гэж шаарддаг. Энэ бол зүй ёсны шаардлага. Яагаад гэвэл, тухайн аав ээжийнх нь эцэг эх байх эрхийг нь шүүхээр түдгэлзүүлээгүй. Тиймээс хүүхдүүдийн нөхцөл байдлыг үнэлж эцэг эхэд нь эргэн нэгтгэх арга хэмжээ авахаар тус байгууллагад хандсан. Гэвч хүүхдүүд өнөөдрийг хүртэл аав ээждээ очоогүй байна. "Зөв амьдрах ухаан" ТББ нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах зөвшөөрөл авсан болохоос асрамж, халамжийн үйлчилгээ буюу хүүхдийг 24 цагаар асардаг, хамгаалдаг байгууллага биш. Тиймээс бид Г.Загдаагаас тусгай зөвшөөрлөө авахыг нь шаардсан. 


Би төрийн албан хаагч, тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагч. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч хүн ямар байх ёстой, иргэнтэй хэрхэн харьцахыг хуульчлаад өгчихсөн байдаг. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж бий. Тиймээс бид иргэнтэй зүй бус харьцах нь хууль, дүрмийн хувьд боломжгүй. Энэ хүнийг зүй бус харьцсан байдлыг иргэнийхээ хувьд шаардлага тавьж байгаа гэж хүлээж авсан. 


-Тэдгээр долоон хүүхэд яаж энэ байгууллагад очсон юм бэ?
-Янз бүрийн шалтгаанаар тэнд очсон. Орц хонгилоос, гудамжнаас олж авсан, зарим нь аав ээж нь тус байгууллагын үйлчилгээ авч байгаад гарсан байдаг. Гарахад нь мэдээж хүүхдийг нь өгөөгүй, эсвэл хүүхдээ аваагүй гэсэн нөхцөл байдал бий. Энэ долоон хүүхдийн хоёр нь “Бадамлянхуа” гэж асрамжийн газарт байх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар “Бадамлянхуа” асрамжийн газарт амьдруулах шийдвэр гарсан байна билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асрамжийн газартаа очоогүй байна. 

-Бусад хүүхдүүдийнх нь хувьд?
-Нэгэнт олон нийтийн цахим сүлжээнд нэр нь ил болчихсон болохоор нууж хаалгүй хэлж байна. Тэдгээр хүүхдүүдийн гурав нь иргэн н.Сандагдоржийн хүүхдүүд. Тэрээр "Зөв амдрах ухаан" ТББ-ын үйлчилгээ авч байгаад гарсан байдаг. Ингээд банканд хамгаалагчаар ажилд орж, айлын хашаа түрээслэн амьдарч байгаа бөгөөд хүүхдээ авахаар ирэхэд нь өгөөгүй. Эцгийг нь шоронд орж байсан гээд хүүхдийг нь өгөхгүй байж болохгүй. Харин иргэн н.Халиунаагийн хувьд, бидний санал болгосноор, эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Өөрөө олон улсын байгууллагад хандаж амьдрах газартай болчихсон. Тэгэхээр халуун дулаан гэртэй, өөрийн гэсэн тогтсон ажилтай болчихсон гэсэн үг. Тэр эмэгтэй алдаж болно, алдаагаа ухамсарлаж үр хүүхэдтэйгээ амьдрах ёстой юм байна гээд хичээгээд явж байгаа нь хүн ёсны үйлдэл.  Үлдсэн нэг хүүхдийнх нь хувьд, ээж нь архины хамааралтай, өвчтэй хүн байдаг. Бид ээжийг нь архины хамаарлаас гаргаж нийгэмшүүлэх чиглэлд ажиллаж байна. Мөн хамаатан саданд нь буцааж авах боломж байгаа эсэхийг судалж байгаа бөгөөд хэрэв боломжгүй гэж үзвэл хүсэлтээ гаргаад Засаг даргын захирамжаар асрамжийн төвд авч болно. Манай байгууллага “Зөв амьдрах ухаан” ТББ болон тэдгээр хүүхдийн ар гэрийн нөхцөл байдлыг үнэлэх ажлыг хийж байна. 

-Аав ээж нь зөвшөөрөөгүй байхад хүүхдийг нь авчихаар ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэг үү?
-Хэрвээ гомдол гаргасан бол Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүснэ. Магадгүй тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Эрүүгийн хууль ч юм уу, нөхцөл байдлаас хамаараад хариуцлага нь өөрчлөгдөнө. Үүнийг хууль хяналтын байгууллагаас тодруулах нь зүй. 
Миний хувьд, хүүхдийн байгууллагын ажилтан учраас хүүхдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт хангах ёстой. Хүүхдийг нэг газарт аваачаад хэнтэй ч уулзуулахгүй түгжинэ гэдэг нь хүүхдийн эрхийн асуудал юм. Монголчууд “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэсэн философитой ард түмэн. Гэхдээ аав ээжид нь эргүүлж өгөх ажлыг шууд хийчихдэггүй. Эхлээд нөхцөл байдлын үнэлгээ хийж ээж, аавынх нь зан үйлийг өөрчлөхөд чиглэж ажиллана. Дараа нь хүүхэд амьдрах хэвийн орчин бүрдүүлсний дараа эцэг эхэд нь өгнө. Энэ хугацаанд хүүхдийг түр хамгаалах байр, асрамж халамжийн төв гэсэн хоёр газарт байлгадаг.
Манай байгууллага өмнө нь “Зөв амьдрах ухаан” ТББ-д байсан нэг хүүхдийг нэлээд юм болж эцэг эхэд нь авч өгсөн. ХЭҮК, ГБХЗХГ-ын хууль эрхзүйн хамтын ажиллагааны газрын дарга, хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын хамт очсоноор эцэг эхэд нь эргүүлж өгсөн. Тухайн хүүхдийн аав нь долоо, ээж нь таван жил "Зөв амьдрах ухаан" ТББ-д байж байгаад гарсан байв. Одоо нөхөр нь банканд хамгаалагч, эхнэр нь зоогийн газарт тогооч хийж байна. Учиргүй мундаг биш ч мөр бүтэн, гэдэс цатгалан элэг бүтэн айл бүрдсэн бөгөөд хүүхэд нь боловсролын үйлчилгээ авч байна. Ингээд харахад, бидний ажлын үр дүнд нэг ч гэсэн монгол айл элэг бүтэн болжээ. Ерөнхийдөө, ийм айлуудтай байнгын холбоотой ажиллаж хуурай ах дүүс шиг болчихсон байдаг. 

-Танай байгууллага хэчнээн хүүхдийг эцэг эхэд нь эргүүлж өгөөд байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд ноднингийн байдлаар, 27 асрамж халамжийн төвөөс 61 хүүхдийг эцэг эхэд нь өгсөн байна. Одоогоор асрамжийн газраас хүүхдийг нь эргүүлж өгсөн гэр бүлд ямар нэгэн зөрчил, дутагдал гараагүй. Харин түр хамгаалах байрнаас эцэг эхэд нь өгсөн хүүхдээс ганц нэг дуудлага ирж байна. Ийм тохиолдолд, хүүхдийг түр хамгаалах байранд дахин авч эцэг эх рүү нь чиглэж ажилладаг. 

-Танай байгууллагыг хүүхэд асрах үйлчилгээний зөвшөөрөл өгөхгүй байна гэх яриа цахим сүлжээнд гарч байна. Ер нь хүүхэд асрах үйлчилгээний зөвшөөрлийг хаанаас, ямар дамжлагаар олгодог вэ?
-Товчхон хэлэхэд, Стандарт, хэмжил зүйн газраас гаргасан Монгол Улсад хүүхэд асрах үйлчилгээ нээх стандартыг баримтлан материалаа бүрдүүлж ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар буюу манай дээд байгууллагад хандана. Ингээд ХНХЯ-наас зөвшөөрөл олгодог. Манай байгууллага зөвшөөрөл аваагүй үед нь арга зүйгээр дэмжиж, авсан бол холбогдох үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс биш иргэдийн ойлголтоор, манай байгууллага хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгдөггүй. Тиймээс зөвшөөрлийг нь өгөхгүй “бойкот”-лоод байгаа зүйл байхгүй гэсэн үг. 

-Нийгмийн сүлжээнээс ажихад хоёр янзын байр суурьтай байна. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн зүй бус авир нь хүүхэдтэй ажиллахад тохирохгүй гэж байхад, зарим нь эцэг эх нь халамжлахгүй байгаа хүүхдийг асарч байгааг нь дэмжиж, зөвтгөж байна?
-Дэлхий нийтийн чиг хандлага гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоог чухалчлан ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэр бүлдээ хамгийн аз жаргалтай байдаг. Миний арга зүй өгдөг 27 асрамж, халамжийн үйлчилгээний газарт 931 хүүхэд байна. Тэдгээр хүүхдэд материаллаг талаараа дутагдах зүйл байхгүй. Гэхдээ ороод л харахад харц нь нэг л өөр. Асрамжийн газарт байгаа хүүхдүүд бүгд бүтэн өнчин биш байдаг.

Архины гүн хамааралтай болчихсон, архины үнэр нэвт шингэчихсэн хүн тэр асрамжийн газарт ороод ирэхэд, гурав, дөрөвхөн настай хүүхдүүд “аав” гээд л өөдөөс нь гүйдэг. Нүднийх нь харц өөр болдог. Тэгэхээр, хүүхэд аав ээжтэйгээ байж л аз жаргалтай болно. Харин аав, ээжийг нь аюулгүй, эрсдэлгүй болгох нь манай байгууллагын анхаарч ажиллах гол үүрэг. 

Гэхдээ ТББ буюу хувийн хэвшлээр ажлыг гүйцэтгүүлэх дэлхий нийтийн чиг хандлага бий. Монгол Улс ч үүнд шилжиж, ТББ-уудыг дэмжих ёстой. Төрийн ажлыг аль болох ТББ-аар үр дүнтэй хийлгэх нь илүү ардчилсан зарчимд нийцдэг. Нөгөө талдаа төрийн байгууллага иргэдэд бүх төрлийн үйлчилгээ өгөх боломжгүй, хүн хүч хүрэлцэхгүй. Тиймээс мэргэжлийн түвшний байгууллагын нөөц боломжийг ашиглах ньь маш үр дүнтэй байдаг. Энэ утгаараа манай байгууллага архины эсрэг “Зөв амьдрах ухаан” ТББ-аас гадна маш олон ТББ-тай хамтран ажилладаг. Наркологийн эмнэлэг, Мааньт дахь архины албадан эмчилгээ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагатай ч хамтарч байна. 
“Зөв амьдрах ухаан” ТББ-д тавьсан миний шаардлага бол тусгай зөвшөөрөлгүй байгаа үедээ айлын хүүхдийг аав ээжид нь хэлэхгүй, холбогдох төрийн байгууллагын шийдвэргүй өөр дээрээ авч 24 цагийн үйлчилгээ явуулж болохгүй гэсэн юм. 


-Г.Загдаагийн хүнтэй зүй бус харьцаж, хүчирхийлж байгаа олон бичлэг цахим сүлжээнд цацагдсан шүү дээ. Ер нь ийм зан авиртай хүн хүүхэд хамгааллын чиглэлээр ТББ ажиллуулж болох уу?
-Нийгэм даяараа энэ хүнийг үзэн ядаж байхад би нэмж харлуулаад яахав. Ер нь энэ байгууллага нэг талдаа архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэж байгааг сайшаах нь зүй. Архидан согтууралтай тэмцэж байгаа нь өөрөө хүүхдийг хүчирхийллээс сэргийлж, хамгаалж байгаа нэг хэлбэр юм.

-Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд асрамж, халамжийн үйлчилгээний төвүүдэд ямар хяналт тавьдаг вэ?
-27 төвийг байнгын хянадаг. Тэдгээрийн хоёр нь төсвийн байгууллага. Тодруулбал, нэг нь улсаас санхүүждэг “Өнөр бүл” төв, нөгөө нь нийслэлээс санхүүждэг Хүүхэд залуусын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор. Бусад 25 нь хувийн өмчийнх бөгөөд олон улсын тусламж, дотоодын сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив, дэмжлэгээр ажиллаж байна. Эдгээр төвд хүүхдийн зөрчил гарч байгаа эсэх, тэдний хөгжих боломжийг нээж байгаа эсэх, эрүүл мэнд нь ямар байгааг нь байнга хянадаг. Манай байгууллагад асрамж, халамжийн үйлчилгээний төвтэй холбоотой ажлыг хариуцдаг тусгай мэргэжилтэнтэй. Энэ мэргэжилтний үндсэн ажил нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа 27 асрамжийн төвийг арга зүйгээр дэмжиж чиглэл өгнө. Харин хүүхдийн эрхийн зөрчил гарвал холбогдох байгууллагад нь ханддаг. Одоогоор, асрамж халамжийн үйлчилгээний төвд хэд хэдэн зөрчил гарсан. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлсэн. Хариуцлагын хувьд, хүүхдийн хохирлоос хамаарч Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг. Бид нэг асрамжийн төвийн хоёр ажилтныг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр сануулга өгч, ажлаас чөлөөлөх саналыг илгээсэн. Мөн нэг төвийнх нь ажилтан Эрүүгийн хэргээр шүүхээр таслагдсан. 

-Хүүхдийг ямар тохиолдолд асрамжийн газарт өгөх шаардлагатай болдог вэ?
-Энгийнээр хэлэхэд, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага “108” утсанд ирнэ. Мэдээллийг авсан даруй яаралтай туслах мэргэжилтнүүд хүүхдийн наад захын аюулгүй байдлыг хангадаг. Үүний дараа бага, дунд, ноцтой гэсэн гурван түвшнээр хүүхдийн эрсдэлийн үнэлгээг тогтооно. Бага түвшинтэй байвал эцэг эхтэй нь ажиллаад хүүхдийг нь эргүүлж өгдөг. Дунд түвшний эрсдэлтэй хүүхдийг “108” утасны дэргэдэх хамгаалах байранд авснаар, аав ээжийнх нь эцэг эх байх эрхийг хасах эсэх, эсвэл өөр асран хамгаалагчид тодорхойлж өгөх хүсэлт гаргаж харьяа дүүргийнх нь Засаг даргад уламжилдаг. Хэрвээ эцэг эх байх эрхийг хассан бол хүүхдийг нь авах боломжтой асрамж халамжийн төвийн саналыг харгалзан албан ёсны асран хамгаалагчаар нь тогтоох захирамж Засаг дарга гаргана. Ингээд харьяа дүүргийн хүүхдийн мэргэжилтэн нь хүүхдийг албан ёсоор асрамжийн газарт нь хүргэж өгнө. Манай байгууллага энэ бүх зохион байгуулалтыг гүйцэтгэдэг. 



-Танай байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил, төсөл хөтөлбөрийн талаар яриагаа үргэлжлүүлье. Хүүхдийн эрхийн зөрчлийн дийлэнх нь архидан согтууралтай холбоотой байдаг. Ер нь, архидан согтууралтай тэмцэх чиглэлд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-“Архидалтгүй Улаанбаатар” хөтөлбөр эхлүүлж нийслэлийн Засаг даргаар дэмжүүлсэн, энэ жилдээ НИТХ-аар батлуулна. Улаанбаатар хот архидан согтууралтай тэмцэх чиглэлд нэлээд дорвитой ажиллана гэдгийг хэлэх байна. Ингэснээр хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа хамгийн том асуудлыг шийднэ. Учир нь хүүхдийн эрхийн хамгийн том зөрчил архидан согтуурахтай холбоотой. 
Мөн эцэг эхийн үүрэг, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийллийг иргэд өнгөц ойлгодог. Хүүхэд хамгааллын хуульд, дөрвөн төрлийн хүчирхийллийг заасан байна. Тодруулбал, бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны, үл хайхрах хүчирхийлэл. Үүнээс үл хайхрах хүчирхийллийг бараг хүн бүр үйлддэг. Хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг, хүүхдээ юунд дуртай, дургүйг нь мэдэхгүй байгаа нь хүчирхийллийн нэг хэлбэр. Ямар ч аав ээж хүүхдээ сайхан явуулахыг эрмэлздэг. Яг ингэж бодож байгаа бол хүүхдийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээж хариуцлагатай амьдрахыг хүсэж байна. Түүнээс биш “Халуун тогоонд хүүхэд маань түлэгдлээ. Хүүхдийн байгууллагынхан та нар юу хийж байсан юм” гэхчлэн дуудлага ирүүлдэг кэйс байж болохгүй. Үл хайхрах зөрчлийг дийлэнхдээ хариуцлагагүй аав ээж нар гаргаж байна. Хамгийн сүүлд надад өчигдөр орой “Хүүхдээ даалгавар хийсэнгүй гэж зодсоор байгаад алчихлаа” гэсэн дуудлага ирлээ. Нэг хариуцлагагүй ааваас болж нэг хүүхдийн, нэг иргэний амьдрал сүйдэж байна. Таны хүүхэд бол таны өмч биш, яг тантай адил Монгол Улсын иргэн гэдгийг онцолж хэлмээр байна. Тиймээс яг тантай адил эрх эдлэхээс гадна насанд хүрэхээрээ мөн тан шиг үүрэг хүлээнэ. 
Манай байгууллагаас “Би хариуцлагатай аав, ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд таван багц ажил багтсан. Тухайлбал, хариуцлагатай аав, ээж гэж хэн юм гэдэг дүрийг бий болгож, үйлдлийг нь сурталчлах, хэвшүүлэх юм. Мөн гэр бүлийн гишүүдийн дөрвөн үүргийг тодорхойлсон. Түүнчлэн, орчин үеийн буюу “Z” үеийн хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргыг нэвтрүүлсэн сургалтын шинэ загварыг бий болгосон. Ингэхдээ, гадаадын туршлагыг судалж, Монголын уламжлалт сайн туршлагыг шингээсэн. Эдгээрийг түгээн дэлгэрүүлнэ.


-Хүүхдээ үл хайхарч хүчирхийлсэн иргэнд хариуцлага хүлээлгэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудал өргөн хүрээтэй. Тэр дундаа эрсдэлийн үнэлгээ нь өндөр гарвал хүүхдийн байгууллагынхан асуудалд орно. Зарим эцэг эхэд хариуцлага тооцдог болгохоор Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. ХЗДХЯ-нд хүргүүлсэн, одоо УИХ-ын байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд орсон. Үүнд хүүхдээ үл хайхардаг, удаа дараалан хүүхдийг хүчирхийлдэг хүмүүст тохирох хариуцлагыг ногдуулах чиглэлийн нэмэлт, өөрчлөлт байгаа юм. Таны хүүхэд таны өмч биш, яг тантай адилхан Монгол Улсын иргэн гэдгийг зориуд давтан хэлье. Энгийн иргэнийг гудамжинд цохиж, нүдсэн бол шууд цагдаад очоод хэрэг үүсдэг. Тэгвэл яагаад хүүхдээ зодоод байгаа юм, яг л адилхан Монгол Улсын иргэн шүү дээ.


-Сүүлийн үед өсвөр үеийнхний хар тамхины хэрэглээний асуудал эмзэг сэдэв болж байна. Зарим улс орны туршлагаас харахад, өсвөр үеийнхнийг завгүй байлгах үүднээс дугуйлан секцийг олшруулах замаар энэ асуудлаа шийдвэрлэжээ. Танай байгууллагаас дугуйлан секц нэмэх талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Нийслэлээс залуусын эрүүл мэндийг чийрэгжүүлэх, хөгжлийг дэмжих чиглэлд нэлээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Зарим нь дөнгөж эхэлж байна, зарим нь санаачилгын түвшинд, зарим нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал, Монголын бодибилдинг, фитнесийн холбоотой хамтран ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд нийслэлд 27 фитнес клубүүд тодорхой цагийн хуваарийн дагуу залууст зориулж 50 хувийн хөнгөлөлтэй үйлчилж байна. Нөгөө талдаа бид тэдгээр фитнес клубийг сурталчлах хоёр талын ач холбогдолтой. Хоёр жилийн хугацаанд зургаан мянга орчим залуу хөнгөлөлттэй үнээр фитнесийн үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ тоо цаашид улам нэмэгдэнэ. 

Мөн зургаан кино театртай хамтран ажиллах санал хүргүүлснээс хоёр нь одоогоор хүсэлтийг хүлээн авсан. Кино театруудад залууст зориулсан хөнгөлөлттэй үнийн тарифтай болгох, гэр бүлийн багцтай байлгах талаар санал солилцож байна. Үүнээс гадна хүүхдэд зориулж УДЭТ, Хүүхэлдэйн театртай хамтран өнгөрсөн жил “Надтай үлдээч”, “Би нар” зэрэг жүжиг тавьсан бол энэ жил “Хайр, хайр, хайр” жүжгийг тавихаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, залуусыг завгүй байлгах, нэг газар очоод шинэ санаа авдаг, бодрол төрүүлдэг, амьдралд нь хэрэг болохоор ажил хийж байна гэж боддог. 

-“Нэг хот-Нэг стандарт” төслийг нийслэлээс эхлүүлсэн. Энэ хүрээнд залуусын үйлчлүүлдэг газарт ямар стандарт тогтоож байна вэ?
-Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийн судалгаа хийлээ. Энэ хүрээнд нийслэлд байгаа хүүхдийн тоглоомын талбайг дэлгэрэнгүй судалсан. Ингээд өнгөрсөн жил Стандарт хэмжил зүйн газраар хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбайн стандартыг батлуулсан. Урьд нь ийм тоглоомын талбай байж болохгүй гэж хэлэх үндэслэл байхгүй байлаа. Энэ жилээс батлуулсан стандартаа мөрдүүлэх чиглэлээр нийслэлээс дорвитой ажил хийхээр төлөвлөсөн. 
Улаанбаатар хотын ногоон бүсэд байгаа 20 хүүхдийн зусланд ноднин 24 250 хүүхэд амарсан байна. Нийслэлээс дээрх зуслангийн хөтөлбөрийг нэгдсэн стандарттай болгосон. Ингэснээр аль ч зуслангийн үйлчилгээ, хөтөлбөр яг ижилхэн болно. Түүнчлэн, бүх зуслангийн харуулаас эхлээд тогооч, зөөгч, багш нарыг Найрамдал зусланд сургалтад хамруулж сертификат олгоно. Энэ хавар сертификат авсан ажилчид хүүхдийн зусланд ажиллана. 
“Би нар” төслийн хүрээнд захын хороодод амьдарч байгаа хүүхдэд дугуйлан, секц дэргэд нь ажиллуулна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу “Хонхор” тосгонд амьдардаг хүүхэд бодит амьдрал дээр Монголын хүүхдийн ордны дугуйланд хамрагдаж чаддаггүй. Хүүхэд захын хороонд амьдарснаараа хөгжих боломжоосоо механикаар хасагдаж байна. Тиймээс, Монголын хүүхдийн ордны мэргэжлийн багшийг хотын төвөөс алс байдаг хороонд ажиллуулна. Өөрөөр хэлбэл, алслагдсан хороонд ч ялгаагүй Монголын хүүхдийн ордны хөтөлбөрөөр сургалт орно гэсэн үг.
Гэрэл зургийг: Н.Батбаярскачать dle 12.0

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

Өнөөдөр, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

Өнөөдөр, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

Өнөөдөр, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

Өнөөдөр, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

Өнөөдөр, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

Өнөөдөр, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

Өнөөдөр, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

Өнөөдөр, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

Өнөөдөр, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

Өнөөдөр, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

Өнөөдөр, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

Өнөөдөр, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

31/03/2020, 17:13

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өгчээ

31/03/2020, 17:11

У.ХҮРЭЛСҮХ: ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа

31/03/2020, 17:09

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

30/03/2020, 19:37

МУ-ын хоёр иргэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

30/03/2020, 12:51

Зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

30/03/2020, 10:42

Дархан-Уул аймаг коронавирус оношлох лабораторитой болов

30/03/2020, 10:40

"Банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гаргах цаг болсон"

29/03/2020, 18:20

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19