iNet.mn дагах

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

-УИХ-ын ээлжит сонгуулийг 29 тойрогтой, нийслэлийг 24, орон нутгийг 52 мандаттай байхаар хуульчиллаа. Яагаад ийм өөрчлөлт хийх болов?
-Монгол Улсын хүн амын тоо, нягтаршил, газар нутгийн хэмжээ, хөгжлийн индекс, үйлдвэрлэлийн түвшнийг харгалзсаны үндсэн дээр мандатын тоог тогтоосон. Өмнө нь аймаг болгон 2-3 мандаттай байлаа. Бүр дээр үед дөрвөн ч мандаттай байсан шүү дээ. Харин энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар хувилбараар явуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, нэг аймаг нэг тойрог, түүн дотроо хоёр, аль эсвэл гурван ч мандаттай байж болно. Улаанбаатар хотын тухайд, хүн ам олонтой учраас дөрөв, таван мандаттай тойргууд бий. Үүнээс гадна Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар гээд тус бүр нэг мандаттай аймгууд байна. Эдгээр аймаг 2016 он хүртэл хоёр, хоёр мандаттай байсан юм. Гэвч Ардчилсан нам эрх барих үедээ нийслэл рүү мандатыг нь татаж авсан. Гэлээ гээд УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах учраас аймгууд заавал хоёр буюу түүнээс дээш мандаттай байхгүй бол болохгүй болчихоод байгаа. Тийм учраас дээрх дөрвөн аймгийг тус бүр хоёр мандаттай болголоо. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хувьд, 300 гаруй мянган сонгогчтой. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигч 22 хоногт тэдгээр иргэн бүрт хүрч, өөрийгөө сурталчлан таниулна гэдэг хэцүү. Тиймээс эдгээр дүүргийг хоёр хуваасан. Нэг ёсондоо, тухайн нэр дэвшигч 100 гаруй мянган сонгогч дээр очно гэсэн үг. Аймгуудад ч ялгаагүй.
-Ардчилсан намынхан нийслэлийн мандатыг дөрвөөр цөөлснийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдсэн. Гэхдээ бодит байдал дээр хүн ам олонтой аймгуудын мандатыг нэмэхээс өөр аргагүй байна шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Түрүүнд би тодорхой хэлсэн. “Өмнө нь хоёр мандаттай байсан аймгуудын мандатын тоог 2016 онд нэг болгож цөөлсөн” гэж. Түүнийг нь л буцаагаад өгч байгаа юм. Түүнээс биш мандатын тоог нэмж, хассан зүйл байхгүй. Тэгээд ч 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах учраас аймгууд дор хаяж хоёр мандаттай байхгүй бол болохгүй. Үнэнийг хэлэхэд, Ардчилсан намынхан 2016 онд сонгуульд ялахын тулд алинг нь алдуулсан шүү дээ. Хойно байдаг сумыг бүр урд, 600 км зайтай орших сумтай нийлүүлж, хүн бүрт зориулан тодорхой тойргуудыг бэлтгэж байсан удаатай. Харин нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тийм учраас эдгээр дүүргийг хоёр хуваахаас өөр аргагүй. Хот, хөдөөнөөс хүмүүс олноор нүүн ирж, суурьшиж буй дүүргүүдийг ингэж хоёр хуваахгүй бол төрийн үйлчилгээ хүрэлцээ муутай, цагтаа очихгүй байх зэрэг хүндрэл гарч эхэлсэн. Дээрх дүүргүүдээс бусад буюу Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг газар нутгийн хувьд огт тэлэхгүй байна.
-Томсгосон тойргоор сонгууль явуулах нь нэн шинэ зүйл биш. Гэхдээ сонгогчид улам хашир болж, сошиал гэж нээлттэй, хил хязгааргүй ертөнц бий болчихлоо. Тэгэхээр энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө хэр онцлогтой болох бол?
-УИХ-ын 2008, 2012 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулсан. Сонгогчдын боловсрол жил ирэх тусам дээшилж байгаа. Улам хашир болсон нь ч үнэн. Тэд элдэв гоё амлалт өгдөг, амьдралд нийцэхгүй хий хоосон яриатай популистуудад итгэхээ больж байна. Гэхдээ энэ онд сошиал сонгууль болно. Тиймээс Сонгуулийн тухай хуулиар сошиалыг нэлээд цэгцлэх гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, тухайн мэдээллийг илт гуйвуулах, янз бүрийн зорилгоор бусдын тухай худал гүтгэлэг, эвлүүлэг тараах зэргийг хуулийн дагуу дор дор нь журамлаж, хааж байхаар хуульчиллаа. Буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх заалт ч бий. Ирэх сонгуулиар сошиал амаргүй байх болно. Орон нутгийн иргэд бүгд гар утастай. Тэд сошиалаас цаг тухайд нь мэдээлэл авч байна. Тийм учраас сошиал дахь үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдийг цэгцэлж, сонгуульд хариуцлагатай оролцохгүй бол болохгүй.
-Танай намын зарим гишүүн “Үндсэн хуулиа одоо л өөрчлөхгүй бол гуч, дөч, тавин жил хүлээх болно” гэж мэдэгдэж байсан. Үнэхээр МАН эрх барьж байхдаа хийсэн томоохон реформ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Харин таны хувьд гол ололт нь юу вэ?
-Ний нуугүй хэлэхэд, монголчуудын маань төрд итгэх итгэл алдарч байна. Төр муухай харагдах боллоо. Түүнийг дагаад төрийн түшээдтэй холбоотой хариуцлага, ёс зүй, шударга ёсны асуудлыг ч олон нийт хөндөж байна. Энэ бүхнийг би туйлын зөв гэж хэлнэ. Нэг эрх мэдэлтний биш, нийтийн эрх ашгийг хөндсөн сэдвүүд олон байгаа учир дараа дараагийн УИХ, Засгийн газрыг хариуцлагатай байлгах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Улс орноо өөрчлөн шинэчлэх, ард нийтийн дунд хямрал үүсгэж буй асуудлуудыг шийдэх гэхээр Үндсэн хуулийн “босго”-н дээр тулаад шийдэж чадахгүй гацах тохиолдол байсан. Тиймээс “Эцэг” хуулиа өөрчлөх асуудлыг сүүлийн 3-4 парламентын үед ярьсан шүү дээ. Миний хувьд 2008 онд УИХ-ын гишүүн болмогцоо Эрдэнэтийг хотын статустай болгох тухайд хөндөж, хөөцөлдөж байлаа. Удтал ярьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж чадсан нь энэ парламентын гавьяа гэж хардаг. Аль ч улсын парламент олон нийтэд байнга шахам чичлүүлж, хатуу шүүмжлэлд өрт-дөг нь үнэн. Гэлээ гээд энэ УИХ-ын үед хоёр том асуудлыг шийдэж чадсаны нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, харин нөгөө нь Монгол Улсын эдийн засгийг сайжруулах шийдвэрүүдийг гаргаж чадсан явдал юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар таван ажлын хэсэг байгуулж байлаа. Тэдгээрийн нэг болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиг-лэлээрх ажлын хэсгийг би ахалж ажилласан. Нухацтай судалж, уйгагүй ажилласны үр дүнд бид Эрдэнэт, Дарханыг хотын статустай, харин аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгохоор шийдвэрлэлээ.
-АН эрх барьж байх үед улс төр, эдийн засгийн хүрээнд дүрэмгүй тоглолтууд гаарсан. Үүний уршгаар улс орон ихээхэн хэмжээний өрөнд орж, авлигын “Хар дэвтэр” улам зузаарсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа та энэ бүхнийг нэлээд цэгцэлсэн байх аа?
-МАН УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болохдоо долоон их наяд төгрөгийн бэлэн мөнгө хэвлээд тараачихсан, валютын нөөц нь бараг шавхагдсан, алтны нөөц байхгүй шахам, асар хүнд нөхцөл байдал бүхий эдийн засгийг хүлээж авч байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт гуйж байж хамрагдаж байлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа би хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсний нэг нь тус тусдаа дур дураараа мөнгө гаргаж зарцуулдгийг болиулсан. Үүний үр дүнд УИХ-ын зөв-шөөрөлтэйгөөр зөвхөн Сангийн яаман дээр бүх бодлогоо зангидаж төсөв хөрөнгө гаргадаг болголоо. Өмнө нь Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк гээд олон салаа урсгалтай байсныг цэгцэлсэн. Товчхондоо, ард түмний татварын мөнгө, улсын хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг чангатгасан. Мөн банк санхүүгийн салбар дахь эрх зүйн орчин, холбогдох хуулиудыг сайжруулсан. Хэн нэгэн хүн очоод дураараа дургидгийг болиулсан. Монгол Улсын мөнгөний 95 орчим хувь нь банкны салбарт эргэлдэж байна шүү дээ.
Эрх ба-ригч хүчний зүгээс ийнхүү шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд улс орны эдийн засаг харьцангуй сайжирсан. Өнөөдрийн байдлаар манай улс 4.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, 1.8 тонн алттай байна. Эдийн засгийн хувьд ч айхтар савлаад байхааргүй боллоо. Улсын төсөв жил бүр нэг их наяд төгрөгийн ашигтай гарч байна. Худалдааны тэнцэл ч мөн адил ашигтай үзүүлэлтийг заах болсон. Урагшаа гарч буй бараа, бүтээгдэхүүн эргээд валют болж орж ирж байна. Энэ мэтчилэн яриад байвал эерэг үр дүн олон бий. Гэхдээ бид тайвширч болохгүй. Одоо нэг л зүйлийг зоригтой шийдэх ёстой. Тодруулбал, эдийн засгийн эдгээр ашигтай үзүүлэлтийг иргэн бүрийн халаасанд, амьд-ралд бодитойгоор буулгах хэрэгтэй. Тийм ч учраас бид өндөр настнуудын тэтгэврийг шат дараатайгаар нэмж байна. Албан хаагчдын цалинг ч мөн адил. Тэтгэврийн зээлийг тэглэлээ. МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэг 100 мянган төгрөг байсныг 2020 оны хоёрдугаар сарын 4-нд 200 мянга болгож нэмсэн. Хөгжлийн бэрх-шээлтэй иргэдэд олгодог мөнгийг бас нэмлээ. Төрөөс үзүүлэх халамжийг ийнхүү нэмж байгаа нь эдийн засгийн үр ашгаас иргэн бүрт хүртээж буйн нэг хэлбэр юм.
-Харин УИХ-ын гишүүний хувьд ямар хуулийн төслүүдийг санаачлан батлуулсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл санаачлан батлууллаа. Тэдгээрээс онцгойлон дурдмаар нь хорт хавдрыг эрт илрүүлэн оношлох тухай хуулийн төсөл юм. Энэ өвчний улмаас би ойр дотны хоёр ч хүнээ алдсан. Тийм учраас би олон жил бодсоны эцэст 2019 оны намрын чуулганаар холбогдох хуулийг нь батлуулсан юм. Монголд жилд дунджаар 4400 хүн хорт хавдраар нас барж байгаа тухай тоо баримт бий. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэх үзүүлэлт яах аргагүй мөн. Харин дээрх хуулийг батлуулснаар иргэд аюулт өвчнийг эрт илрүүлэн оношлуулж эмчлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ. Урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг нэгжүүдийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байгуулахаар болж, эмч нарыг сургалтад хамруулж байна. Тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлаж, аймгийн төвийн эмнэлгүүдэд тусгай тасгуудыг байгуулж, шинжил-гээ авч эхэлсэн.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тог-тоосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Санхүүгийн сахилга бат дээшилж, шахааны бизнесийг хумьж чадаж байгаа болов уу?
-Эрдэнэтэд би 23 настайдаа анх очиж, хөдөлмөрийн гараагаа инженерээс эхэлж байсан. Залуу халуун насаа тэнд өнгөрүүлж, Эрдэнэтээс 2008, 2016 онд УИХ-д сонгогдсон. Тийм учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг улам сайжруулах, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар уйгагүй зүтгэн ажиллаж байна. Учир нь тус үйлдвэр Эрдэнэт хотын төсвийн 93 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус хот “Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэн хөгжиж байгаа. Гэтэл энэ том үйлдвэрийн 49 хувийг хоёр нөхөр хулгай хийгээд авчихыг зөвшөөрөөгүй юм. Түүний эсрэг хатуу тэмцсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авснаар 100 хувь төрийн өмчит үйлдвэр болон ажиллаж байна. “Бүх худалдан авалтыг тендер зарлаж явуул. Энэ тухай бүх мэдээллээ олон нийтийн сүлжээнд нээлттэй тавь. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой элдэв хардлага сэрдлэгийг ингэж үгүй хийх хэрэгтэй” гэдэг үүр-гийг тус үйлдвэрийнхэнд өгсөн. Өөр нэгэн зүйл гэвэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан шүүхийн шатанд байгаа. Тиймээс тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хуга-цааг сунгасан. Шүүх дээр үүссэн маргааныг нэг талд нь шийдвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийг албан ёсоор төрийн өмчит компани болгож, бичиг баримтыг нь бүрдүүлээд явах учиртай. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь заяа төрөөс 100 хувь хамаарч байгаа учраас менежерүүд нь мэргэшсэн, чадварлаг, менежмент нь сайн байж, үйлдвэрийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Ер нь энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэмж, техник, технологийг нь сайжруулах бүрэн боломжтой. Яагаад гэвэл, зөвхөн төрийн мэдэлд байгаа учир холбогдох шийдвэрүүдийг тухай бүрт нь гаргах боломж бий.
-“Эрдэнэт, Дарханыг хотын статустай болголоо” гэж та хэлсэн. Тэгвэл Эрдэнэтийн төсвийг 2020 онд хэр нэмсэн бэ?
-Эрдэнэт хотод энэ жил нийт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Үүнээс гадна гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах томоохон ажлуудыг хийж байна. Миний тойрогт гэхэд л тавдугаар микрорайоныг тэр чигт нь тохижуулах ажлыг өнгөрсөн жил хийж дуусгалаа. Энэ онд гэр хорооллын гудамж болгоныг тохижуулах ажил хийнэ. Дэд бүтцийг нь сайжруулж, халуун, хүйтэн ус, бохирын шугамд холбосноор гэр хо-рооллынхны амьдралын чанар, нөхцөл байдал ч дээшилнэ. Эрдэнэт бол залуусын хот. Тийм учраас Залуучуудын ордон барилаа. Хүүхэд, залуучуудын томоохон парктай ч болголоо. Баг болгонд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв барьж, багуудын хооронд засмал зам тавьж, тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтыг нь шийдээд явж байна. Шийдэх ёстой өөр нэг асуудал гэвэл, Эрдэнэтийг утаанаас нь салгах явдал юм. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах туршлагыг бид бэлхнээ харж байна шүү дээ. Уг туршлагыг энэ жилээс Эрдэнэт хотод хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, утаагүй түлш боловсруулах үйлдвэр барьж эхэллээ. УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэхээр Хот, тосгоны тухай хууль болон Засаг захиргааны нэгжийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрдэнэтийг хотын статустай болгосноо дагалдах хуулиудаар улам баталгаажуулна.
-УИХ-ын ээлжит сонгууль болоход хэд-хэн сар үлдлээ. Намууд сонгуулийн “хар зураг”-аа зурж байна. Зарим нам эвсэл болж оролцох тухайгаа мэдэгдлээ. МАН-аас 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэр амжилттай хэрэгжсэн бэ?
-Манай нам УИХ-д 65 суудалтай болсон учраас ард түмний зүгээс хүлээлт ихтэй байсан. Амаргүй он жилүүдийг бид ардаа үдлээ. Иргэдийн зүгээс нэхэл хатуутайгаар шаардсан хариуцлага, шударга ёстой холбоотой олон асуудлыг төр, засгийн түвшинд шийдсэн. Ард түмний амьдрал, нийгэмд томоохон өөрчлөлт авчрах энэ их үйлсээ МАН-ынхан одоо ч үр-гэлжлүүлж байна. Нэг ёсондоо, бид УИХ-д үнэмлэхүй олонх болсноор Монголын нийгэмд шударга ёсны хувьсгалыг түүчээлэн хийж байгаагаа бодитойгоор харуулж чадсан болов уу. Гэхдээ болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг өргөс авсан мэт үгүй болгох тийм ч амар биш шүү дээ. Ямартай ч улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа. Улс төрийн намууд сонгуульд бэлтгэж байна. МАН-ын Бага хурал ирэх дөрөвдүгээр сарын 25 гэхэд хуралдаад хэнийг, хаана нэр дэвшүүлэхээ шийдсэн байх ёстой. Манай на-мын гишүүд, дэмжигчид бүгдээрээ л “Нам ялаасай” гэсэн бодолтой байна. Тиймээс хэний рейтинг хаана өндөр байна вэ, хэн хаана сайн ажиллаж өөрийгөө сайн таниулав, тэр хүн л тухайн тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө. Түү-нээс биш “Намайг тэр тойрогт заавал нэр дэв-шүүл” гэж амбицлаад байх шаардлага байхгүй. Учир нь намын том эрх ашиг гэж бий. МАН-ын хувьд судалгаануудаа хийж байна. “Нэр дэвшихээр горилж буй хүмүүс сонгуулийнхаа зардлыг өөрсдөө даах нь зүйтэй” гэдэг зүйлийг ярьцгаасан. МАН-ын төв штабаас намын гол сурталчилгааг хийх байх. Харин нэр дэвшиг-чид намдаа хандив мөнгө өгөх асуудал байх-гүй. Энэ тухай сая хатуу тохирцгоосон гэж ойлгож байгаа. УИХ-ын намрын отгон чуулган завсарлаж, гишүүд маань тус тусын тойрогт ажиллахаар явцгааж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас ирэх гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэхүү хориг тавигдвал бид иргэдтэй уулзалт хийх гэх зэргээр явцгаах байх аа.
-Ардчилсан нам ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогсдоосоо тус бүр 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авч байна шүү дээ. Тэгэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Сонгуульд зориулж хандив авахгүй” гэж мэдэгдсэн. Үүнийг сөрөг хүчнийхэн “МАН-ынхан авлигын мөнгөөр сонгуульдах нь” хэмээн улстөржүүлсээр байгаа. Мэдээж хэрэг сонгуульд оролцоход маш их мөнгө хэрэгтэй. Гэтэл эрх баригч хүчний тэргүүн яагаад тийм зоримог бөгөөд эрсдэлтэй мэдэгдэл хийх болов?
-Тодорхой шүү дээ. Сонгуульд нэр дэвшигч хэн нэгэн хүн, аль нэгэн компаниас их хэмжээний мөнгө аваад сонгуульд оролцлоо гэж бодъё. Гэвч тэр “өр”-өө дараа нь яаж төлөх вэ. Мэдээж хэрэг тухайн компанийн төлөөллийг сайдаар томилж, компанийнх нь асуудлыг шийдүүлж өгөх хэрэгтэй болно. Товчхондоо, цаад хүмүү-сийнхээ барьцаанд орно гэсэн үг. Тэгэхээр “Иймэрхүү байдлыг гаргахгүй байя” гэж нам дээр ярьж байгаа юм. Энэ бол улс төрийн маш оновчтой, зоримог алхам. Мөнгөтэй хүмүүс, томоохон компаниудын гарт орж, төр дэх тэд-ний “Бие төлөөлөгч” болдог байдлыг халж чадсанаар УИХ, Засгийн газрын түвшинд мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, мэргэжлийн, чадварлаг, зөв хүмүүсээр улс орны хэмжээний бодлогыг тодорхойлуулж чаддаг болно. Хэрэв МАН УИХ-ын 2020 оны сонгуульд ялж чадвал ийм том реформыг хийнэ. Түрүүнд би цухас дурдсан. “УИХ-ын сонгуульд нэр дэв-ших хүмүүс өөр өөрсдийнхөө зардлыг даах ёстой” гэж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн штабт ажиллах хүмүүсийнхээ цалин хөлс, замын зардлаас эхлээд бүгдийг нь тухайн нэр дэвшигч гаргах юм. Манай намынхан УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө энэ талаар хатуухан ярилцаж, дараа нь хувь хүн, компанийн барьцаанд орохгүй байх тухай хөндсөн нь туйлын эрүүл үзэгдэл гэж бодож байна.
-“Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, “сэлэм”-ээ эргүүлээч...” олон нийтийн сүлжээнд ийм нэгэн үг тренд болсоор удлаа. Харин У.Хүрэлсүх хийгээд МАН-ынхан үүнд томоохон хариулт өгч, УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчиллаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-ын гишүүн болж, бүрэн эрх гэдэг том хамгаалалтад орчихдог байсан үзэгдэл танай намын үед байхгүй боллоо, тийм үү?
-Тэглээ. Гэхдээ би нэг зүйл хэлмээр байна. УИХ-д хүмүүс их сайхан нэр хүндтэй орж ирцгээдэг. Харин улс төрийн гол тавцнаа гарч ирсэн кандидатууд элдвээр балбуулж, янз бүрээр хэлүүлсээр байгаад нэр хүнд муутай болж хувирдаг нь ажиглагддаг л даа. Төрд зүтгэснийхээ төлөө муу муухайгаар хэлүүлэх тохиолдол зөндөө гардаг. Уг нь тухайн улстөрчийн нэр цэвэр байвал хувь хүнд нь ч, намд ч хэрэгтэй гэж боддог. Иргэд маань энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, төрд өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг хатуухан шалгуураар сонгох байх аа. УИХ-ын гишүүн болчихоод тойрогтоо очихгүй, сонгогчдодоо анхаарал тавихгүй, тодорхой ажил хийхгүй, парламентын чуулгандаа суухгүй байх юм бол ард иргэд нь тэрхүү гишүүнийг эгүүлэн татаж, өөрсдийнхөө төлөө зүтгэж чадах хүнийг оронд нь сонгож явуулдаг болох хэрэгтэй. Энэ эрхийг сонгогчдод хуулиар өгөх учиртай.
-Ирэх сонгуульд таныг Дундговь аймагт нэр дэвших тухай яриа улс төрийн хүрээнд хэдийн гарчээ. Энэ үнэн үү?
-Яг үнэндээ сайн мэдэхгүй байна. Учир нь намайг хаана нэр дэвшүүлэхээ нам шийднэ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдэх юм. Намын дарга, Ерөнхий сайд надад хоёр жил гаруйн өмнө “Та төрж өссөн нутаг, аавынхаа ажил, амьдралын түүх болсон газар болох Дундговь аймагт анхаарал хандуулаарай” гэж захиж байсан. Тиймээс на-майг УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгосон эрдэнэтчүүдийнхээ төлөө зүтгэхийн сацуу төр-сөн нутаг болох Дундговьдоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийлээ. Ер нь УИХ-ын гишүүний хувьд, улсын төсөвт томоохон хөрөнгө оруулалтуудыг тусгах, олон улсын зээл, тусламжийг орон нутагтаа хуваарилуулах зэрэг дорвитой ажлуудыг хөөцөлдөж хийдэг. Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа ч багагүй ажил амжуул-сан. Дундговь аймгийн тухайд хөгжлийн ин-дексээр хамгийн сүүлд жагсаж байгаа. Харин Эрдэнэт хот нэгдүгээрт ордог юм. Ялгаа нь энэ. Эрдэнэтэд томоохон үйлдвэрүүд байдаг учраас ажлын байр чамлахааргүй гардаг. Шуудхан хэлэхэд, ажил хийхэд урамтай газар. Сүүлийн хоёр жилд Дундговь аймгийн хэмжээнд 105 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сум болгонд 2-3 томоохон ажил хийлээ. Аймгийн төвд ч мөн ялгаагүй. Өнгөрсөн 10-20 жил ярьсан ч хийгээгүй байсан бүтээн байгуулалтын ажлуудыг бид хийж эхэлсэн. Энэ бүхнийг би “Төрсөн газрынхаа хөгжил, аавынхаа нутгийн ард иргэдийн амьдралд хэрэгтэй зүйл бүтээж, эргэж уулзах нүүртэй байя” гэж чин сэтгэлээсээ бодсоны үндсэн дээр хийж өгч байна. Тэгэхээр Дундговь аймагт анхаарлаа хандуулж, ажил хийж байгаа минь үнэн. Харин ирэх сонгуульд тус аймагт нэр дэвших, дэвшихгүйн тухайд нам шийднэ гэдгийг дахин хэлье.
-Та бизнесийн салбарт олон жил ажилла-сан туршлагатай, төрд ч чамгүй хугацаанд зүтгэж байна. Нэг ёсондоо, “хос морьтой” хүн шүү дээ. Дундговь аймгийн хөгжлийн зураглалыг хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгсний үр дүнд Дундговь аймаг 2019 оны сүүлч, 2020 оны эхээр хөгжлийн индексээрээ улсад 17 дугаарт орлоо. Дөрвөн байраар урагшилсан гэсэн үг. Үүнийг би хувьдаа “Томоохон ололт” гэж харж байна. Дундговь аймгийн төвд шийдэх ёстой нэгэн том ажил болох 330 мегаваттын өндөр хүчдэлийн шугамуудыг татаж өгснөөр эрчим хүчний ямар ч асуудалгүй боллоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус аймагт цэвэрлэх байгуу-ламж барих ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Дундговьд дутагдаж буй зүйл бол дулааны шу-гам. Тиймээс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны цахилгаан станц барихаар болсон. Ингэж байж дэд бүтцийнхээ асуудлыг бүрдүүлж авна. Хүчин чадал сайтай дэд бүтэцтэй болж гэмээнэ орон сууцнуудаа барина. Аймгийн бүх аж ахуйн нэгжийг дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаар хангана. Дэд бүтцээ чанартай, найдвартай, хүчин чадал сайтай тавьснаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, театр, орон сууц-ын хорооллуудыг шинээр барих суурь хөрс нь бүрдэнэ шүү дээ. Сумдын тухайд ч мөн адил. 
“Цэвэр, бохир усны шугамыг шинээр барих нь зүйтэй” гэж харж байгаа. Одоогоор гурван суманд барьсан. Цаашид нийт 15 сумын 12-т нь ийм шугам барина. Миний хувьд “Сум болгонд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаж батлуул” гэж холбогдох албаныханд нь хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Хаагуур нь дэд бүтэц тавих вэ, зам нь хаана байх юм, шинээр барилга байгууламж баривал хаана яаж барих вэ гэдэгт анхаар” гэж байгаа. Дундговь аймгийн сум болгонд ундны усны болон мал услах худаг барих ажлыг энэ жил эхэлж байна. Үүнээс гадна үлийн цагаан оготныг устгах зэрэг томоохон ажлуудыг эхэлсэн. Дундговь аймгийн сумдад өнгөрсөн хугацаанд очиж, шавыг нь тавьсан ажлууд өнөөдөр нутаг орны хөгжил, хүн ардын амьдралд нэн тустай бодит ажил болсныг харахад сэтгэлд таатай санагддаг. Энэ бүхнийг дагаад ажлын байр ч нэмэгдэж байгаа шүү дээ. Дундговьд махны үйлдвэр байгуулах хэрэгцээ бий. Тэр ч атугай Эрдэнэт, Дархан, Шивээ-Овоо дахь үйлдвэрүүдэд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээний үйлдвэрүүдийг барьж ажлын байр олноор гаргах хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол тус аймгийн иргэдийн амьжиргаа ганцхан мал аж ахуйд суурилж байна. Малаа өсгөж, тордож байж аж амьдралаа авч явдаг хүмүүс л дээ. Түүнээс гадна Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн шаардлагатай. Тэнд байгалийн үзэсгэлэнт газар цөөнгүй бий. Тийм учраас дэд бүтцийг нь хөгжүүлж, боломжийг нь бүрдүүлээд өгвөл гадаад, дотоодын жуулчид очиж, иргэдийн амьжиргаа, аймгийн төсөвт ч нэмэртэй байх болно. Дундговь аймгийн Гурвансайхан сум мөнгөний ордтой. Энэхүү ордын тодорхой хувийг аймаг нь эзэмшиж, Орон нутгийг хөгжүүлэх сандаа нэмэр болгон хөгжилдөө нэмэрлэх нь зүйтэй юм.
-Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Малчин эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах насыг 50 болгож, эрчүүдийнхийг 55 болгосон. Ингээд аль алиныг нь таван жилээр наашлууллаа. Тиймээс малчид маань 2018 оны нэгдүгээр са-рын 1-нээс эхлээд урьдынхаасаа таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой болсон. Нөгөөтээгүүр, тэтгэврийн мөнгөө эрт авах бо-ломж бүрдлээ. Малчдын хөдөлмөр амаргүй. Өглөөнөөс орой болтол борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг ард түмэн. Тэтгэврийн насыг нь наашлуулсныг би малчдынхаа ахуй байдал, аж амьдралд анхаарсан төрийн маш зөв шийдвэр гэж боддог.
-Орон нутагт тулгамдсан нэг асуудал бол малын хулгай. УИХ-ын гишүүний хувьд та Малын хулгайтай тэмцэх тухай хуулийг батлуулсан. Онцлох заалтуудаас нь дурдана уу?
-Малын хулгай маш их байна. Үнэхээр амаргүй байгаа. Зөрчлийн хуулийн дагуу ял нь хөнгөрөөд ирэхээр малыг нядалдаг, зөөдөг, борлуулдаг бүхэл бүтэн бүлэглэлүүд бий болсон. Бүр зохион байгуулалтад орсон. Малын хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулдаг ч бараг тэр өдөртөө суллачихдаг. Ямар ч ял зэм хүлээдэггүй учир сүүлийн үед малын хулгай илт гаарч байгаа. Тийм учир “Ялыг нь хүндрүүлье” гэж шийдсэн. Харин одоо өнчин ишиг хулгай хийсэн ч ял сонсохоор боллоо. Торгох, тодор-хой хугацаанд хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт шийтгэлгүй болж, Эрүүгийн хуулиар таван жил хүртэл ял оноодог болсон. Хуулийг нь чангатгасан тул хүмүүс мал хулгайлж, ял сонсохоос айж эмээх байх. Малын хулгай ч энэ хэрээр багасах болов уу.
-Малын генетикийн тухай болон Мал эмнэлгийн тухай хуулийг та санаачлан бат-луулсан. Салбарынхан хийгээд хөдөөгийн иргэдэд энэ хоёр хуулийг санаачлагчийн үг сонин байж магадгүй?
-Малын генетикийн тухай хуульд эцэг малын чанарыг сайжруулах талаар тусгасан. Малчид цаашид тооны хойноос биш, чанарын араас хөөцөлдье, малаа таргалуулъя, малын ча-нар, бүтцийг сайжруулъя гэдэг үүднээс энэхүү хуулийг УИХ баталлаа. Энэ чиглэлээр хүмүүс ажиллаж эхэлж байгаа. Мал эмнэлгийн тухай хууль байна. Малын эрүүл мэндийн асуудлыг өмнө нь малчдад даатгадаг байсан бол энэ удаад төр өөр дээрээ авсан. Ийм учраас сумдад мал эмнэлгийн нэгжүүдийг байгуулж, малыг усанд оруулахаас эхлээд вакцинжуулалтыг нь ч шийдээд явна. Ингэснээр мал эрүүлжиж, мах, арьс, ширнийх нь чанар сайжирснаар малчдын амьжиргаанд нэмэр болох юм. Архангай, Дунд-говь зэрэг мал олонтой аймагт энэ бол тун чухал асуудал. Малын генетикийн тухай болон Мал эмнэлгийн тухай хууль бол мал аж ахуйн салбарын суурь болсон хуулиуд шүү дээ.
-Ноолуурын улирал тун удахгүй эхэлнэ. Үнэ ханшийг нь төрөөс зохицуулах боломж бий юү?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа би хоёр ч шийдвэр гаргуулсан. Дотоодын ноолуурын үйлдвэрүүдэд маш бага хүүтэйгээр 400-гаад тэрбум төгрөгийн хөнгө-лөлттэй зээл олголоо. Нэг ёсондоо, Хятадын баахан агуулах байдаг байсан нь бүгд үгүй болж, монгол ноолуур Монголдоо үлддэг бол-сон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн арилждаг ноолуурын ханш өсөж, нэг кг нь 110-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэр хэрээр малчдын амьдрал сайжирсан.
-Та түрүүнд “Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой” гэлээ. Дундговь нутагт байгалийн үзэсгэлэн бүрдсэнээс гадна дуу хуурын өлгий нутаг шүү дээ. Таны хувьд төрсөн нутагтаа Төв халхын дуулалт жүжгийн театр байгуулах ажилд голлох үүрэг гүйцэтгэж байна уу?
-Тийм ээ, дуу хуурын өлгий болсон нутагт төрсөндөө би бахархаж явдаг. Дундговьд дуул-даггүй хүн гэж байдаггүй. Энэ нутгаас төрсөн гавьяатууд, Ардын жүжигчдийг тоолбол 50 гаруй хүн бий. Тус аймгийн театр 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж бай-на. Одоогоос арван жилийн өмнө буюу 2010 онд эхлээд байсан шинээр театр барих ажлыг бид 2019 онд дахин эхлүүлсэн. Энэхүү театрыг хоёр жилийн дотор ашиглалтад оруулчих байх аа. Нийт 800 үзэгчийн багтаамжтай, эргэдэг тайзтай, орчин үеийн стандартад нийцсэн их сайхан театртай болно. Өнгөрсөн хоёр жилд тус аймгийн сумдад 5-6 соёлын төв барилаа. “Зөвхөн Дундговийнхон л чадна даа” гэдгийг нотолсон томоохон үйл явдал 2019 онд болсон шүү дээ. Тодруулбал, 3000 морин хуурч, уртын дуучин нэг дор цугларсныг хараад би их омогшсон. Дуутай, хууртай энэ ард түмэн өөрсдөө Дундговь нутгийнхаа брэнд нь юм. Хангай, говь хосолсон сайхан нутаг учраас авто зам, дэд бүтцийг нь шийдээд өгвөл аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой.
-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газарт хариуцлага тоо-цож огцруулсныг эс тооцвол МАН-ын үед төр, засаг харьцангуй тогтвортой байна. Улс төрийн халуухан үйл явдлаар дүүрэн энэ дөрвөн жилийг та юу гэж дүгнэх вэ. У.Хүрэлсүхийн танхимынхан хэр сайн ажиллаж байна вэ?
-Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газ-рыг байгуулаад бид нэг жил орчим харсан. Нэлээд олон шалгалт хийж “Ийм ийм арга хэмжээнүүдийг ав” гэж шахсан. Гэвч хууль хя-налтын байгууллагууд, прокурор, шүүх, АТГ ерөөсөө болж өгөхгүй байсан шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиас эхлээд асуудлуудыг ер шийдэхгүй байлаа. Бүр болохгүй болохоор нь бид У.Хүрэлсүхтэй уулзаж “УИХ-д үнэмлэхүй олонх болчихоод ард түмний итгэлийг хүлээ-хүйц дорвитой арга хэмжээнүүдийг авахгүй бол энэ нам арчигдана шүү” гэдгийг илэн да-лангүй ярьцгаасан. У.Хүрэлсүх “Бүгдээрээ чадна аа, хийнэ ээ” гэсний үндсэн дээр Ерөнхий сайд болж, өнөөдөр бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай байгаа. Улс оронд хэрэгтэй зоримог шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд гаргасан. Тиймээс би одоогийн Засгийн газрыг “Сайн ажиллаж байна” гэж хэлнэ. Эдийн засгийн нөх-цөл байдал сайжирч байгаа учраас ажиллах боломж ч гарч байна. 
У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрын үед олон жил яригдсан цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдлээ. Төмөр замаа барьж эхэллээ. Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэр барих ажил эхэлсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих бүтээн байгуу-лалт саяхнаас өрнөж байна. Ерөнхийдөө олон жилийн турш ярьсан ч шийдлээ олохгүй байсан томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхийг нь эхлүүлж, хийхийг нь хийгээд явж байгаа учраас “Энэ Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна” гэж хэлж байгаа юм. Та бүхэн бас бодох хэрэгтэй. 2012-2016 онд цалин, тэтгэврийг ганц ч удаа нэмээгүй. Яг сонгууль болоход нэмэх гэж оролдоцгоосон. Тэгвэл бид жил бүр шат дараатайгаар нэмсээр ирсэн. Энэ бүхнийг инфляцтай уялдуулж байгаа.скачать dle 12.0

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

Өнөөдөр, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

Өнөөдөр, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

Өнөөдөр, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

Өнөөдөр, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

Өнөөдөр, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

Өнөөдөр, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

Өнөөдөр, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

Өнөөдөр, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

Өнөөдөр, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

Өнөөдөр, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

Өнөөдөр, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

Өнөөдөр, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

31/03/2020, 17:13

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өгчээ

31/03/2020, 17:11

У.ХҮРЭЛСҮХ: ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа

31/03/2020, 17:09

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

30/03/2020, 19:37

МУ-ын хоёр иргэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

30/03/2020, 12:51

Зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

30/03/2020, 10:42

Дархан-Уул аймаг коронавирус оношлох лабораторитой болов

30/03/2020, 10:40

"Банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гаргах цаг болсон"

29/03/2020, 18:20

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19