iNet.mn дагах

С.Тулга: Бид дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж чадна

Мэдээлэл технологийн салбарт гялалзаж буй залуус Монголд олон. Тэдний түүчээлэгчид нь “ГрэйпСити Монгол” ХХК-ийн хамт олон юм. Технологийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийн төвшинд гаргах том зорилготой ажиллаж буй тэд банк санхүүгийн суурь систем, монголчуудын өргөн ашигладаг Most Money цахим хэтэвч болон төлбөрийн шийдлүүдийг зохион бүтээж, энэ чиглэлээр дотооддоо тэргүүлэгч болж чадсан амжилттай. Ингээд “ГрэйпСити Монгол” ХХК-ийн Бизнесийн газрын захирал С.Тулгатай ярилцсанаа хүргэе.


- Монголын арилжааны банкуудад дэлхийн стандарт шаардлагад нийцсэн програм хангамж нэвтрүүлж, дэлхийн хэмжээний компаниудтай хөл нийлүүлэн алхаж буй “Грэйп Сити Монгол” ХХК-ийг анх хэрхэн байгуулж байв гэдгээс ярилцлагаа эхэлье.

- “ГрэйпСити Монгол” компанийн түүх манай үүсгэн байгуулагч А.Сүхдорж гуайтай салшгүй холбоотой. Тэрээр банк санхүүгийн салбарын програм хангамж хөгжүүлэх зорилгоор “БСБ Сервис” компанийг 1991 онд байгуулж байлаа. БСБ гэдэг нь банк, санхүү, бүртгэл гэсэн үгний товчлол юм. Гэвч 1990-ээд онд програм хангамжийн үнэлгээ гэдэг зүйл Монгол Улсад хараахан бүрэлдээгүй, түүнийг ойлгодог хүн ч ховор байсан тул мэдээллийн технологийн салбараас түр хөндийрч, компаниа электрон барааны худалдааны бизнес рүү оруулжээ.
Эхнээсээ л банк санхүүгийн мэдээллийн технологийн салбарт шинэчлэл хийх зорилготой байсан тул 2000 онд энэ чиглэлээр дагнан ажиллах “ГрэйпСити Монгол” ХХК-ийг Японы хөрөнгө оруулалттайгаар “босгож”, 2008 онд хувьцаагаа буцаан худалдаж авснаар 100 хувь монгол компани болсон юм. “ГрэйпСити Монгол” компани нь байгуулагдсан даруйдаа Австралийн FNS компанитай хамтран BANCS системийг Монголын арилжааны долоон банкинд нэвтрүүлэх томоохон төслийг гүйцэтгэсэн бөгөөд инженерүүдээ Австрали улсад мэргэшүүлж, нөр их хөдөлмөрлөсний үр дүнд банкны суурь бүртгэлийн “ГрэйпБанк” системээ 2006 онд ашиглалтад оруулж зорилгодоо хүрсэн байдаг. 
Ингээд 2015 он гэхэд арилжааны банкуудын 80 хувь, банк бус санхүүгийн байгууллагын 20 хувьд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Энэхүү байр сууриа хадгалж, өргөжүүлсээр өнөөгийн байдлаар 11 банк, 120 орчим банк бус санхүүгийн байгууллага болон есөн томоохон ААН-үүд манай суурь системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаад явж байна.

- Байгуулагдсан цагаасаа хойш хэчнээн төсөл хэрэгжүүлсэн бэ?

-2000 оны эхээр “амь зуух” үүднээс тухайн үед олдож байсан бүхий л тендер төслүүд дээр ажиллаж байсан юм билээ. Үүнээс хэдийг дурдвал Тээвэр зуучийн менежментийн систем, Монгол Улсын Прокурорын мөрдөн байцаах албаны бүртгэлийн мэдээллийн систем, Зээлийн мэдээллийн сан систем, Прокурорын байгууллагын хяналтын мэдээллийн систем, Цусны донорын төвийн систем болон телефон банкны систем гэх мэт олон систем хөгжүүлж байсан. Нийт төслийн тооны хувьд 1 200 орчим байна. Өнөөдөр манай 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагчид маань ашиглаж байна. 
2005 онд бичил санхүүгийн байгууллагад зориулсан “Ачид Банкир”, 2006 онд банкинд зориулсан “ГрэйпБанк” болон системийн шинэчилсэн хувилбаруудыг 2013-2015 онд зах зээлд гаргасан. Манай хөгжүүлсэн банкны суурь системийг машины мотортой зүйрлэж болно. Машин хөдлөх цөм нь мотор байдаг шиг банк болон бичил санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа, харилцагчийн мэдээлэл, хадгаламж, данс хөтлөх, хүү тооцоолол зэрэг өдөр тутмын бүх гүйлгээ боловсруулалтыг манай суурь систем ханган ажиллаж байдаг. Мөн төлбөрийн картын системийг банкны суурь бүртгэлийн системтэй онлайн холбох, Монголбанк, арилжааны банкуудтай хамтарч банк хоорондын гүйлгээг нэвтрүүлэх, онлайн 24/7 боловсруулах зэрэг санхүүгийн салбарын хөгжилд тийрэлт өгсөн олон олон төсөл хэрэгжүүлж чадсан байдаг. 
2012 онд зах зээлд гарсан “Most Money” цахим хэтэвчийг олон хүн мэднэ. Ухаалаг утсаа ашиглан мөнгө шилжүүлэх, ярианы нэгж авах, СӨХ, цахилгааны төлбөр, гааль татвараа төлөх мөн ATM-с гар утсаараа бэлэн мөнгө авах зэрэг өдөр тутмын төлбөрийн хэрэгцээг хангасан үйлчилгээ нь хүмүүсийн амьдралд тус дэм болж байгаа.

- Өнөө үед цаасан мөнгө авч явдаг хүн ховор болсон гэхэд хилсдэхгүй. Банкны карт ч хэрэглээнээс гарч байгаа. Танай компани “Мобайл хэтэвч” буюу бэлэн мөнгө болоод халаасны хэтэвчийг орлох боломжтой технологийн шийдэл зах зээлд нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч.

- “Мобайл хэтэвч” гэдэг нь дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэгддэг ойлголт бөгөөд бэлэн мөнгө, төлбөрийн картууд агуулсан биет хэтэвчийг бүрэн орлох цахим хэтэвч гэж ойлгож болно. АТМ-с карт хэрэглэхгүйгээр ТАН код уншуулан бэлэн мөнгө авчихаж байна. Зарим дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа QR кодоор төлбөрөө төлж, интернэт дэлгүүрээс ч хүссэн бүхнээ худалдан авч, такси үйлчилгээний төлбөрийг ч утсаараа төлөх боломжтой болсон. 
Энэ бүх боломжийг агуулсан шийдлийг “Мобайл хэтэвч” гэж нэрлээд байгаа юм. “Most Money”-г маань одоогийн байдлаар 250,000 гаруй хүн ашиглаж байна. “Most Money” цахим хэтэвчийн цаана төлбөр тооцооны Мост платформ дэд бүтэц ажиллаж байгаа. Уг платформ нь банк хоорондын гүйлгээ, хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолол, гуравдагч системтэй холбогдон ажиллах “Open API” холбоосыг агуулсан цогц шийдэл бөгөөд эцсийн харилцагчид хүрч буй багахан хэсгийг нь “Most Money” цахим хэтэвч төлөөлж байгаа юм. 
Мост платформ өнөөдрийн байдлаар арилжааны таван банк, 110 биллер, 264 мерчант, дөрвөн үүрэн холбооны оператор, гааль татвар болон төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбогдон ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд бүх банкны харилцагч ганцхан аппликэйшнаар банкны дансаа удирдах боломжтой болгохоор ажиллаж байна. Ингэхийн тулд бүх арилжааны банктай хамтрах шаардлагатай.

- Монголчууд бид өөрсдийгөө технологийн ертөнцөөс үргэлж хоцордог гэж ойлгодог байсан. Монголын банк, санхүүгийн технологийн хөгжил дэлхийн бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байгаа бол?


- Жил бүр Европын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулдаг “MFC-EMN Annual Conference” экспо үзэсгэлэнд бид өнгөрсөн аравдугаар сард оролцсон. Энэ үеэр бид өөрсдийн банкны суурь системээ бусад улс орны санхүүгийн байгууллагуудад танилцуулахад маш таатай хүлээж авч байсан. Түүнчлэн гадаадын өрсөлдөгч компаниудтай харьцуулахад бид хоцрох нь бүү хэл харин ч технологи, бизнес боломжийн хувьд урд нь явж байгаа нь ажиглагдсан. 
Үзэсгэлэнгийн үеэр оролцогч санхүүгийн байгууллагууд манай бүтээгдэхүүнийг сонирхон судалж, тэдэнд төрүүлсэн сэтгэгдлийг хараад дэлхийн жишигт нийцсэн банкны суурь систем хөгжүүлж чадсан, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Үүнтэй холбоотой бизнес уулзалтуудыг одоогоор хийгээд явж байна. Нэмж хэлэхэд, монгол залуусын аливааг хурдан сурах авьяас, хөдөлмөрч зан чанарыг гадныхан өндрөөр үнэлдэг учир бүгд гар нийлж ажиллаж чадвал хаана ч өрсөлдөх чадвартай нь харагддаг шүү.


-Тэгвэл бүтээгдэхүүнээ экспортлох суурь нь тавигдсан гэж ойлгож болох уу?


-Тийм ээ. Монгол бол жижиг зах зээлтэй орон. Тиймээс бид бүтээгдэхүүнээ гадаадад гаргахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл том зах зээл рүү хүч үзнэ. 2017 оноос хойш судалгаа хийж, бүтээгдэхүүнийхээ давуу болон сул тал, өрсөлдөгч шийдлүүдийн талаар нарийн харьцуулалт хийсээр ирсэн. Сул талаа улам сайжруулж, давуу талаа урдаа барьсаар 2018 оноос гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Гадаад зах зээл рүү довтлох зорилгоор Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй экспортыг дэмжих төслөөс 100,000 ам.долларын дэмжлэг авсан нь бидний ажилд түлхэц өгсөн.

- Та бүхний саналыг гадныхан хэрхэн хүлээж авсан бэ?


-Анх гадаадын компаниудтай холбоо тогтоох асуудал бидний өмнө тавигдсан том сорилтуудын нэг байсан. Эхэндээ гаднынхны Монголд зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож сүүлдээ тэднээр дамжуулж, олон улсын үзэсгэлэн семинарт оролцох болсон. Биднийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгоход их гайхаж хүлээж авдаг, Монгол Улс гэхээр Чингис хаанаар төсөөлж, зарим нь газрын зураг дээр улсыг маань зааж ч чаддаггүй байлаа. 
Гэхдээ уулзаж дэлгэрэнгүй ярилцаад, бүтээгдэхүүнээ тайлбарлахаар хандлага нь өөрчлөгддөг. Учир нь хөгжингүй орнуудын шийдлүүдээс хамаагүй илүү боломж агуулсан систем маань хямд байгаа нь харилцагчийг татаж байна. Үүнийг дагаад манай компанид хандах хүмүүсийн тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн аравдугаар сард болсон арга хэмжээний үеэр 50-60 байгууллага хамтарч ажиллах санал тавьсан. Тэдэнтэй уулзаж, манай стратеги, бодлоготой ойр компаниудтай гэрээ хэлэлцээр хийж эхлээд байна. 
Нэг жишээ дурдахад, өнгөрсөн есдүгээр сард Сингапурт төвтэй “Айдас Групп” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү нэвтрэхээр ажиллаж байна.

- Чадварлаг боловсон хүчинтэй байж л олон улсын зах зээлд өрсөлдөх нь гарцаагүй. Танайх хэчнээн ажилтантай вэ. Тэднийг сонгохдоо ямар шалгуур тавьдаг бол?


-Манай компани 100 гаруй ажилтантай. Програм хөгжүүлэгч, чанарын инженер, бизнес аналист, систем аналист зэрэг олон төрлийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин байдаг. Ажилтан шалгаруулж авах дэлхийн чиг хандлага нь IQ, сургуулийн диплом, голч дүн гэхээсээ илүү EQ, багаар ажиллах чадамж, харилцааны соёл, бүтээлч сэтгэлгээ, ажил мэргэжилдээ хандах хандлага болон бэрхшээл даван туулах чадвар зэрэг чанарыг урьтал болгодог. 
Бид ч энэ жишгээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл багийн гишүүдээ сонгон шалгаруулах шаардлагууд хувьсан өөрчлөгдөж байгааг анзаарч, хэрэгжүүлж байна. Хувь хүний биеэ авч яваа байдал, харилцааны чадвар зэргээс манай хамт олонд тохирох эсэх нь харагддаг. Хамгийн чухал нь тухайн хүний хандлага юм. Миний хувьд тэднээс хүсэл мөрөөдөл, зорилго, ямар ажил хийвэл тухайн хүн аз жаргалтай байх вэ гэдгийг нь голлон сонирхож асуудаг. Гэхдээ хамт олондоо шинэ гишүүн элсүүлэх шийдвэрийг удирдлагын багаараа гаргадаг л даа (инээв.)

- Өнөөдөр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадаж байгаа улс орон хөгждөг цаг үе болоод байна. Гэхдээ манайд арай л дутагдалтай байх шиг. Өнгө мөнгө, брэндийн араас хөөцөлдсөн, бүтээхгүй мөртлөө барьцамтгай залуус Монголд олон. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?


- Мэдээж хэрэг материаллаг эд зүйлсийн араас хөөцөлдсөн хүмүүс бий гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ маш бага хувийг эзэлдэг гэж боддог. Учир нь ихэнх залуус хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, түүнийхээ араас шаргуу хөдөлмөрлөж чаддаг болж. Үүгээрээ ч дэлхийд үнэлэгдэж байна. 
Жишээлбэл манайд ажилд орохоор ирж байгаа залуусыг ажиглаад байхад цалин, тэтгэмжийг урьтал болгохоосоо өмнө компанийн дотоод уур амьсгалыг хардаг, хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Гадаадад сургууль төгсөж байгаа залуусын тоо нэмэгдэж, энэ хэрээрээ амьдралыг харах өнцөг нь ч өөрчлөгдөж буй нь ажиглагддаг. 
Багийнхнаараа жишээ авахад манай хамт олон ажилдаа чин сэтгэлээсээ хандаж компани гэхээсээ илүү “ГрэйпСити гэр бүл” гэж ярих дуртай. Энэ хэрээр сэтгэл зүрхээ зориулж ажилладаг. Дотоод уур амьсгал маань харьцангүй нээлттэй бөгөөд дарга, цэргийн ялгаа бараг байхгүй гэж хэлж болно. 
Болж, бүтэхгүй байгаа зүйлсээ нээлттэй ярилцаж шийддэг учир хамт олонд үл ойлголцол гарах нь бага. Үүнийг дагаад шийдвэр хурдан гаргаж төслүүд маань ч амжилттай хэрэгжих нөхцөл бүрддэг.

- Монгол хүний оюуны түвшин дэлхийд үнэлэгддэг. Дэлхийн том компаниудад ч олон монгол залуу ажиллаж байгаа. Гэхдээ Монголын сор залуус гадаадын тэр тусмаа АНУ-ын зах зээл рүү явах нь ихсээд байх шиг. Үүнийг дотооддоо тогтоохын тулд ямар бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ?


- Энэ асуудалд хувийн бодлоо хэлье. Залуучуудын ажлын нөхцөл зөвхөн цалингаар хэмжигддэггүй. Залуусын 85 орчим хувь нь дээд албан тушаалтны тааламжгүй байдал, компанийн ойлгомжгүй хэтийн зорилго, дотоод уур амьсгалаас шалтгаалан стресстэж, ажлаасаа гардаг тухай саяхны судалгаанаас уншиж байсантай бүрэн санал нийлдэг. 
Мэдээж хэрэг хүн бүр ахиу цалин авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг хүсэлгүй л яах вэ. Гэвч ихэвчлэн байгууллагын дотоод уур амьсгал, чиг хандлага тохироогүйгээс болж гадаадыг зорих нь ихсэж байгаа болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл хаашаа явж байгаа нь тодорхойгүй уур амьсгал муутай газар хүн аз жаргалгүй болж түүнийгээ хайхаар л явж байгаа болов уу гэж бодож байна. Үүнийг барьж тогтоохын тулд нэгдсэн бодлого хэрэгтэй байх. Цалингаараа өрсөлдөж чадахгүй нь мэдээж. Apple, Microsoft зэрэг компанийн санал болгож буй цалин, нөхцөлийг бид амлаж чадахгүй. Харин хүсэл мөрөөдөл зорилгоороо өрсөлдөж чадна, магадгүй давж ч чадна. Иймд нэгдсэн нэг зорилгын дор хамтдаа бие биеэ ойлгож, зангидсан гар шиг ажиллаж чадвал гадаадад боловсон хүчнээ алдахгүйгээр барахгүй тухайн зах зээлд өөрсдийн брэндийг бий болгох боломжтой. 
Тодруулбал, жижиг зах зээлтэй орон том зах зээл рүү бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж чадвал Монголын зах зээл тэлнэ шүү дээ. Үүний хэрээр цалин, тэтгэмж нэмэгдэж, ажилтнуудын маань аж амьдрал сайжирна. Үүнийг бид хийхгүй л бол өөр хүн өмнөөс минь хийхгүй.

- Сүүлийн жилүүдэд “Финтек” гэх үгийг мэдээллийн технологийн салбарт багагүй хэрэглэх боллоо. Энэ нь чухам юу юм бэ?


- Финтек гэдэг нь “Finance technology” гэх хоёр үгийн нийлмэл үг. Товчоор хэлбэл санхүүгийн бүх л үйлчилгээг технологийн тусламжтайгаар эцсийн хэрэглэгчдэд амар хялбар аргаар хүргэж чаддаг компаниудыг “Финтек” гэж нэрлэж байгаа. Ганцхан санхүүгийн салбарт гэлтгүй, салбар бүрт “тек буюу технологи” гэдэг үг ашиглаж, технологийн шийдлээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулж байна. 
Бид өөрсдийгөө финтек гэж нэрлэдэг. Учир нь програм хангамжийг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад нийлүүлснээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, бүтээгдэхүүнийх нь өртөг зардлыг багасгаж байгаа. Өмнөх хуучин арга барил нь хайрцаглагдаад шинэчлэгдэх боломжгүй байсан бол дэвшилтэт технологи нэвтрүүлснээр илүү хурдан шуурхай бүтээмжтэй болж ирсэн.

- Тэгвэл дэлхийн финтекийн чиг хандлага хаашаа чиглэж байгаа бол?


- Би өнгөрсөн онд компаниа төлөөлөн Азийн санхүү болон технологийн финтек компаниудын хамгийн том арга хэмжээ болох “Money 20/20 Asia”-д оролцсон юм. Тус арга хэмжээнд Азийн бүх л том банкууд, Google, UnionPay зэрэг Европын том том финтек болон төлбөр тооцооны корпорациуд оролцож, дэлхийн финтекийн чиг хандлагын талаар хэлэлцсэн. 
Энэ үеэр хамгийн их ярьж байсан зүйл нь “Хэрэглэгчид утсан дээрээ олон төрлийн апликэйшн суулгах сонирхолгүй болж байна, нэгдсэн нэг систем хүсэж, компьютер ч ашиглах хүсэлгүй, карт авч явах дур сонирхол нь буурч байна. Тиймээс ирээдүйд энэ бүх боломжийг багтаасан цогц апликэйшн л үлдэх нь” гэлцэж байсан. Мөн дэлхийд “Open banking” гэх ойлголт дэлгэрээд байгаа. Энэ нь нээлттэй мэдээлэл ашиглах технологид суурилсан, санхүүгийн технологийн салбарт шинээр гарч ирж буй ойлголт. Үүнийг Европын холбоо хэрэгжүүлээд эхэлчихсэн. Англид гэхэд ирэх есдүгээр сараас өмнө арилжааны есөн том банкны системийг нэгтгээд нэгдсэн нэг API гаргана. Түүнд нь финтекүүд холбогдоод хэрэглэгчийн мэдээллийг авдаг болох юм. Европын бусад улсад ч мөн адил. 
“Open banking” гэх стандарт тогтоож, түүний дагуу финтекүүд нь банкуудаас мэдээллээ авч, өөрсдийн лицензээ ашиглан хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг болгохоор төр, засгаас нь дэмжиж байгаа. Тэдний араас уг стандартыг Австрали, Шинэ Зеланд улс хэрэгжүүлэхээр болоод буй юм билээ. Мөн сүүлийн үед крипто валют эрчээ авч байна. Гэхдээ крипто валютын зохицуулалт ихэнх улс оронд бараг л байхгүй учир харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигддаг. Иймээс харилцагчдын дата буюу мэдээллийг хамгийн сайн хадгалж чадсан бөгөөд өдөр тутмын бүхий л хэрэгцээнүүдийг нь багтааж чадсан апликэйшн хийсэн финтекүүд ирээдүйд илүү амжилттай явахаар харагдаж байгаа. Бид үүнийг “Most Money” цахим хэтэвч шийдлээрээ хийхээр зорьж явна.

-Та бүхний хувьд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?


-Манай компани Монголд анх удаа ISO 9001:2016 Чанарын тогтолцоог нэвтрүүлсэн. Мөн хамгийн анх судалгааны тусгай баг гаргасан IT компани. Судалгааны баг маань сүүлийн үеийн дэвшилтэт шийдлүүд болон програм хангамжаа хэрхэн сайжруулах болон хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах талаарх судалгааг тасралтгүй хийж бид бүхнийг чиглүүлж байдаг. 
Энэ оны наймдугаар сардаа багтаж ISO 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын стандартын гэрчилгээгээ авахаар ажиллаж байна. ISO 27001:2013 стандарт нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдал хангахыг шаарддаг тул энэ стандартыг хэрэгжүүлснээр байгууллагын болон харилцагчдын мэдээллийн аюулгүй байдал баталгаажиж, харилцагчиддаа үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний тасралтгүй найдвартай ажиллагаа хангагдах болно.

- Японы эрдэмтэд 20 жилийн турш судалгаа, туршилт хийж байж “Мирай” автомашин мэндэлсэн. Гэхдээ маргааш ямар техник технологи гарч ирэхийг хэн ч таашгүй. Ийм мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнгүй улс хөгжихгүй гэж боддог. Харин манай улсад ийм бүтээгдэхүүн алга. Та бүхний экспортод гаргах бүтээгдэхүүн Монголыг тодорхойлж чадах уу?


- 100 гаруй ажилтан маань бүгд нэг хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн дор ажиллаж байна. Банкны суурь системээ бид сүүлийн 13 жилийн турш зогсолтгүй сайжруулж, хөгжүүлсээр ирсэн. Энэ хугацаанд хэрэв ижил төрлийн шийдлийг олон улсаас авч ашигласан бол 30 гаруй сая ам.доллар гадаад руу урсах байсныг дотооддоо авч үлдэж чадсан.
Бид гадагшаа экспортлох зорилтот хэрэглэгчдээ олж харсан, банкны суурь систем маань өрсөлдөгч нараас дутахааргүй гэдгийг мэдсэн бөгөөд 100 хувь монгол залуусын оюуны хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүнийг амжилттай экспортолж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид гаргасан бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй үүнийг гаргаж байгаа баг хамт олноороо бахархдаг. Тэд маань энэ салбартаа олон жил ажилласан, салбарынхаа элитүүд. Тиймээс дэлхийн зах зээлд гарч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Гарах ч болно.

- Ярилцсанд баярлалаа.


- Та бүхэнд ч бас баярлалаа. Мөн харилцагч нартаа үргэлж талархаж явдгаа илэрхийлмээр байна. Бидний бүтээгдэхүүн хэдий сайн байлаа гээд худалдан авагч байхгүй бол амжилтад хүрэхгүй шүү дээ. Тиймээс 19 жилийн хугацаанд бидэнд итгэж, хамтарч ирсэн банкууд, бичил санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа баярлалаа. Мөн системийг бий болгоход гар бие оролцсон залуус, инженерүүд, компанийнхаа ажилтнуудад талархаж явдгаа хэлье. Бид хэдхэн хүний авьяаст тулгуурлаж энэ амжилтыг олоогүй. “ГрэйпСити Монгол” ХХК-д гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо байсан учраас өдий зэрэгт хүрсэн юм шүү.скачать dle 12.0

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

10/12/2019, 13:11

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

10/12/2019, 13:08

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

10/12/2019, 13:05

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

10/12/2019, 13:00

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19