iNet.mn дагах

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй нийгэм, соёлын олон арга хэмжээний дундаас “70 агшин-70 түүх” үзэсгэлэн илүү онцлогтой. Учир нь “Өнөөдөр” сонинтой холбогдсон хоёр хүн эл арга хэмжээний гол зохион байгуулагчдын нэг хэсэг. Тодруулбал, манай гэрэл зургийн албанд олон жил “цэрэг-дарга” байсан, өдгөө Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Цэрэндоржийн Батбаатар, “Гэрэл зураг түүх өгүүлнэ”, “Үүх түүх” булангаар дамжуулан Монголын нэрт зүтгэлтэн, алдартай хүмүүс болон улс орныхоо тодорхой үеүдийн ялангуяа соёл, урлагийнхантай холбоотой түүхийг амттай, сонирхолтой баримт, гэрэл зургаар уншигчдад хүргэсэн, судлаач, алдарт жүжигчин Д.Чимэд-Осорын хүү Болд нарын хичээл зүтгэлээр Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэн мөчүүдэд “очих” боломж бүрдсэн юм.

Хятадын төв телевиз CCTV-гийн монгол хэлний сүлжээ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран олон сарын хугацаанд бэлтгэж, дэлгэсэн 70 агшин-70 түүх” бол хоёр орны харилцааг сурталчлах, найрамдалт түүхийг хойч үеийнхэнд мэдүүлэхэд онцгой ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон эрхмүүд тэмдэглэсэн. Эдгээр зургийн талаар “CCTV.com Монгол” сайтаар дамжуулан хагас жил гаруйн хугацаанд тааварт уралдаан зарлаж, долоон ялагч тодруулан, урд хөршийн брэнд гар утсаар шагнасан болон эл ажиллагааныхаа хаалт болгож ийм үзэсгэлэн зохион байгуулж буй талаараа CCTV-гийн монгол хэлний сүлжээний мэргэжилтэн Б.Занданхүү мэдээлэв.
Нэгэн цаг үед Холбооны яамны сайдын алба хашиж явсан Б.Баатар гуай 30 жилийн өмнөх гэрэл зургаа хараад “Мөн ч залуу байжээ” хэмээгээд түүхэнд мөнхөрсөн 70 зургийн нэгийнх нь талаар “БНХАУ байгуулагдсаны 40 жилийн ойгоор өөрийн улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн урд хөршид айлчлах завшаан тохиосон юм. Хоёр орны харилцаа тааруу болоод, эргээд дөнгөж сайжирч байсан түүхэн үе шүү дээ. Монголын төлөөлөгчдийг маш өндөр хэмжээнд хүлээн авсан. Тэр үед Тяньаньмэний талбайд зургаан цагийн турш салют буудуулсан цэнгүүн болж, 1.2 сая хүн оролцсон гэж байсан. Мао Цэдуны мавзолейн хоёр давхраас тэр арга хэмжээг үзэж суутал Дэн Сяопин даргын бие төлөөлөгч ирээд манай Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахыг хүсэж байгааг нь уламжиллаа. 
Төрийн айлчлалын үеэр ямар ч арга хэмжээ болж мэдэх учир би монгол маркны том цомог авч явсан юм. Түүнийгээ бариад гуравдугаар давхарт очлоо. Бөөн сурвалжлагч, сэтгүүлч, төлөөлөгчдийн дунд Дэн Сяопин гуай зогсож байна. Надтай мэндэлж, гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орчихлоо. Жижгэвтэр, тохитой тэр өрөөнд бид 40-өөд минут ярилцаж, суусан. Ярианы гол сэдэв нь миний аваачсан, монгол ахуйг дүрсэлсэн маркийн тухай. 
Тэрбээр маркуудыг хараад маш их баярлаж, Монголын тал нутагт хөдөө аж ахуй, газар тариалн хэрхэн хөгжиж байна, цахилгаанд холбосон уу, монголчууд уламжлалт гэртээ амьдарч байна уу гэхчлэн бидний талаар тун их сонирхон асууж, тааламжтай яриа өрнүүлсэн. Эл уулзалтын талаар Хятадын телевизээр нэвтрүүлснийг би нутагтаа ирээд л мэдсэн. Яаж гэхээр, бид онгоцноос буугаад байтал БНХАУ-ын Элчин сайд ирээд, надтай гар бариад “Дэн Сяопин даргатай гар барьсан хүний гарыг атгахаар хамгийн түрүүнд ирсэн минь энэ” гэж хэлж билээ. Тухайн цагт манай ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай байсан юм. Засгийн газрын тэргүүн Д.Содном гуай ШУА-ийн ерөнхийлөгч болон намайг хүлээн авч уулзах үеэр би Дэн даргатай авхуулсан зургаа үзүүлэв.
Тэгтэл Д.Содном гуай “Монголтой холбоотой Дэн Сяопин гуайн түүхийг судал” гэсэн үүрэг өгсний дагуу Б.Ширэндэв дарга удирдаад түүхчид судалгаа хийгээд их сонирхолтой баримтуудыг олж мэдсэн. Тэрбээр гурван удаа өндөрлөгөөс бууж, өгссөн байдаг юм. Нэг удаа буухдаа манай Говь-Алтайн өмнөд хэсгээр нэг монгол айлд зургаагаас дээш сарын хугацаанд байжээ. Тэгж монгол ахуйн зах зухаас мэдэж, монголчуудын өгөөмөр, сайхан сэтгэлийг мэдэрсэн юм байна. 1963 оноос манай хоёр орны харилцаа муудаад ирэхээр монгол хүнтэй уулзаж чадахаа болиод байхад нь бидний айлчлал таарч, тэр хүнтэй уулзах завшаантай үе тохиожээ. Тэр мөчийг энэ зурагт буулгасан байна. Нэг сонин түүх ярихад, Х.Чойбалсан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Дэн Сяопин гуайг тэмээн хөсгийн шээзгийд суулгаад, нууцаар Хятадын хил рүү оруулж өгсөн юм билээ. Тэгж байж тэр хүн дараагийнхаа үйлсийг эхэлсэн түүхтэй юм байна” хэмээн сайхан хууч дэлгэлээ.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэскачать dle 12.0

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

Өчигдөр, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

Өчигдөр, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

Өчигдөр, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Өчигдөр, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Өчигдөр, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

31/03/2020, 17:13

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өгчээ

31/03/2020, 17:11

У.ХҮРЭЛСҮХ: ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа

31/03/2020, 17:09

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

30/03/2020, 19:37

МУ-ын хоёр иргэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

30/03/2020, 12:51

Зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

30/03/2020, 10:42

Дархан-Уул аймаг коронавирус оношлох лабораторитой болов

30/03/2020, 10:40

"Банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гаргах цаг болсон"

29/03/2020, 18:20

Б.Янжмаа: АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 2,000-д хүрээд байна

29/03/2020, 18:19

Хотын дарга 7 хоног бүр иргэдэд мэдээлэл хийж байхаар боллоо

29/03/2020, 18:16

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахархаж байна

29/03/2020, 18:15

Монголын нутгаар дамжуулан жилд 50 тэрбум шоо метр хийг БНХАУ-д нийлүүлэх боломжтой

29/03/2020, 18:14

Д.Нямхүү: Нийт 32 сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

29/03/2020, 18:13

Д.Нямхүү: Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн НЭГ хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

26/03/2020, 16:43

"Тусгаарлалтын байранд байх хугацааг 21 хоног болголоо"

26/03/2020, 16:38

Сурагчдын 69 хувь нь теле хичээлээ үзэж байна

26/03/2020, 16:36

Сүхбаатар сум хязгаарлалтын дэглэм тогтоолоо

26/03/2020, 16:35

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

26/03/2020, 16:34

Монгол Улс ойрын хугацаанд 750 иргэнээ эх орондоо авчирна

26/03/2020, 16:33

АНУ-д 18-34 насны залуучууд олноор COVID-19 халдвар авч байна

25/03/2020, 11:47

Токиогийн Олимпыг 2021 оны зун зохион байгуулахаар боллоо

25/03/2020, 11:28

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19