iNet.mn дагах

Монгол Улсад дэлхийн анхны морин цэргийн уралдаан маргааш эхэлнэ

“Олон улсын цэргийн наадам-2019”-ын нэг төрөл “Аравт” морин цэргийн уралдаан маргааш буюу энэ сарын 03-нд эхэлнэ. Энэ талаар ЗХЖШ болон зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэв. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар тав дахь жилдээ зохиогдож буй “Олон улсын цэргийн наадам” нь дэлхийн 10 улсад энэ сарын 3-17-нд нэгэн зэрэг болох бөгөөд 36 орны  221 багийн 6000 гаруй тамирчин оролцох юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин наадмын нэг хэсэг болох морин цэргийн уралдааныг "Аравт" нэртэйгээр анх удаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.

Аравт морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын баг тамирчид өрсөлдөх хийгээд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцоно.



Уралдаан зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, “Энэ бол спортын уралдаан биш, цэргийн мэргэжлийн алба хаагчдын олон төрөлт тэмцээн юм. Олон улсын цэргүүд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхөөс гадна цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс үндэстнийхээ уламжлалыг сурталчлах зэрэг ач холбогдолтой. Тамирчид эхний шатанд 130 км-ийн зайд мориор уралдана. Ингэхдээ, усан болон минийн саадаар гарч, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ морь ашиглан зөөвөрлөх зэрэг сорилыг давах юм. Уралдааны цэг бүрт бие бүрэлдэхүүнийг амраах, хооллох байр бэлтгэсэн. Мөн морийг нь амраах, ус, идэш өгөх зэрэг бэлтгэл хангасан. Дараагийн шатанд багууд тус бүр 7.2 км-ийн богино зайд уралдана. Ингэхдээ явган гараанаас гарч, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага хийх зэрэг сорил гүйцэтгээд, мориноос гранат шидэх, тактикийн ажиллагаа зэрэг дасгалыг давна. Биатланы зарчмаар буюу торгуулийн тойрогтой. Хамгийн бага хугацаа зарцуулж барианд ирснээр нь байрт шалгаруулна.  Уралдааны цэг бүрт камер суурилуулсан байна. Ингэснээр тэмцээний үеэр гарсан маргааныг шийдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн холбоо харилцаандаа үүрэн холбооны операторын "4G" сүлжээ ашиглах юм” хэмээв.

Уралдаан Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс эхлээд Төв аймгийн Аргалант, Алтанбулаг сумын нутгаар 130 км-т явах бөгөөд Хустайн нурууны ДЦГ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг туулах аж.  Сугалаа ёсоор, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ гэсэн дарааллаар уралдаанаа явуулах юм байна. 



Киргиз улсын зэвсэт хүчний багийн төлөөлөл, дэд хурандаа А.Д.Оркошев, "Монгол Улсад анх удаа зохиогдож буй  дэлхийн анхны морин цэргийн уралдаанд оролцох гэж буйдаа таатай байна. Бид өнгөрсөн сарын 19-нд уралдааны газар орондоо ирсэн. Биднийг Монголын тал найрсагаар угтаж, байр, хоолоор хангахын сацуу адуучин наадам, монгол дууг хэн сайн дуулах вэ зэрэг сонирхолтой тэмцээн хөтөлбөрт хамруулсан. Тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин дээд түвшинд хангасан байна. Тэмцээнд зөвхөн монгол морь ашиглах заавартай. Тиймээс бид хоёр долоо хоногийн өмнөөс монгол морьтой дасах, харьцах бэлтгэл хийсэн" хэмээв. 



Уралдааны арын албанд ЗХЖШ-аас 400 гаруй албан хаагч ажиллаж байгаагаас гадна тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Эрүүл мэндийн байгууллага дэмжлэг үзүүлэх юм. Мөн мал эмнэлэг морьдод шаардлагатай тусламж үзүүлнэ хэмээн Хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэлдээ онцоллоо. 

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Багууд долоодугаар сарын 19-нөөс Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хүрэлцэн ирж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бид гадаадын тамирчдад Монгол үндэстний зан заншил, уламжлалыг соёл урлагаар дамжуулан хүргэж, тойрон аяллыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан. Мөн тэмцээний нээлт болон хаалтын үеэр, Монгол морины соёлыг сурталчлах, соёл урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв. 




Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд ижил зүсмийн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргасан. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан морьдыг уналгад бэлдэн, сургасан байна. Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.



Дашрамд дурдахад, "Дэлхийн цэргийн наадам-2019"-ын хүрээнд 32 төрлийн уралдаан зохион байгуулахаас ОХУ-ын газар нутагт 16 нь болно. Хамтран зохион байгуулагч Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг улсын газар нутагт  бусад уралдаан болох юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулах “Цэлмэг тэнгэр” уралдаанд баг бэлтгэн оролцохоор тус тусын тэмцээний газар орныг зорьжээ.
Гэрэл зургийг: Н.Батбаяр

скачать dle 12.0

Еcдүгээр сараас даатгалаараа фитнест явж эхэлнэ

Өчигдөр, 11:12

"Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгээс

Өчигдөр, 11:10

Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй

21/08/2019, 10:17

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Энх тайван цаг ирж буйг сурталчилж дугуйтай эргүүл хийв

21/08/2019, 10:14

Баруун аймгуудыг холбох автозам ашиглалтад орлоо

21/08/2019, 10:13

"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" байгуулах төсөлд санал авчээ

20/08/2019, 15:02

Шинээр хадны хөмөг, зоосон зураг илрүүлжээ

20/08/2019, 14:57

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Олон улсын гэрэл зурагчид Аварга тосон нуур орчмын хог цэвэрлэв

20/08/2019, 14:55

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

19/08/2019, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

19/08/2019, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

19/08/2019, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

19/08/2019, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

19/08/2019, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

19/08/2019, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ

5/08/2019, 10:29

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

20/07/2019, 16:46

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58