iNet.mn дагах

Төрийн далбааг мандуулж, жанжин тугийн дор цэргүүд ёслон жагсав

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчин, ЦЕГ, ОБЕГ, Хууль  сахиулахын их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Хүндэт харуул зэрэг тусгайлсан чиг үүргийн байгууллагын нийт 90 хайрцаг жагсаж, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат удирдав. Төрийн далбааны өдөрт Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм.



Төрийн далбааны өдрийг энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж буй бөгөөд уламжлал ёсоор Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, жанжин тугийн дор цэргүүд ёслон жагссан. Энэ нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх, эх оронч, үндэсний бахархлыг дэврээх ач холбогдолтой юм. 


Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. 



Одоогийн Монгол Улсын Төрийн далбаа нь 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд 1949 оны төрийн далбаанаас социалист одыг нь хассанаараа өөр юм. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг бөгөөд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөөт тэмцэгч, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргийн хүсэл зоригийн илтгэн мандсаар байна. Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.



1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Үүнээс хойш 1924, 1940, 1945, 1960, 1992 оны Үндсэн хуулиудад Төрийн далбааны тухай мөн зааж өгчээ.


Сонирхуулахад, АНУ 6 дугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали 1 дүгээр сарын 7, Аргентин 6 дугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европын холбоо 5 дугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.скачать dle 12.0

АНУ-ын мөсөн голууд 50 жилийн дараа устана

Өчигдөр, 10:33

Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ

Өчигдөр, 10:31

Чулуун нүүрс, алтны экспорт нэмэгджээ

Өчигдөр, 10:19

Нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй

Өчигдөр, 10:14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагоныг тогтмол явуулж эхэллээ

Өчигдөр, 09:41

Орон сууцыг түрээслээд өмчлөх загвар олон оронд үр дүнгээ өгчээ

Өчигдөр, 09:38

Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл…

Өчигдөр, 09:26

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сүүлийн нэг жилд 10.5% өсжээ

14/10/2019, 17:51

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн замаар хэрхэн зорчих вэ?

14/10/2019, 16:37

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

14/10/2019, 16:23

133-р сургуулийг шинэ байртай болгохыг төрийн гурван өндөрлөгөөс шаардлаа

14/10/2019, 16:20

“ДОЛГОРМАА ОХИНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ”

14/10/2019, 16:16

Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд жагсав

14/10/2019, 16:07

Я.Мөнх-Эрдэнэ: Иргэд өргөн нэвтрүүлгийн 20 суваг, 3 радио үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой боллоо

14/10/2019, 10:05

Монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллахад дэмжиж өгөхийг хүсэв

14/10/2019, 09:57

Израйлийн ерөнхийлөгч хар тамхины хэргээр хорих ял сонссон иргэнээ аврахаар Путинд захиа бичжээ

14/10/2019, 09:56

"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

14/10/2019, 09:53

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа

14/10/2019, 09:52

25 мянган тонн сайжруулсан түлш борлуулжээ

14/10/2019, 09:51

Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулав

11/10/2019, 16:07

ЦЕГ “ХҮҮХДИЙН АЛБА”: Хүүхдийг гэмт хэргээс хамгаалсан 70 жил

11/10/2019, 16:03

Шөнийн тарифын хөнгөлөлтөд санал авах хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусна

11/10/2019, 14:44

Бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

11/10/2019, 14:31

Монголын баг, Азийн шилдэг багаар хичээл заалгаж, ур чадвараа ахиуллаа

11/10/2019, 14:30

Богд хаан Жавзандамбын 150 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхлэв

11/10/2019, 13:38

Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй танилцлаа

11/10/2019, 13:37

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэхийг айл өрхөд биечлэн зөвлөж байна

11/10/2019, 13:32

Шинэ цагийн Төвөдийг харуулсан үзэсгэлэн гарлаа

11/10/2019, 13:26

Казахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

10/10/2019, 12:31

БАЙГАЛЬД ОРХИСОН ШАШНЫ ЭД ЗҮЙЛСЭЭ АВАХЫГ МЭДЭГДЬЕ

10/10/2019, 12:01

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43