iNet.mn дагах

Д.Урантуяа: Аав маань “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг 1500 удаа дуулсан

"Нарийн хоолойт найрын дууч"хэмээн алдаршсанМУГЖ, уртын дууч Д.Долгоржав агснымэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээс шууд нэвтрүүлдэг хүчит бөхийн барилдааныг түүний"Дөрвөн цаг” дуугүйгээртөсөөлшгүй билээ.Мөн“Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа 1500 гаруй удаа тоглоходД.Долгоржав агсан“Найрын дуугаа” дуулжээ. Тиймээс ард түмэн найрын дууч хэмээн өргөмжилж, найр цэнгэл бүр дээр энэ дуу эгшиглэдэг байв.Ууган охин Д.Урантуяатай нь уулзаж ийнхүү ярилцлаа.

-Аавынхаа мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан гэр бүл, үр хүүхдүүд нь ямар ажил зохион байгуулахаар зорьж байна вэ?

-Миний аав 1919 оны долоодугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож байгаа юм. Аав маань 1991 онд 73 настайдаа бурхан болсон. Бурхан болохынхоо өмнө “Учиртай гурван толгой дуурь”-т тоглосон уран бүтээлчдийн тоглолтод оролцоод дараа нь Дундговь аймагт болсон Үндэсний дуучдын анхдугаар уралдаанд оролцох гэж байгаад чадаагүй юм. Үндэсний их баяр наадмаар аавын маань дуулсан “Дөрвөн цаг” дуу бөхийн барилдааны өмнө эгшиглэдэг байсан. “Дөрвөн цаг” дуу бол Дуурийн театрын хоортой хамт дуулсан, маш сайхан дуу. Их олон жил улсын баяр наадмаар эгшиглэсэн дээ. Гэвч сүүлийн хоёр жилд эгшиглээгүй. Харин энэ жил мэндэлсний нь 100 жилийн ой болж байгаа учраас нутгийнх нь улсуудад уг дуугаар мэндчилгээ дэвшүүлэх бодолтой байна. Өөр зорьсон олон ажил бий. Холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцаж л байна даа.

-Аливаа үйлсийн эхлэх цэг гэж бий. Аав тань уртын дуучин болох гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Анх 1937 онд 18 настайдаа “Аж үйлдвэрийн комбинат”-д ажилчнаар орсон. Удалгүй туслах мастер, бригадын даргаар ажилласан юм билээ. Тэр үеэс л урлагийн анхны гараагаа эхэлсэн. “Аж үйлдвэрийн комбинат” гэдэг маань одоогийн Хан-Уул дүүргийн Соёлын төв шүү дээ. Тухайн үеийн ажилчин ангийн авьяаслаг залуус нэгдэж “Соёлын ордон”-д явдаг байсан. Тэр үед нь ч залуучуудын дунд соёлын ажлыг ихээр зохион байгуулдаг байсан даа. Тэгээд 1945 онд Төв театрт шалгалт өгч уртын дуучнаар орж ажилласан. Түүнээс хойш Улсын Дуурь Бүжгийн академик театр /одоогийн УДБЭТ/-т 36 жил зүтгэсэн. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Ц.Пүрэвдорж гуай, манай аав гурав Дуурийн театрт нэг өрөөнд байдаг байлаа. Хүүхэд байхдаа бид аавыгаа дагаж явах гээд л... Тэр бүрт аав минь биднийг дагуулж явж тоглолт үзүүлдэг байсан. Одоо дуурийн театрт аавын минь зураг бий. Театрт очих бүртээ бид аавынхаа зургийн дэргэд зургаа татуулдаг. Мөн Монголын театрын музейд аавын минь дурсамжтай холбогдох зүйлс бий.

-Аавыг тань уртын дуучин болоход хэн нөлөөлсөн бэ?

-Ээж Должинсүрэн нь сайн дуучин хүн байсан. Ер нь, манайхан удмаараа дууч улс байсан даа. Аав Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа хөдөө гадаа мал хуйгаа хариулж явахдаа дуулдаг, хоолой нь үнэхээр төрмөл байсан юм болов уу гэмээр сонстдог байлаа. Аавыг маань мэддэг бидний үеийнхэн тааралдахаараа “Танай аав шиг дуучин төрөхгүй юм даа” гэдэг. Уртын дуу дуулж байгаа улсуудыг сонсоод харьцуулдаг юм байна л даа. Миний хувьд ч гэсэн, үнэхээр л аавыг маань гүйцэхгүй, санаанд минь хүрэхгүй байх шиг санагддаг.

-Ер нь, аавын тань тухай хөрөг нэвтрүүлэг байдаг уу?

-1990-ээд оны үед аавыг бурхан болсны дараа аавын тухай дурсамж нэвтрүүлэг явдаг байсан. Улаанбаатар радиогийн захирал У.Булган бид хоёр нэг ангийн хүүхдүүд л дээ. Олон ч жил манай хөрш байсан. Тиймдээ ч Булган маань аавын тухай дурсамж нэвтрүүлэг хийж өгч байсан юм. Тухайн үед бид анзаарахгүй байж байгаад сүүлд асуухад “Алтан фондод хадгалаагүй, устсан байна” гэсэн. Дараа нь өөр нэг хүний дурсамжийг нь бичүүлж авсан тухай сураг сонссон боловч сэргээж аваагүй л байна.

-Аавын тань багш нар ямар хүмүүс байсан бол?

-Уртын дууны анхны багш нь Данзандаржаа гэдэг хүн. Харин Зууны манлай уртын дуучин, МУГЖ Ж.Дорждагва  гуай мэргэжлийнх нь багш юм.

-Дуурийн театрт ажиллаж байхдаа ямар ямар дүр бүтээсэн бол?

-Дуурийн театрын тайзнаа тавьж байсан олон бүтээлд тоглосон. Тухайлбал: “Учиртай гурван толгой” дуурийн найрын дуу, “Шарай голын гурван хаан” хөгжмийн жүжгийн Шар гэрт хаан, “Үнэн” дуурийн Балбар, “Тэмцэл” дуурийн Номундар хувилгаан, “Хан бүргэд” дуурийн Ерэнтэй, “Шивээ хиагт” дуурийн партизан-дууч, “Жаргалын зам“ дуурийн Жалсар, “Евгений Онегин” дуурийн Трике зэрэг нийтдээ 30 гаруй жүжиг, дуурьт туслах дүр бүтээсэн. “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа 1500 гаруй удаа тоглоход нь “Найрын дуугаа” дуулсан байдаг. Тэр дууг нь ард түмэн хайрлаж хүндэлдэг байсан болохоор хаана найр цэнгэл баяр наадам болно тэр дууг тавьдаг байсан. Мөн өөрөө 500 гаруй хоор дуунд оролцсон байдаг. 

-Уртын дууны урын санд нь хэчнээн бүтээл байдаг вэ?

-Олондоо алдаршсан дуу нь “Дөрвөн цаг”, “Хулст нуур”, “Шалзат баахан шарга”, “Дөмөн”, “Тоорой банди”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Ар хөвчийн унага” зэрэг бүтээл бий. Басхүү өөрийнх нь нутгийн “Нэрстэй хүрэн тайга” ардын дууг дуулж түмэн олондоо хүргэсэн дээ.

-Уртын дууг сонирхон дуулдаг залуус олширсон. Аав тань хэчнээн шавь төрүүлсэн бол?

-Тодорхой сайн мэдэхгүй байна. Өөрийнх нь шавь МУГЖ Д.Баттөмөр гэдэг дуучин байдаг байсан. Одоо байдаг эсэхийг нь мэдэхгүй. Олон жил урлагт зүтгэсэн хүний хувьд зөндөө шавь нар төрүүлсэн биз ээ.

-Уртын сайхан дуугаар эх орноо гадаадад олон удаа сурталчилж байсан байх. Ямар оронд айлчлан тоглож байв?

-1947-1980 онд дэлхийн олон орны урлагийн тайзнаа оролцон тоглодог байсан. Хятад, ЗХУ, Чехословак, Румын, Болгар, Вьетнам, Энэтхэг, Бирма, Франц улсад айлчлан тоглож байсан. 1947 онд болсон “Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадам”-д төлөөлөгчөөр оролцож, 1955 онд үндэсний сонгомол уртын дууг Ази, Европын орнуудаар явж анх удаагаа дуулсан түүх бий. Мөн 1949 онд “Дэлхийн залуучууд оюутны II их наадам”-д оролцсон. 1956 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртэж, 1968 онд Алтан гадас одонгоор энгэрээ мялааж байв.

-Монголын уртын дууны сан хөмрөгт байгаа аавынхаа бүтээлийг сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлэх талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би аавынхаа дуулж байсан дуугаар цомог гаргах юмсан, ах дүү, үр хүүхэд, ач гучдаа үлдээх юмсан гэж хүсдэг. Энэ хүсэл минь ч биелнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тиймдээ ч Монголын радиогийн алтан фондод байгаа аавынхаа дууны бичлэгүүдийг хуулж авсан. Түүнийгээ янзалж, цэгцэлж цомог гаргаж, олны хүртээл болгох бодол тээж явна.

-Найрын дууч хэмээн Д.Долгоржав дуучныг ард түмэн андахгүй. Уртын дуу дуулахаас гадна дэлгэцийн ямар бүтээлд дүрээ мөнхөлж байсан бол?

-Б.Шаравсамбуу гуайн “Урлаг соёлын зүтгэлтэн” номонд аавын тухай дурсамж бий. Мөн "Хүргэн хүү" кинонд малчин Баавай, "Манай Аялгуу"  кинонд өөрийн нэрээр дүрээ мөнхөлсөн байдагаас гадна "Ардын элч", "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" зэрэг кинонд туслах дүрүүдийг бүтээсэн байдаг. Монголын радиогийн сан хөмрөгт аавын маань бүхэл бүтэн урын сангийн концерт, ЗХУ-д үйлдвэрлэсэн пянзнуудад цээл яруу сайхан дуунууд нь  эгшиглэсээр байгаа.

-Алдарт дуучны хүүхдүүдээс аавынхаа авьяасыг хэр өвлөсөн байдаг бол?
-Бид эцэг эхээс наймуулаа, дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Одоо дөрөв нь л үлдээд байна даа. Д.Отгонтуяа гээд охин  дүүгийн маань хүү Э.Хишигбаяр СУИС-ийн дуулаачийн ангийг төгсөөд одоо "Монголын үндэсний хүүхдийн кино академи"-д дууны багш, продюсерээр ажиллаж байгаа. Мөн миний удаах дүү болох Д.Уранцэцгийн маань том хүү Т.Тамир ХБК-ийг хуучирч мэргэжлээр төгсөөд дараа нь СУИС-ийн соёл урлагийн менежмент гэдэг анги төгссөн одоо “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт багшилдаг. Мөн Д.Баярбат дүүгийн маань охин Б.Хулан ХБК-ийг хийлч мэргэжлээр төгсөөд, БНСУ-ийн урлагийн сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон.скачать dle 12.0

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

Өчигдөр, 17:13

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

Өчигдөр, 17:12

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

Өчигдөр, 14:57

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

Өчигдөр, 14:55

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

Өчигдөр, 10:15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

Өчигдөр, 10:13

Шинэ клип: Rapper MB - Зүрхэнд чинь

Өчигдөр, 10:07

Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Өчигдөр, 10:02

Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

Өчигдөр, 10:01

Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Өмнѳдэлгэр суманд ажиллав

Өчигдөр, 10:00

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр шийднэ

Өчигдөр, 09:59

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

ОХУ анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 20 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж олгоно

16/01/2020, 09:23

“Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

15/01/2020, 15:26

Б.Пүрэвдорж: Хятад компанийг дэмжсэн Ч.Улаан сайд огцрох нь зөв

15/01/2020, 12:49

Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна

15/01/2020, 12:46

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана

15/01/2020, 12:45

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав

15/01/2020, 12:44

МАН-ЫН МӨНГӨЛӨГ ГИШҮҮД УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХЭЭСЭЭ САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

14/01/2020, 17:03

“ШИЛДЭГ-99” БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ТОДРУУЛАХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

14/01/2020, 11:24

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

14/01/2020, 11:22

Говь-Алтай аймгийн 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна

14/01/2020, 09:54

Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

14/01/2020, 09:53

Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

14/01/2020, 09:51

Г.Саран: Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

14/01/2020, 09:49

Гэр хорооллын айл, өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулж эхэллээ

14/01/2020, 09:48

Б.Хаш-Эрдэнэ: Түрүү жилийн сүүлийн хоёрхон сарын хугацааны популизмын зардал гэхэд л 1.1 их наяд төгрөг болчихсон

13/01/2020, 11:29

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37