iNet.mn дагах

С.Гантуяа: Үнсээд гарсан хань минь үхэх сэхэхийн заагт байгаа нь даанч харамсалтай

Хүний амьдралд өвчин зовлон хийгээд гэнэтийн осол гэмтэл  хэлж биш хийсч ирдэг. Хоёр нялх үрээ үнсээд хайрт ханьдаа “Ажилдаа яваад ирье” гэж хэлээд гэрээсээ гарсан залуу тэр өдрөө эргэж ирсэнгүй. Халуун наранд барилга дээр  ядартлаа ажиллаж байгаа даа гэж бодон  ханийнхаа оройн хоолыг бэлтгэж байхад утас нь дуугарч харамсалтай мэдээг дуулгажээ.
Өглөөхөн инээгээд гарсан хань нь “Хангай” хотхоны хойд талд байрлах дахин төлөвлөлтийн таван давхар барилгын дээврийн хэсэгт гүйцэтгэл хийж байгаад унаж, хүнд бэртэл авч  ГССҮТ рүү хүргэгдсэн байна. Яарч сандран такси барин ханийхаа төлөө залбирсаар  их хотын түгжрэлийг арай гэж туулан очиход биеийн байдал нь хүнд, ямар ч ухаангүй байжээ. Нурууны яс бяцарч,  нугасны хальс задарсаны дээр  цуллаг  эрхтнүүд нь  няцарч цус хурсан  хавсарсан гэмтэл авсан Г.Хүрэлсүхэд хагалгаа хийж, эмчилгээ хийсэн ч  биеийн байдал төдийлөн сайжрахгүй  байгаа аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцыг барьж буй “Рапид Архитектур Констракшн” ХХ-ийн ажлын талбарт аюулгүй байдлын наад талын зүйлүүд огт хангагдаагүй байгааг  тухайн үед хэвлэлүүд  хөндөж  байсан. Ер нь бол мөнгөтэй л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин бодолтой, төсөвт ажил авчихаад хямд өртгөөр гүйцэтгүүлж “цавчаа” хийгээд сурчихсан барилгын  компанийн эзэд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажилласан бол эрүүл саруул байсан залуу эмнэлгийн орон дээр шаналж хэвтэхгүй байлаа. Гэр бүл зохиож, хоёр хөөрхөн охинтой болоод удаагүй, дээр нь өндөр настай аав, ээжийгээ дэргэдээ авч   асарч халамжлан дөнгөж амьдралын захад хөл тавьж явсан идэр залуу ийнхүү эрэмдэг болсон нь даанч харамсалтай.
Хоёр нялх үр нь аавыгаа санаж “Хэзээ ирэх вэ. Аавтайгаа хамт тогломоор байна,Аавтайгаа хамт үлгэрийн кино үзье л дээ” гэж ээжийгаа шалж, цаг тутамд нэхэх  нь сэтгэлийг шаналгаж байгааг эхнэр С.Гантуяа нь нулимс дуслуулан ярьж суугаа нь  өр өвдөм. Үнсээд гарсан ханийгаа үхэх сэхэхийн заагт байгааг харж, өвдөлт зовлонг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа түүнд залбирахаас өөр хийж чадах зүйл одоохондоо алга.  
Баянхонгор аймгийн төвд, ахмад барилгачин С.Гончигдорж, Д.Долгор нарт үр нь болж мэндэлсэн Г.Хүрэлсүх багаасаа л барилгачдын дунд өсч торниж,  дунд сургуулиа төгсөөд  МСҮТ-ийг барилгын чиглэлээр төгсчээ. Энэ  цагаас өнөөг хүртэл  тэрээр  барилгын  салбарт ажиллаж иржээ. Жилийн дөрвөн улиралд халуун, хүйтнийг  ажралгүй өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл барилга дээр ажиллахад түүнд хат суухаас гадна ажлын дөр, туршлага ч бас нэмэгдсэн  байж таарна.
Гэвч хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хэдхэн секундын хугацаанд хүнд бэртэл авч, хөл дээрээ босох эсэх нь эргэлзээтэй хэвтэж байна.
Эхнэр С.Гантуяа нь “Бид хоёр хамт амьдраад зургаан жил гаруй болж байна. Хоёр охин маань том нь гурав бага нь  ой гарантай.  Хань минь барилгын чиглэлээр сурч төгсөөд л ажиллаж эхэлсэн. Би ч бас барилга дээр ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд гэртээ хүүхдүүдээ асраад байж байгаа. Тэр  цагаас хойш нөхөр маань ганцаараа ажиллаж, гэр бүлээ тэжээсээр ирсэн. Тэр өдөр ажил тарахыгдөхүүлээд утсаар ярихад “Тараад удахгүй очино” гэсэн юм. Гэтэл 18:00 цагт ах маань  залгаад “Осолд  орчихлоо. Та хэд Гэмтлийн эмнэлэгт яаралтай хүрээд ир” гэсэн. Бид ч яарч сандраад яваад очиход ямар ч ухаангүй, маш хүнд  бэртсэн тул ухаангүй байсан. Нурууны яснууд  хугарч, бяцарсан, нугас нь задарсан гэдгийг дуулаад бид бүгдээрээ  шоконд орсон. Хүнд хагалгаа учраас эмч нар зөвлөлдөж байгаад  хоёр өдрийн дараа  яаралтай хагалгаанд оруулж, эмчилгээг эхлүүлсэн. Ер нь бол ауил гүйцэтгүүлэх гэж аваачсан  “Рапид Архитектур Констракшн” ХХК-аас  хөдөлмөрийн аюулгүй байдлыг  хангах ямар ч хэрэгсэл өгөөгүй. Өөрийнхөө хуучин каскыг өмсөөд явсан. Хуучин каскаа өмссөндөө өндрөөс унахад тархи толгой нь айхтар гэмтээгүй байх гэж бодож байна. Биеийн байдал бол маш хүнд байгаа.  Нэг хөл нь  мэдээгүй  орохгүй байж мэдэхээр байна. Хань маань төрөлхийн өрөөсөн бөөртэй, гэтэл бөөр нь бяцарч цус хурсан, мөн элэг няцарч  цус хурсан гэсэн онош гарсан.  Эрүүл саруул ажлаа хийж явсан хүн  хүнд бэртэж, гэмтэж  хэвтэрт орчихоор хэцүү  байна” хэмээн ярьж байна.

Г.Хүрэлсүхийн сэтгэл санааны байдал ч тун муу байгаа гэнэ. Хоёр охиноо асууж, бодолд дарагдан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн  хэвтэж байгааг  нь харахаар л элэг эмтэрч зүрх шимшрэх юм. Заримдаа эргээд очиход хөнжлөө нөмрөөд мэгшиж байхаар нь орохоосоо халгаад  гадаа нь  хүлээдэг” гэж аав, ээж хоёр нь хэлж байлаа.
Хүүхдийн баяраар хоёр охиныг нь эмнэлэг дээр  аваачиж  аавтай нь уулзуулахад “Би сууж, явж чадахгүй болчихвол яанаа. Миний хоёр охиныг хэн тэжээх юм бэ” гэж сэтгэл нь ихээхэн хямарсан гэнэ.  Бага охин нь ой гарантай учир аавыгаа бэртсэн талаар мэдэхгүй байгааг С.Гантуяа хэллээ. “Харин том охин минь аавын бие нь өвдчихсөн. Эмнэлэгт хэвтэж байгаа. Удахгүй зүгээр болоод гэртээ ирнэ” гэдэг гэлээ.
Г.Хүрэлсүхийг Солонгос улсад эмчлүүлэхээр холбогдох эмнэлэгт шинжилгээний бичгийг явуулж хариу ирэхийг хүлээж байгаа.  Одоогоор нэг өдрийн эмчилгээний зардалд 300 мянган төгрөгийг зарцуулж байгаа аж. Түүнчлэн түүний ойр дотныхон нэгдэж хандивын аянг эхлүүлээд байгаа юм байна.
 Барилгын компани хариуцлагагүй үйлдэлдээ гэмшихгүй харин ч  хэвлэлд ярилцлага өгвөл  эмчилгээний зардал өгөхгүй гэж байгаагаас хүн чанарын хэлтэрхийгүй эзэнтэй гэдэг нь харагдаж байгааг нуух юун. Эрүүл саруул, ид хийж бүтээж явсан барилгачин   залуугийн хувь тавиланг  өөрсдийн хайнга ажиллагаа, аюулгүй байдлаа хангаагүйн буруугаас  харамсалтайгаар өөрчилчихөөд хэнэг ч үгүй байгаа тэднийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгаж байгаа байх. Гэмтэл бэртэл нь  хэчнээн эдгэрлээ ч гэсэн барилгачин залуу  өмнөх шигээ хийж бүтээж чадахгүй.Бүхэл бүтэн барилга барьж явсан тэр одоо хөл дээрээ бослоо гэхэд нуруу нугасны хүнд гэмтэлтэй учраас  ганц тоосго ч өргөж даахгүй. Хоёр охиноо өргөөд эрхлүүлж чадахгүй, алив аавдаа ир гээд тэврээд үнсч чадахгүй. Ойролцоо худгаас ундны усаа зөөж чадахгүй. Өвөл болоход гэрээ буулгаад дулаалж чадахгүй. Нүүрсээ тэргэн дээр түрээд ирж чадахгүй. Ямар ч амьдралын баталгаагүй болсон ч гэлээ ядаж хоёр хөл дээр нь босгочих юм сан гэсэн бодол адилхан залуу хүний хувьд төрж байна, бас Монголынхоо залуусыг уриалъя гэж бодогдсон юм.
Монголчууд  задарснаа өмгөөлдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэнтэй билээ. Залуу гэр бүлд амьдрал хайрлаж, барилгачин Г.Хүрэлсүхийг хөл дээр нь босгохын төлөө  халуун сэтгэл, өглөгийн гараа сунгахыг та бүхэндээ  уриалж байна.
ХАНДИВ ХҮЛЭЭЖ АВАХ ДАНС: Гончигдоржийн Хүрэлсүх 5035443606, аав С.Гончигдорж, Хаан банк -5246244373, Төрийн банк 232100450639
Холбоо барих: 88138576, 884462638, 88147817, 88865698скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

Өчигдөр, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

Өчигдөр, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

Өчигдөр, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

Өчигдөр, 12:37

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 64

Өчигдөр, 12:35

Баярын өдрүүдэд 15 хүн усанд осолдсоны 3 нь хүүхэд байв

Өчигдөр, 12:23

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ - 2019 ТОЙМ ЗУРГУУДААС

Өчигдөр, 12:17

“Далай ээж” олон улсын эко аян Хөвсгөл нуурт үргэлжилж байна

Өчигдөр, 12:07

Н.Шагай: Нэг түмэн инженер бэлдэж чадвал жилдээ тэрбум долларын цалингийн орлого Монголд орно

Өчигдөр, 12:06

Уяачдын наадамд Б.Нямжавын зээрд түрүүллээ

Өчигдөр, 12:06

Шинэ аварга Э.Оюунболдод шагналын автомашин гардуулав

Өчигдөр, 12:02

“Нарантуул” худалдааны төв маргаашнаас ажиллаж эхэлнэ

Өчигдөр, 12:00

Үндэсний их баяр наадмаар Рейлбус 19.40 цаг хүртэл үйлчилнэ

10/07/2019, 13:31

540 сур харваач цэц мэргэнээ сорьж байна

10/07/2019, 13:29

П.Шагдарсүрэн: Цэдэнбал, Намсрай бид нар нэг л цаг үеийн хүмүүс

10/07/2019, 13:26

Төрийн далбааг мандуулж, жанжин тугийн дор цэргүүд ёслон жагсав

10/07/2019, 13:24

Баярын өдрүүдэд үргэлжлэх хэт халалт, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

10/07/2019, 10:01

Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан эхэллээ

10/07/2019, 09:57

Ватиканы нууц архиваас авсан 8 захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

10/07/2019, 09:53

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр буулаа

10/07/2019, 09:51

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 64

10/07/2019, 09:47

Соёолон харж, соёлоороо бахархах Соёлын наадам 12 дахь жилдээ

9/07/2019, 17:13

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Төв цэнгэлдэх орчмын барилгуудын үйл ажиллагааг наадам дуустал зогсоолоо

9/07/2019, 09:05

Их Британи дахь монголчуудын наадам 20 дахь жилдээ боллоо

9/07/2019, 09:02

Үндэсний Их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

9/07/2019, 09:00

Марафонч Б.Мөнхзаяа олимпын эрхийг дахин авлаа

9/07/2019, 08:59

Нийслэлийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг бүрэн эхээр нь нийтлэв

8/07/2019, 15:33

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгох ёслол

8/07/2019, 15:30

10000 гаруй цэцэг тарьж ургуулжээ

8/07/2019, 15:28

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

26/09/2018, 10:41

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55