iNet.mn дагах

ГЕНСЕК, МЭЭР ХОЁРЫН ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ

МАН-ынхан 2020 оны сонгууль хүртэл эв түнжингээ олж амжихгүй нь бололтой. Учир юу гэвээс саяхан л Су.Батболдыг нийлж байгаад түлхэн унагаж байсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын мээр С.Амарсайхан нар бие бие рүүгээ муухай хараад эхэлсэн байна. Уг нь С.Амарсайханыг дэмжээд НИТХ-ын даргаас Хотын мээр болгохоор ажиллаж байхад нь МАН-ын генсек Д.Амарбаясгаланд намынх нь тулхтай гишүүд “Наадах чинь буцаад боргож мэднэ шүү. Та мэднэ биз дээ. Зүгээр үү” гэж байжээ. Гэвч генсек Д.Амарбаясгалан С.Амарсайханыг зүтгүүлсээр байгаад мээр болгосон.
Олны яриа ортой гэдэгчлэн мээр болоод удаагүй С.Амарсайханы гууль цухуйж НЗДТГ дээр жинхэнэ бярыг харуулж эхэлсэн байна.
Намын генсекийн хувьд “санал” болгосон хүмүүсийг албан тушаалд тавихгүй гэдгээ илэрхийлж “Намын удирдлагууд шахаад байсан ч гацаах замаар  томилгоог барина. Хот дээр миний эрин үе ирсэн” хэмээн өөрийн бүрдүүлсэн шинэ багийнхандаа хэлжээ. Мөн Хотын мээр болоод удаагүй байхдаа НИТХ-ын төлөөлөгчдийг гэртээ урьж дайлах үеэрээ “Та нар намын удирдлагууд гэж өөр хүн хараад байх хэрэггүй шүү. Би байна. Миний дээр хүн бий. Төв намын удирдлагууд, Нийслэлийн намын дарга ч надад тушаахгүй. Хэнийг дагахаа өөрсдөө мэдээрэй” гэж сануулсан тухайг тус намын амтай бүхэн л ярьж байна. 
Эдгээр үг МАН-ын генсек Д.Амарбаясгаланд хүрсэн бөгөөд энэ талаар лавлахад нь “Би тэгээгүй” гэж гүрийсэн тухай Хотын захиргаа, Нийслэлийн МАН хавиар ярьж байна.
Генсекээ үл тоосон Хотын мээр АН-ын гишүүнийг дарга болгоно
Гэвч Хотын мээр дээрхийг үгээр биш үйлдлээр үзүүлэх болжээ. Хэлж байснаараа томилгоог удаашруулж, Д.Амарбаясгалангийн гар хөлийг бага оруулна гэсэн бодлого барьж буй ажээ. Тухайлбал, бид өчигдөр Хотын мээр С.Амарсайхан АН-ын гишүүн, Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаяр гэгч мэргэжлийн бус хүнийг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохоор зэхэж буй тухайг мэдээллсэн. Манай нийтлэл гарсны дараа сошиалд Монголын нөлөө бүхий архитекторууд эсэргүүцлээ илэрхийлж өөрсдийн үзэл бодлоо бичиж Ерөнхий сайдад энэ асуудлаар мэдэгдэл хүргүүлэх тухайгаа бичсэн байв. Учир нь тус албан тушаалд томилогдох хүн нь 12 жил мэргэжилээрээ ажилласан сүүлийн дөрвөн жил ТЗ-9 ангиллаар ажилласан хүнийг томилж болно хэмээн ажлын байрны шалгууртаа заасан байдаг байна. Гэтэл Хотын мээр Нийслэл хотын амин чухал асуудлыг шийдэж оюун бодлоо уралдуулан ажиллах ёстой энэ албан тушаалд аль ч засгийн үед албан тушаалтай байдаг АН-ын гишүүн Б.Ууганбаярыг ийнхүү зүтгүүлээд байгаа нь маш том эрх ашиг нуугдаж байна гэдгийг илтгэж буй билээ.
Хэрвээ Хотын мээр үнэхээр сэтгэлтэй нэгэн байсан бол тус албан тушаалд мэргэжлийн төдийгүй ажлын байрны шалгуур хангасан мундаг боловсон хүчинд Хот байгуулалт хөгжлийн газраа хариуцуулах байсан нь лавтай. Гэтэл түүнд иргэдийн амь нас чухал бус зөвхөн хэмжээлшгүй эрх мэдэл л хэрэгтэй байжээ. Дээр хэлсэнчлэн Хотын мээр яагаад Б.Ууганбаярыг ийм чухал албан тушаалд томилох гээд байгаагийн нь судлаад үзтэл нэгэн хачирхалтай албан бус мэдээлэл бидэнд олдсон юм.
Тодруулбал, Б.Ууганбаярын эхнэ Т.Пүрэвхатан нь Хотын мээрийн хамаарал бүхий “Оюуны Ундраа” компанид зөвлөхийн ажил хийдэг гэнэ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол С.Амарсайхан ашиг сонирхлын зөрчилтэй төдийгүй хууль зөрчиж байна гэсэн үг. Бид энэ талаарх мэдээллийг дахин судалж буй учраас баттай болсных нь дараа илүү дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно. Үүгээр ч зогсохгүй Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатан нь АН-ыг засаг барьж байх үед Аж үйлдвэрийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хуурамч захирамж үйлдсэн хэрэгт холбогдож нэр бүхий дүүргийн газрын дарга нарын хамтаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан тухай мэдээллийг ч хүргэх болно.
Ямартай ч нэр нүүрээ барж намынхандаа адлагдан журмын хоёр андаа намаасаа хөөлгөн байж С.Амарсайханыг одоогийн энэ өндөрлөгт авчирсан МАН-ын генсек тухайн үед шатрын нүүдэл хийж түүнийг л Хотын мээр болгоод авбал бүх хэрэг бүтэх нь тэр гэж бодож байсан тэрбээр энэ удаад алд дэлэм байтугай андуурчээ. Тиймээс л одоо Д.Амарбаясгалан хотыг өөрийнхөө хүссэнээр хөдөлгөж чадахгүй их л ууртай байгаа тухайг НИТХ-ын төлөөлөгчид жуумалзан ярьж байх нь инээдтэй. Ямартай ч энэ бүхэнд МАН-ын генсек Д.Амарбаясгалан одоогоор ямар нэг хариу арга хэмжээ аваагүй. 
Михайлд нэг бодол бий гэдэг шиг тун удахгүй МАН-ын генсек, Хотын мээр хоёр ил гарч зодолдоно гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэр үед тэдний хэн нь хүчтэй вэ гэдэг харагдах юм.скачать dle 12.0

Өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдгийг танилцууллаа

Өчигдөр, 13:25

Д.Содном: Ю.Цэдэнбал даргын ажилч зан бидэнд их сургамж болж байсан

Өчигдөр, 13:24

Х.Мандахбаяр: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдээ, редакцуудаа хамгаална

Өчигдөр, 13:22

"5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хааснаар ирэх онд Чингэлтэй, Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангах болно"

Өчигдөр, 13:21

Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

17/09/2019, 21:25

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

17/09/2019, 21:21

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд тусалцгаая

17/09/2019, 11:40

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

17/09/2019, 11:36

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

17/09/2019, 11:35

Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна

17/09/2019, 11:33

"70 түүх 70 агшин" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

17/09/2019, 11:30

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

13/09/2019, 15:45

Далай шиг говь, говь шиг далайгаар аялуулна

12/09/2019, 11:38

Ерөнхийлөгч өө, ард түмнээ хоёр хуваахаа боль

12/09/2019, 11:35

Гэрээслэл бичиж амиа хорлосон хүү хар тамхи хэрэглэсэн байжээ

12/09/2019, 11:34

Төрөлх хэлээ хамгаалсан эрдэмтэн зулын гол болжээ

12/09/2019, 11:30

М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

12/09/2019, 10:56

Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ажлаа өглөө

12/09/2019, 10:51

НӨХӨРЛӨЛИЙН ГЭРЭЛ СҮҮДЭР

12/09/2019, 10:42

Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

11/09/2019, 11:28

А.М.СЕРГЕЕВ: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм

11/09/2019, 11:23

"Мобиком" компанийн шинэ оффист үед гал гарлаа

11/09/2019, 11:21

Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

11/09/2019, 11:19

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

11/09/2019, 11:17

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54