iNet.mn дагах

Монгол оронд 2100 гаруй байгалийн гуурст ургамал ургадгаас 1100 нь эмийн ургамал

Сүүлийн жилүүдэд байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү, их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэгэмийнургамал ховордож байна.Тиймээс эмийнургамал, түүнийг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, тарималжуулаххэрэгтэй гэдэгт өнөөдөр болсон "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт оролцогч нар санал нэгдэв.


Хэлэлцүүлэгт судлаач, салбарын мэргэжилтнүүд эмийн ургамлын ашиглалт, хамгаалалт, хууль бусаар бэлтгэх, тээвэрлэх зэрэг асуудлыгхөндсөн юм.
Монгол орны ургамлын нөөц баялгийн хомсдолд хүний хүчин зүйл, өөрөөр хэлбэл хэт ашиглалт сөргөөр нөлөөлж байна. Ой мод, ургамлын баялаг сүйдэж, тархац нөөц хомсдож, эмийн ховор ургамлыгхууль бус ашиглах, гадагш зөөх бизнес газар авч байна. Иймд эрэлт хэрэгцээ ихтэй, байгальд бэлтгэлийн нөөцгүй, тарималжуулах шаардлагатай ургамлын төрөл, зүйлүүдийг илрүүлэн тогтоож, тэдгээрийг тарих, улмаар тарималжуулах, хамгаалах, цаашид нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн магистр Н.Нямбаяр: Монгол оронд нийтдээ 2100 гаруй байгалийн гуурст ургамал ургадгаас 1100 нь эмийн ургамал юм.Үүнээс аж ахуй, үйлдвэрлэлд 200 гаруйг нь ашиглаж байна. Байгальд буй эмийн ургамлыг ашиглахын тулд эхлээд нөөцийг нь, дараа нь ашиглалтын ямар нөөцтэй вэ гэдгийг тогтоож, хаанаас хэдэн жил завсарлаж байж ашиглах вэ гэдэг төлөвлөгөө гаргах ёстой. Гэтэл өнөөдөр нөөцийн судалгаа хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд монгол орны хэмжээнд ашиглаж буй 200 зүйл ургамлын зөвхөн 5 зүйлургамлыннөөцийг тогтоосон. Үүнээс гадна зөвхөн үндсийг нь ашиглаж буй ургамалд таван жил тутамд мониторинг хийх хэрэгтэй. Монгол орны ховор, ховордсон ургамлын ихэнхэд эмийн ач холбогдолтой 600-700 зүйл ургамал багтаж байна. Сүүлийн жилүүдэд аж ахуйн хэрэглээ өсөж, байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү, их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэг ургамал ховордож байна. Нэн ховор ургамлыг БОАЖЯ-наас түүж ашиглахыг хориглосон. Байгальд ховордож буй нэн ховор ургамлыг цаашид тарималжуулах хэрэгтэй. Үүний тулд судалгааны үндэслэлтэй, хамгийн зохистой усалгааны систем бүхий шинэ, дэвшилтэт, экосистемд ээлтэй технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайн зүйл ургамлын биологи, ургах орчин, ургаж буй бүс бүслүүр, нөхөн сэргээгдэх байдлыг үндэслэн зөв технологийг боловсруулж нэвтрүүлэх нь манай улсад ач холбогдолтой.  Уул уурхай ашиглалт, зам харгуй, малын бэлчээр, газар тариалан зэргээс болж байгалийн ургамал устаж байна. Тиймээс ховор ургамал бүхий газрыг тухайн орон нутаг улсын хамгаалалтад авах хэрэгтэй. 


ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбарын зөвлөх,анагаах ухааны доктор, профессор З.Мэндсайхан:Бид жилд 400-гаад тэрбум төгрөгийн эм хэрэглэдэг. Үүний 99 хувийг гаднаас авдаг. Үндэсний эмийн үйлдвэрлэгч хэдэн үйлдвэр бий ч түүхий эдээ авчирч, баглаа боодлыг савладаг болохоос түүхий эдийг үйлдвэрлэдэггүй. Уламжлалт эм хүний биед зохицсон, байгалиас шалгарсан тул эмийн хэрэгцээ өсөх ёстой. Гэтэл уламжлалт эмийн үйлдвэрлэл өнөөдөр 400 тэрбум төгрөгийн 1-2 тэрбум төгрөгийг л эзэлж байна. Учир нь эмийн найрлагад ордог дотоодын ургамлын нөөц устаж алга болж, ховордож байна. Эмийн ургамал ургадаг хөндийд уул уурхайн компаниуд замбараагүй үйл ажиллагаа явуулж, улаан хөрс болгон хаяж байна. Иймд үүнээс гарах зам бол засгийн түвшинд бодлогоор зохицуулж, тарималжуулах хэрэгтэй. Уламжлалт эм тан үйлдвэрлэхэд дотоодын түүхий эдийн нөөц хүрдэггүй. Уламжлалт эмийн үйлдвэрлэл эрхэлж буй 7-8 аж ахуйн нэгж 100 мянган хүний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Гол шалтгаан нь дотоодын түүхий эд болох чихэр өвс, гоньд хүртэл ховордсон. Эдгээрийг тарималжуулж байж дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, улмаар гадагш экспортлох боломж бүрдэнэ.

Цагдаагийн ахмад А.Манлай:Сүүлийн таван жилийн тоон судалгаанаас үзэхэд, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 2015 онд 14, 2016 онд 17, 2017 онд 42, 2018 онд 19, энэ онд одоогийн байдлаар 4 тохиолдол бүртгээд байна. Үүнд, Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр их хэмжээгээр гаргах гэж байгаад баригдсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн барагшуун бэлтгэдэг түүхий эдийн зүйл болон гоёо ургамал хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нь, улсын хилээр нэвтрүүлж ашиг олох зорилготой. Монгол орон байгалийн ургамлыг экспортлогч орон болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд улсын хилээр гаргаж байгаа асуудалд хяналт тогтоох хэрэгтэй. Гоёо, хар өвс зэрэг нэн ховор ургамлыг хилээр гаргахыг хориглосон нөхцөлд л ургамлын хууль бус худалдаа, гэмт хэргийг таслан зогсоох боломжтой. Бүртгэгдээгүй нь маш их байгаа. Иргэд мэдээлэхгүй зөвхөн цагдаа болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илэрч байгаа.


Хэлэлцүүлгээс эмийн ургамлыг цаашид зохистой ашиглах, хамгаалах талаар зөвлөмж боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.скачать dle 12.0

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

Өчигдөр, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

Өчигдөр, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

Өчигдөр, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

Өчигдөр, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

Өчигдөр, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

Өчигдөр, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гадны хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилнэ

12/08/2019, 14:37

У.Хүрэлсүх: Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг

12/08/2019, 14:32

Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй

12/08/2019, 14:29

Битлзийн фэнүүд “Abbey Road” гэрэл зургийн 50 жилийн ойг тэмдэглэжээ

9/08/2019, 11:46

Мексикийн хар тамхины картель 19 хүний цогцсыг нийтэд үзүүлжээ

9/08/2019, 11:43

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж байна

9/08/2019, 11:40

"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ

9/08/2019, 11:38

“Оюу толгой” эхний хагас жилд 107 сая ам.долларын татвар төлжээ

9/08/2019, 11:35

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдын айлчлал эхэллээ

8/08/2019, 16:38

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа эхэллээ

8/08/2019, 16:35

АНУ-ын Батлах хамгаалахын сайд Марк Т.Эспэр манай улсад айлчилж байна

8/08/2019, 16:21

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ

5/08/2019, 10:29

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

20/07/2019, 16:46

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58