iNet.mn дагах

Н.Сүхбалсан: Багш маань нэг шил ус, хэдхэн ёотонгоор хоёр хонож зураг авдаг тэвчээртэй хүн байв

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож, түүний гэр бүл, үр хүүхэд, хамтран ажиллаж байсан уран бүтээлчид өчигдөр Монголын театрын музейд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, дурсамж уулзалт хийлээ.
О.Уртнасангийн гэргий анагаах ухааны доктор С.Ямаахай гуай ёслолыг нээж, хүрэлцэн ирсэн ахмад уран бүтээлчид, О.Уртнасангийн шавь нар, байнга дурсаж хамтран жиллаж байсан найз нөхдөд баярлаж явдгаа илэрхийлэв. Энэ үеэр О.Уртнасан гуайтай хамгийн олон жил хамтран  ажилласан зураглаач  Намсрайн Сүхбалсантай ярилцав.
-Таныг  О.Уртнасан гуайн бараг л "сүүдэр" шиг явсан гэж нөхөд тань ярьдаг...Энэ тухайд...?
- Анх Дүйнхэр гэдэг том оператороор хөтлүүлж Кино үйлдвэрийн босго алхсан. Өнөөгийн өндөрлөгөөс эргээд харахад багшийнхаа нэрийг муугаар гаргаагүйдээ сэтгэл өег явдаг. Монгол кино хэмээх том айлд гэрэлтүүлэгч, синхрон техникч, операторын туслахаар 14 жил  ажилласан намайг нэг л өдөр нэрт оператор О.Уртнасангийн туслахаар ажиллуулах болсон юм. Хавтгай, мазаалай, буган хандгай гээд ховор сонин амьтдын тухай хийсэн олон кинонд нь туслахаар ажиллаж, тэр хүнээс мөн ч их юм сурсан даа. Багш маань ном их уншина, зураг авах амьтдынхаа талаар шинжлэх ухааны холбогдолтой бүхий л материалыг судална. Нэг удаа бид Хэнтийн нуруунд буган хандгайн зураг авахаар явлаа. Үүрээр ганцхан удаа усанд орж ирдэг тэр амьтны зургийг авахын тулд намайг Хэрлэн мөрний эрэг дээр хожууланд хөдөлгөөнгүй хүлээд дуранг минь бариулж билээ.
-Өө, өнөөх Хэрлэнгийн хөвөөнд хожуулд хүлүүлчихээд зураг авсан паян байна...?
-Тийм. Шөнийн 22, 23 цагийн үеэс суулгаад, нар мандахад ирж авна.Тэгж хүлүүлж зураг авснаар муу юм болоогүй. Асар их тэвчээр суулгаж өгсөн.
-О.Уртнасан гуай өөрөө асар их тэвчээртэй хүн байсан гэдэг дээ?
-Тийм. Их тэвчээртэй хүн дээ. Бас нэг удаа Алтайн цаадахь говьд хавтгайн зураг авахаар явлаа. Янз бүрийн үнэртэн танартан хэрэглэж болохгүй (үнэртэй ус, саван, тамхи гэхчлэн) тэр бүү хэл хиам, консерв ч авч явахгүй шүү дээ. Борц, гурил, ус гурав л найдвартай авч явдаг байсан. Нэг удаа бид говийн угалзан шуурганд дайрууллаа. Тогоо шанага, хувцас хунар, дуран авиа бүгд 50-60 см элсний гүнд булагдчихав. Гэтэл багш маань тун нарийн ухаантай хүн болохоор машин, камер хоёрынхоо хооронд олс татчихаад махны модоо нүүрэндээ бариад л камер байгаа газраа баримжаалж байсан юм. Шуурганы дараа камераа ухаж авсан, хувцсаа олоогүй, харин дараа зун нь ирж олж авч билээ. 
Манай багш нэг шил ус, хэдхэн ёотонгоор хоёр хонож зураг авдаг тэвчээртэй хүн байлаа. Байгаль дэлхий ёс уламжлал, араатан жигүүртний тухай асар их мэдлэг, мэдээллийг тэр хүн надад өгсөн юм. Наад зах нь машинаас буунгуут гутлаараа шороо хутгана. Шороо хаашаа хийснэ, салхины зүгийг түүгээр мэддэг байж. Түүнээс үндэслэн камераа хаана зоох вэ, өөрөө хаана суух вэ гэдгээ хүртэл тодорхойлдог нарийн дэг жаягтай.
 -Монгол кинонд 14 жил ажиллахдаа томчуулын туслахаар “шогшиж” байсан хүн. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг ч (ВГИК) торохгүй төгссөн биз ээ?-Таван жилд ганцхан удаа ирдэг тэр хуваарь өдрийн од л гэсэн үг. Гэхдээ ахмад оператор Дүйнхэр, Төрийн шагналт, УГЗ О.Уртнасан, Төрийн шагналт найруулагч Б.Балжинням, Л.Шаравдорж нарын багт ажиллаж, нэг тогооноос хооллож явсан маань надад урлахуйн дадлага л ВКИК-ээс илүү  ихийг өгсөн. Унтахын өмнө ч, хоол идэж байхдаа ч  тэдний кино хийх, план тавих тухай ярьдаг байсан нь  бараг хэдэн боть ном уншсанаас ч илүү амьдралтай. Би багштайгаа уран сайхны 13 кино, баримтат 50 гаруй кинонд ажилласан байна.
-Өнөөдөр багшийнхаа тухайд юу хэлмээр байна?- Өөрөө байхгүй байгаа ч бүтээл нь мөнхөрч үлджээ. Хамт явж авсан олон зураг  үзэсгэлэнд тавигджээ. Эдэлж хэрэглэж байсан зүйлүүд нь ч дурсамжийг амьд мэт сэргээж байна. Энэ үзэсгэлэнг санаачилж, биднийг уулзуулсан С.Ямаахай эгчдээ баярлалаа.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга Зэвэгийн Ойдов:
- О.Уртнасан гуай тамирчин бидний олон сайхан барилдааны алтан агшныг авч мөнхөлсөн хүн. Миний хувьд, 1978 онд анх олимпод барилдсан. Гэхдээ олимпийн "од" муухан. Харин дэлхийн аваргын хошой алтан медаль хүртсэн залуу насыг  Уртнасан гуай мөнхөлжээ. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос "Ойдов" мэхийг баталгаажуулахад Уртнасан гуайн авсан кадрууд, миний мэх хийж байгааг  тод сайхан үлдээсэн нь их тус болсон шүү. "Ойдов" мэхийг нарийндаа оператор Ойдовын Уртнасан гуай л надад хайрласан санагддаг. /инээв/
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн анхны мөнгөн медальт, Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын гэргий Д.Тамир:
-Монгол бөхчүүд анх оролцсон Олимпоос эхлээд олон олимп, тэмцээний зургийг О.Уртнасан гуай авсан. Манай өвгөний /Мөнхбат аваргын/ 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимп, 1972 оны Мюнхены олимпийн гээд олон барилдааныг түүхэнд мөнхлөн үлдээжээ. Нөхрийнхөө залуу нас, өндөр амжилтыг одоо ч үр хүүхэдтэйгээ харж суухад их сайхан байна. О.Уртнасан гуай манай өвгөн хоёр их дотно найзалдаг байсан. Уртнасан гуай зурганд их удаан явна. Тэр бүр уулзаж амжихгүй. Харин энэ хоёр дэлхийн уралдаан тэмцээнд хамт их явсан байх. Энэ үзэсгэлэнгээс ч гэсэн тэдний ойр явсныг харж, амьд мэт л санаж байна. Үзэсгэлэн гаргасан С.Ямаахайдаа баярлаж байна.
О.Уртнасан гуайг ийнхүү дурсах хүн олон байлаа. О.Уртнасан гуайн олон ховор гэрэл зургаас гадна хөдөө зурганд авч явдаг байсан майхан, чемодан,шатар,  эдлэл хэрэглэлүүд сонирхол татаж байсан юм. 



 скачать dle 12.0

С.Тулга: Бид дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж чадна

Өнөөдөр, 14:48

СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

Өнөөдөр, 14:10

Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав

Өнөөдөр, 14:07

“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай

Өнөөдөр, 13:56

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

Өнөөдөр, 13:54

Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

Өнөөдөр, 12:34

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов

Өнөөдөр, 12:31

Гашуунсухайтын уртын тээвэр зогсонги байдалд оржээ

Өнөөдөр, 12:29

Цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

Өнөөдөр, 12:25

"Бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй"

Өнөөдөр, 12:23

Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаас буусан ч гишүүнээр үлдэх боломжтой

Өнөөдөр, 12:21

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо

Өчигдөр, 09:16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

Өчигдөр, 09:10

Монгол, ОХУ-ын мөөгний аж ахуйнхан хамтран ажиллахаар боллоо

Өчигдөр, 09:08

Угийн бичиг удмын санд учирч болзошгүй аюулаас сэргийлнэ

Өчигдөр, 09:07

Дуучин Бейонсегийн охин анхны хөгжмийн шагналаа авжээ

20/11/2019, 14:29

О.Эгшиглэнт-Од: “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо өөрөө бичдэг сайн найруулагч болно

20/11/2019, 14:26

Тейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болно

20/11/2019, 14:20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

20/11/2019, 14:18

“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

20/11/2019, 14:16

Иргэдийг 4000 ажлын байранд бүртгэж байна

20/11/2019, 14:15

Ц.Нямдорж: ҮАБЗ-өөр Оюутолгойг хэлэлцсэн. Гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

20/11/2019, 14:12

С.Долоолой: Иргэн Ц.Пүрэвдоржийг үндэслэлгүй гүтгэсэн гэдэг нь худлаа. Бүх зүйл баримттай байгаа

20/11/2019, 14:09

Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн боллоо

20/11/2019, 14:06

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн 7н долоо хоногийн турш хэрэгжүүлсэн ба хаалтын үйл ажиллагаа боллоо

15/11/2019, 15:34

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

15/11/2019, 15:28

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.

15/11/2019, 13:53

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

15/11/2019, 13:06

”ЧИНГИСИЙН ЦОМ” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХОЛИМОГ ТУЛААНЫ ” МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13″ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

15/11/2019, 10:41

Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

15/11/2019, 10:34

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29