iNet.mn дагах

Дорноговь аймгийг байгуулсан түүхэн газарт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.

Сайншанд хотоос зүүн зүгт саахалтын зайтай довтолгож морь барианы газрын наад талын овоон дээр гарч хойд зүгт дурандахад хүнд даацын машинууд говийн хөрсөн дээгүүр газар тамгалах мэт холхино.
Аварга дугуйнаас үсэрсэн шороо тэнгэрт хөөрч хээрийн салхитай дэгдэн сарних. Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, БХЯ-ны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ.
Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ томоохон төслийг монголчууд гадныхны гарыг харалгүй өөрсдөө бүтээн байгуулж буй гэдгээрээ онцлогтой.

Төмөр бетон гүүрийн ажил 70 гаруй хувьтай

Төмөр зам дээгүүр барьж буй бетонон гүүр 16 метрийн урттай бөгөөд гүйцэтгэл 70 гаруй хувьтай. Гүүр нь газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах болон босоо тэнхлэгийн төв магистрал замтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ.
Харин  доогуур нь нефтийн үйлдвэр рүү зорчих галт тэрэгний төмөр замыг барьж байна.

Хүнд даацын тусгай зориулалтын авто зам

Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21.1 км урттай. Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын хэсэг болох боломжтой юм. Замыг БХЯ-ны 7780 дугаар анги 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.  Авто замын үндсэн үзүүлэлтийг сонирхвол,

1.Тооцоот хурд 60 км/цаг
2.Гол зам 16.36 км
3.Авто зогсоолын талбай 350 метр
4.Салаа зам 743 метр
5.Далангийн өргөн 15 метр зэрэг тоон үзүүлэлтийг албаныхан өгсөн. Авто замын хучилт нь таван см дунд ширхэглэлийн асфальт бетон хучилттай, 20 см цементээр бэхжүүлсэн суурийн үечлэлтэй байх ба суурийн доод үе нь 30 см байхаар төлөвлөжээ.
Харин авто замын далан суурь, хучилт хиймэл байгууламж болон тоноглол нь асфальт бетон хучилт, цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе зэргээс бүтнэ.

Төмөр замыг долдугаар сард хүлээлгэн өгнө

Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай, урт нь 27.7 км бөгөөд ул шорооны ажил 95 орчим хувьтай.

Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр байх аж. Төмөр замын бүтээн байгуулалтыг дэргэдээс нь цухас ажиглалаа.
Өргөгч кранаар буулгаж байгаа урт төмөр дээр холбосон бетон дэрийг мэргэжилтнүүд “Үе” гэж нэрлэнэ.Үүнийг УБТЗ-ын Зам засварын машин станцын Салхитын өртөө дэх Үе угсардаг баазад угсарч тусгай зориулалтын вагоноор тээвэрлэж авчирдаг.
Дараа нь мөн л тусгай зориулалтын өргөгч кранаар ачиж тусгайлан бэлтгэсэн ул шороо дээгүүр суурилуулна. Үүний дараа бетон дэр доогуур болон завсраар шороо асгаж “ВПО” гэх машинаар дагтаршуулж  нягтруулдаг.
“Энэ зам дээр галт тэрэг 80 км цагийн хурдтай явна. Үе буюу хавтан нь 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй, 46 ширхэг бетон дэртэй. Нэг км-т 1840 ширхэг бетон дэр орохоор тооцоолсон.
Төмөр замын модон болон бетон үе зөөхөд зориулагдсан “УСО” гэдэг вагоноор 10 удаагийн зөөлтөөр газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км  замыг барьж дуусгана. Нэг удаа 6.3 км шинэ үе ачих боломжтой.
Төмөр замын бүтээн байгуулалтад замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй хүн зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтай ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 23-ныг хүртэл гүйцэтгэж долдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулна.
УБТЗ-ын Их засварын цуваа нь хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн сууцны вагонуудтай. Дотор нь вагон ресторан, вагон клуб, халуун ус, интернэт гээд хүний хэрэгцээг бүрдүүлсэн бүх зүйл байдаг гэж УБТЗ-ын Зам засварын машин станцын орлогч дарга Т.Пунцаг ярив.

Замчид бетон үе тавьсаны дараах төмөр замын нарийн засварын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.Үеүүдийг хооронд холбох, хадах, эрэг шургийг чангалах, дэрийг тохируулах зэрэг ажил чимхлүүр бөгөөд нарийн юм. Замын ажлын бэхэлгээг Английн “Пондрол”  гэх стандарт бэхэлгээгээр тавьж байгааг албаныхан онцолсон.
Төмөр зам 1520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Нэг вагон дөрвөн гол буюу дөрвөн дугуйтай. Нэг гол 23.5 тонн ачаа даадаг бол  нэг вагон нийт 93.5 тонн ачаа даах боломжтой аж.
Зам төмрийг ОХУ-аас, замын бэхэлгээг Англиас, уулзваруудын хавчаарыг ОХУ, БНХАУ-аас авч байгаа бол бусдыг нь Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн.
Дашрамд дурдахад, УБТЗ модон дэрээс татгалзаж байгаа бөгөөд эдүгээ модон дэртэй 400 гаруй км замыг бетон дэрээр үе шаттай солихоор ажиллаж байгааг дуулгав.

Өртөөний барилгыг сүндэрлүүлж байна


Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо барилгачид өртөөний барилгыг сүндэрлүүлж байна Өртөө нь блочный маягийн релен цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжаар тоноглогдсон байх бөгөөд Сайншанд өртөөтэй оптик шилэн кабелийн шугамаар холбогдоно. Энд мөн л арваад хүний ажлын байр бий болно.
Дээрх бүтээн байгуулалттай холбогдуулан өнгөрсөн хугацаанд орон нутгаас 120 гаруй ажилтан ажлын байраар хангажээ. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн худалдан авалт хийжээ.
Барилгын бетон зуурмаг, хэв хашмал хийгээд цемент, хайрга зэрэг бусад барилгын материалыг худалдан авсан бол хоол хүнс, ахуйн бараа материалыг ч орон нутгаас чадахаараа хангасан аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр рүү цахилгаан түгээх агаарын шугамын ажил дуусч улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Сайншандын дэд станцын өргөтгөл буюу нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгож цахилгаан утсыг татсан харагдана.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа  валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 17-ны 59 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын “Экпорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр тогтож, 2017 оны гуравдугаар сарын 20-ны 92 тоот тогтоолоор дээрх төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувийн төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргаж, улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулжээ.
Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 143 дугаар тогтоолоор “Сайншанд газрын тос боловсруулах үйлдвэр, чиглэлийн төмөр замын салбар зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын техник технологийн байнгын хяналтыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аар хийлгэх шийдвэр гаргасан бөгөөд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-нь “Аи Си Ти-Сайн консалтинг” ХХК-тай түншлэл байгуулж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төдийгүй санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.
Тэгвэл орон нутгаас үйлдвэрийн байгууламжийн эхний шат болох дэд бүтцийн ажлыг явцад улсын хэрэгцээнд авсан 150 га газар нь Монгол Улсын хууль стандартад нийцэхгүй байгаа мөн үйлдвэрийг цаашид өргөтгөх хэрэгцээг тооцож судалгаа хийсний үндсэн дээрх газрыг 404 га буюу 254 га-гаар нэмэгдүүлэх саналыг дөрөвдүгээр сарын 08-ны аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн оруулж батлуулжээ.

Дорноговь аймаг байгуулсан түүхэн газарт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ

Ирээдүйд сүндэрлэх үйлдвэрийн эргэн тойрон хийгээд алт эрдэнэсийн нэрээр нэрлэсэн энэ газар орны үүх түүх онцлог зүйлсүүд сонирхол татах.

Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн Ардын засгийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны тавдугаар сарын 20-23-нд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралджээ.
Их хуралд 23 сумаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын цэргийн ангийн болон нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний товчоо, хамтралын төлөөлөгчийн газар, шуудан хороо, 18 дугаар коператив, бага сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.
Их хурал аймгийн байгуулалтын түр хороог татан буулгаж, аймгийн яамыг байгуулснаар Монгол орны зүүн өмнөд хязгаар нутагт Дорноговь аймгийг байгуулсан түүхтэй. Удалгүй Хаяа Cайн-Уснаас аймгийн төвийг 70 тэмээн хөсгөөр нүүлгэн тэр үеийн Их дулаан уулын хошууны төв байсан Далай Сайншанд худгийн дэргэд төвлөрүүлсэн тухай сударт тэмдэглэсэн байна.
Эдүгээ үйлдвэр барих газар Алтанширээ сумын Хаяа баг. Урд дэнж дээр 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк” ажиллаж буй. Харин хойд хэсэг Сайн-Усны говьд газрын гүнээс ус оргилж байдаг бол Бор хөөврийн говь хэмээх усны арвин нөөц бас л энд буй. Энд усны арвин их нөөц буйг гидрогеологийн шинжлэх ухаан нотолсон бол үүнээс өмнө XVIII зуунд говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа “Хөлгүй их устай газар байна, бум олныг ундаалах юм” гэж шинжсэн яриа нутгийнхны амнаас ам дамжин үлджээ.
Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу хэмээх энэ суманд нэгэн үед Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дууч аж төрж, Хондогын 2О босоо гэх бөхчүүд нь наадам чимж байжээ.
Номч мэргэнээрээ алдартай гэвш Анги Шагдарын гэрийн буурь мөн л энэ суманд байх. Алтанширээ сумын “Саруул  зам” нэгдлээс Д.Наваан–Осор анх БНМАУ-ын аварга малчин болсон бол сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан Д.Даваасамбуу хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг.
Энэ нутгаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Намжилзав, Б.Чимэд, эрдэмтэн Л.Нацагдорж, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б, Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян, Ш.Гүрбазар, А.Шартолгой, Гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, Хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв нарын олон сайчууд төржээ. 
Эдүгээ Алтанширээ сум шинэ үеийн хөгжлийг түүчээлж газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор түүхийн хуудсыг зузаалж байна. Дорнодоос татах нефть хоолой хийгээд төмөр зам, авто замын хос хөдөлгүүр бүхий дэд бүтцийн ашигтай байршил нь Алтанширээ сумыг хүнд үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх боломж олгож буй.
скачать dle 12.0

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

Их аварга М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авлаа

25/11/2019, 13:55

"Музейн барилгыг авч үлдэх бидний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ"

25/11/2019, 13:53

С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

25/11/2019, 13:49

“Атар 60 жил” фото зургийн үзэсгэлэнгээс

24/11/2019, 14:11

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09