iNet.mn дагах

Ш.Гомбодорж: “Шар халзан”-гаараа “Мастер кросс”-т 68 удаа түрүүлэхийг мөрөөддөг

Авто спортын улсын аварга шалгаруулах уралдааны тав, “Мастер кросс”-ын 28 түрүүтэй Шархүүгийн Гомбодоржтой ярилцлаа. Түүний аав Гавьяат тээвэрчин У.Шархүү, эгч нь Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа юм.

-Багадаа аавтайгаа хамт тээвэрт явж, техниктэй ойр өссөн нь таныг эл спортод хөл тавихад нөлөөлсөн байх. Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэж дуулсан. Спортын өөр төрлийг ер нь сонирхож байв уу?
-Манайх спортлог гэр бүл. Би эхээс наймуулаа. Гурав нь ОУХМ, хоёр нь спортын мастер цолтой. Ш.Цэвэлмаа эгч Гавьяат дасгалжуулагч, Ш.Гансүх ах авто спортын тамирчин, Ш.Пагмадулам дүү минь дэлхийн аварга самбоч, боксоор хичээллэсэн бас нэг дүү бий. 
Хоёр төрийн заан “Хүнхэр” хэмээх Дэндэв миний өвөө, ээжийн аав нь. Сумын заан цолтой аав минь “Сайн бөх гурав дахь үеэсээ төрдөг” гэж бэлгэшээн, намайг барилдуулах хүсэлтэй байлаа. Би чөлөөт бөх, жүдогоор хичээллэсэн ч бэлтгэлээ тууштай хийгээгүй. Жолооч болох хүслийг минь юу ч тушиж чадаагүй юм л даа. Аав Авто тээврийн нэгдүгээр баазад ажилладаг байлаа, улсын дөрвөн удаагийн аварга. Би багадаа ганцхан хүсэлтэй байлаа.
Тэр нь аавтай хамт тээвэрт явах. Хичээлээ хий, ээждээ тусла гээд үлдээвэл гомдон, уйлаад бөөн юм болно. Аавтай хамт тээвэрт явахаас илүү жаргал байсангүй. Би дөрөвдүгээр ангид байхдаа автомашин жолоодож сурсан. Хөл хүрэхгүй тул ааваар араагаа солиулна. Уг нь хичээлдээ гайгүй байсан. Жолооч болоход хичээл, номоор яах вэ гэсэн бодолтой байсан хүн чинь яаж олигтой сурах вэ. Сурлагадаа ч муудлаа. Тэгж явсаар байгаад тээвэрчин болсон.
-Тээвэрчин залуу уралдаанч болоход юу нөлөөлөв?
-Олонх уралдаанч тэмцээн үзсээр эл спортод хорхойсдог юм билээ. Би тэгээгүй. Уралдаан төдийлөн үздэггүй, сонирхдоггүй байлаа. Тээвэрт жирийлгэн, ажлаа хийж явсан намайг эл спортод хөтөлж оруулсан хүн бол яах аргагүй “Алтайн бугат” компанийн захирал, ОУХМ Ш.Гансүх ах. 2004 оны хавар нэг удаа тээвэрт яваад иртэл “Дархан-Уул аймагт сонирхогчдын тэмцээн болох юм байна. Ахын дүү уралдаж үзэх үү” гэж ятгав. 
Тэгэхээр нь “Өө, дэмий байх. Дүү нь “Зил-130”-аас өөр машин жолоодож үзээгүй. “УАЗ-469”-ыг жолоодох нь бүү хэл сууж ч үзээгүй” гээд татгалзлаа. Гэтэл Ганаа ах намайг ятгасаар байгаад өөрийнхөө машинаар уралдуулав. Тэмцээний өмнөх орой бэлтгэл жаахан хийн, ахаар заалгаж байгаад л хурд сорьсон. Анх удаа “УАЗ-469” жолоодож үзсэн минь тэр. 
Хэдийгээр тус уралдааныг техникийн саатлын улмаас дуусгаж чадаагүй ч миний сонирхлыг их татсан. Зүгээр нэг сонирхох бус, бүр хорхойсож, дахин уралдмаар санагдлаа. Ахад цөөнгүй тамирчин “Дүү чинь зоригтой, мэдрэмжтэй юм байна. Гомбоог уралдуулаач. Ирээдүй байна шүү” гэсэн юм билээ. 
Тэндээс буцаж явахад ах “Миний дүүд ирээдүй байна. Есдүгээр сараас эхлэн тэмцээнд оролц” гээд надад машинаа бэлэглэсэн юм. Намар нь “Батхүлэг” уралдаанд оролцохдоо IV байрт шалгарч, эл спортод хөл тавьж байлаа.
-Сайн уралдаанч болох ирээдүйтэйг чинь хүмүүс таньж. Авто спортоор амжилт гаргана гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Ер нь хоосонгүйгээ мэдэрсэн. “Хэрвээ машин эвдрээгүй бол” гээд шар гозойсон л доо. Түүнээс биш амжилт гаргана, дараагийн уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй ээ.
-Аль ч спортын тамирчинд хамгийн дурсамжтай нь анхны түрүү болов уу. Та хэдэн онд аваргын анхны цомоо өргөв?
-2006 оны арванхоёрдугаар сард. Эл спортод хөл тавьснаасаа хойш яг хоёр жилийн дараа. Түүнээс өмнө зарим хүн намайг азгүй тамирчин гэдэг байлаа. Ихэнх уралдаанд IV байрт шалгарч, өнгөлж явахад цөөнгүй удаа техник саатсан учраас тэр. Би тэдний үгэнд эмзэглэж, элдэв юм бодоогүй.
ОУХМ Дарханжаргал ах тамирчидтай хамтран Монголын автомастеруудын холбоо байгуулж, анхныхаа тэмцээнийг хийхэд нь би түрүүлсэн юм. Тэгэхэд магнайгаа хагартал баярлан, уйлж билээ. Олон хүн баярлаж, амжилт хүсэхэд нь их урамшсан юм.
-Тэр үеэс хойш Д.Болдбаатар та хоёрын өрсөлдөөн олны сонирхлыг татаж байна. Та хоёр хэдэн уралдаанд түрүү булаалдаад байгаа вэ?
-Олоон, олон. Монгол Улсад авто спорт 1996 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. Би хоёр дахь үеийнх нь уралдаанч. Намайг эл спортод хөл тавихад Д.Болдбаатар 20 гаруй настай, ид байлаа. Уралдаан бүхэнд шахам түрүүлнэ. Түүний аав Дамдинхорлоо гуай “Хүү минь төрөлхийн авьяастай” гэсэн нь яах аргагүй үнэн. 
Автомашин, мотоциклын аль алинаар нь хурд сорьдог Д.Болдбаатар Монголын домог болсон уралдаанч. Би дөрвөн жил гаруй уралдан байж түүнтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн. “Мастер кросс”-т Д.Болдбаатар 35, би 28 түрүүлсэн. Тэр бүхэнд гол өрсөлдөөн бидний дунд болдог байлаа. 
Тус уралдааны долоон түрүүтэй Ш.Гансүх ах “Техник нь л саатахгүй бол Д.Болдбаатар, Гомбоо хоёрын аль нэг нь түрүүлэх байх. Бид хүрэл медалийн төлөө л өрсөлдөнө дөө” гээд инээж билээ. Болдбаатар бид хоёр биенээ ирлэж, хурцалсаар өдий хүрсэн. Хамгийн гол нь уралдааны үеэр нэг ч удаа нэгнийхээ автомашиныг мөргөж, сэвтүүлж байгаагүй.
Өдий хүртэл биенээ хурцалж, шударга өрсөлдсөнөөрөө бахархдаг. Уралдааны үеэр юу ч болох эрсдэлтэй. Урдуур нь гэнэт дарж орвол тормослоод өнгөрөөх хүндлэл хэн хэнд минь бий. Түүнтэй түрүү булаалдсан сайхан дурсамж олон.
-Асар их хатуужил, зориг шаарддаг эл спортын хамгийн сайхан нь юу бол?
-Гараанаас гарах. Тэр олон автомашины хөдөлгүүрийн дуу ямар сайхан сонсогддог гэж санана. Зөвхөн түрүүлэх бус, уралдаанаа амжилттай дуусган, барианд орох хүртэл кайфтай шүү дээ. Уралдааны үеэр өндрөөс харайх, хоёр дугуйн дээрээ эргэх зэрэг эрсдэлтэй зүйл хийн, үзэгчдийг баясгах сайхан.
-Тэгж байгаад алдаа гаргасан тохиолдол бий юү?
-Байлгүй яах вэ. Осолдох, автомашинаа эвдэх энүүхэнд шүү дээ.
-Авто спортын тамирчинд байх учиртай хамгийн чухал чадварыг нэрлээч гэвэл та юуг нь онцлох вэ?
-Автомашинтайгаа нэгэн цул болох л хамгийн чухал. Тэгж чадахгүй бол амжилтад хүрэхгүй. Зарим тамирчин “Сайн хөлөгтэй бол түрүүлнэ” гэдэг. Тийм биш. Техник амьгүй шүү дээ. Тиймээс хөлгөө сайн тордож, өөрийнхөө гар, хөл шиг мэдрэх хэрэгтэй. Уралдааны өмнө би машинтайгаа ярилцдаг. Ихэнхдээ “Шар халзан” минь хоёулаа чадна аа. Чи хурдтай, хүчтэй шүү” гэж хэлдэг. 
Заримдаа намайг сонсдог ч байж мэднэ (инээв). Барианд орсны дараа эвдэрсэн тохиолдол олон бий. Би нээрэн, уралдах үнэхээр хоббитой. Ямар сайндаа тээвэрт явж байхад давхацсан хоёр ч уралдаанд оролцохын тулд онгоцоор Улаанбаатарт ирж байлаа шүү дээ. Тэгээд уралдчихаад маргааш нь онгоцоор буцаж очоод ажлаа хийж билээ.
-Та 68 дугаартай уралддаг. Тохиолдлоор сонгосон уу, эсвэл ямар нэгэн бэлгэдэл бий юү?
-Намайг 2005 онд хувийн дугаараа авахад Д.Дагвадорж аварга сүмод ид гялалзаж байсан. Тиймээс түүн шиг аварга болохыг бэлгэдэн, 68 дугаарыг сонгосон юм.
-Түүнийхээ хэдэн хувьд хүрсэн бэ?
-Би их том мөрөөдөлтэй. “Шар халзан”-гаараа “Мастер кросс”-т 68 удаа түрүүлэхийг мөрөөддөг. Одоогоор 28-хан түрүүлээд байгаа болохоор түүндээ хүрч чадахгүй байж ч мэднэ, мөрөөдөлтэй байх сайхан шүү дээ.
-“Мастер кросс” жилд дунждаар 8-9 удаа болдог. Тэгэхээр танд боломж байгаа юм биш үү?
-Тийм биш ээ. Өрсөлдөөн ямар ширүүн, залуу тамирчид олноор хүч түрч байгаа билээ. Зөвхөн түрүүлэх, аварга болох зорилготой тэднийг өнгөлөх тийм ч амар зүйл биш.
-Өөрийг нь бэлгэшээн 68 дугаартай болсныг тань Д.Дагвадорж аварга мэддэг үү, энэ талаар түүнтэй ярилцаж байв уу?
-Хэдэн жилийн өмнө олон улсын уралдаанд оролцож байхад нэг хүн “Гомбодорж оо” гээд дуудав. Эргээд харах нь ээ хүн байдаггүй. Тэгээд байрлаж байсан газраа очтол араас Д.Дагвадорж аварга орж ирсэн юм. Аварга намайг дуудсан юм билээ. Тэгэхэд нь би их баярласан. 
Тэрбээр Д.Болдбаатарын сайн найз нь. Нэг удаа Болдбаатар “Дагваа аварга өнөөдрийн тэмцээнийг үзэж байгаа гэнэ, хичээгээрэй” гэв. Тэр тэмцээнд би түрүүлэхэд Дагваа аварга намайг болон мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчныг 1000 ам.доллароор шагнасан.
-Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д уралдах бодол танд бий юү?
-Байхгүй. Өндөр зардалтай болохоор амаргүй л дээ. “Дакар ралли”-д уралдсан тамирчдынхаа дээлийн захыг нь мушгиад л суудаг.
-Таны амжилтын гол нууц юу вэ?
-Миний мундаг гэж юу байх вэ. Арын албаны хүмүүс, гэр бүлийнхэн, хань минь. Бат-Эрдэнэ ах, Эрдэнэбат, Билэгжаргал гурав л миний автомашиныг засаж, сэлбэн, намайг амжилтад хүргэхийн төлөө зүтгэдэг. Тэднийхээ хүчээр л би амжилт гаргаж байгаа юм шүү дээ. Нэг удаа тэмцээний өмнөх өдөр бэлтгэл хийж байгаад автомашиныхаа хөдөлгүүрийг доголдуулчихав. 
Тэгэхэд тэд “Та эртхэн харьж амар” гэж намайг явуулаад, шөнөжингөө засаж хоносон юм. Маргааш өглөө нь ирэхэд асаачихсан, инээгээд зогсож билээ. Мөн намайг амжилт гаргахад үе үеийн ивээн тэтгэгч компаниуд их тусалсан. Хүмүүс, спортын хорхойтнууд “Гомбо аварга аа” гэж дуудахад илүү дотно санагддаг. Намайг өдий хүртэл дэмжсээр ирсэн “Алтайн бугат”, “Батжандаг”, “Хишиг арвин” компанийн хамт олон, гэр бүлийнхэн, ханьдаа баярлаж явдаг.
-Одоо таныг ивээн тэтгэдэг компани, байгууллага бий юү?
-Одоохондоо алга. “Авто хими” компанитай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа.
-Авто спорт өртөг өндөртэй. Сард юм уу, жилд хэр хэмжээний зардал гардаг вэ?
-Энэ талаар ёстой бодож, яг хэдэн төгрөг зарцуулснаа тооцож байгаагүй юм байна. Ер нь харилцан адилгүй л дээ.
-Одоогоор хэчнээн автомашин солиод байгаа бол?
-Дөрөв. 2015 оноос хойш спортоос түр хөндийрөөд байна. Эргэж орвол тав дахь автомашинаа босгоод, унана даа. Ер нь энэ намраас идэвхтэй уралдах бодол бий.
-Ид амжилт гаргаж явахдаа спортоос яагаад хөндийрөв?
-Хувийн амьдралдаа түлхүү анхаарахын тулд тэгсэн юм. Би нэг хэсэг гэр бүлгүй юм шиг явлаа шүү дээ. Нэг бол тээвэрт явчихна, эсвэл уралдаад алга болчихно. Автомашинаа янзлаад гарааштаа хонох энүүхэнд. Тэр бүхэнд гэр бүлийнхэн минь хоёрдугаарт тавигддаг байж. Тухайн үед анзааралгүй явжээ. Тиймээс гэр бүлдээ анхаарал хандуулж, тэдэндээ цаг гаргахыг хүссэн. 
Нөгөө талаар залуу тамирчдад боломж олгохын тулд тийм шийдвэр гаргасан юм. Хувийн дугаар эзэмшдэг тамирчин жилд багадаа гурван тэмцээнд оролцох үүрэгтэй. Түүнийгээ биелүүлчихээд л бусад үед тээвэрт явж байна. Ихэвчлэн орон нутагт тээвэр хийдэг. Би 22 жил тээвэрт явж байна. Бусдын ачаа, барааг хурдан шуурхай, бүрэн бүтэн хүргэж өгчихөөд буцаж явах сайхан шүү.
-Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг. Энгийн үед хурдан давхидаг уу?
-Харин ч эсрэгээрээ. Хурдан давхих, уралдахын хамаг сайхныг тэмцээнээс авчихдаг болохоор бусад үед тэгэх хүсэл төрдөггүй. Аль болох зөөлөн явахыг хичээдэг. Ер нь олонх тамирчин над шиг байдаг юм билээ.скачать dle 12.0

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

Их аварга М.Даваажаргал 43 дахь түрүүгээ авлаа

25/11/2019, 13:55

"Музейн барилгыг авч үлдэх бидний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ"

25/11/2019, 13:53

С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

25/11/2019, 13:49

“Атар 60 жил” фото зургийн үзэсгэлэнгээс

24/11/2019, 14:11

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09