iNet.mn дагах

Аавын өгсөн нэрийг багш засаад Байды болгочихсон

Монголын Уран зургийн галарейд зураач Ц.Байды саяхан “Өнгөрсөн дөрвөн сарын нэгэн...” үзэсгэлэнгээ гаргасан. Түүний шог зургуудыг шимтэн үзэж, инээж байгаад гарах зочдоор үзэсгэлэнгийн танхим дүүрэн байсан. Түүнтэй үзэсгэлэнгийнх танхимд сууж ярилцсан юм.


-Та нэлээд дээхэн үеэс үзэсгэлэн гаргасан даа. Энэ хэд дэх нь вэ?
-Аа, над шиг үзэсгэлэнгээ гаргах “өвчтэй” хүн байхгүй байх. Анх социализмын үед  үзэсгэлэнгээ гаргах гэж их зовдог байсан. Зөвшөөрөл өгдөггүй байв. Ялангуяа, шог зургийн үзэсгэлэнг бол ёстой гонж. “Тоншуул” сэтгүүл дээр гарсан шог зургуудыг ч хавчиж хяхаж, шог зураач биднийг шооддог байлаа. 
- 1984 онд билүү дээ. Хүүхдийн Элдэв-Очир кино театрт та шавь нартайгаа нийлж шог зургийн үзэсгэлэнг олон улсын инээдмийн өдрөөр гаргаж байв даа?
Тийм байх аа, нээрэн. Элдэв-Очир кино театрт инээдмийн өдрийг далимдуулан шавь Ж.Саруулбуян, Л.Өлзийбат, С.Ламбаа, Идэрхангай, Ц.Баянзул гээд залуу шог зураачдын бүтээлийг гаргасан. Түүнээс хойш инээдмийн өдөр болгоноор шог зургийн үзэсгэлэн гаргах гэж хичээж явна. Тэр үед ил тод байдал, өөрчлөлт шинэчлэлт, олон ургальч үзэл гэж хойд хөршид ярьдаг болсон болохоор шог зургийн үзэсгэлэнг аргах боломж бага ч гэсэн гарсан нь тэр. Зарим жил чаддаггүй юм. Харин 1990-ээд оноос хойш ардчилал, эрх чөлөө гэх далбаан дор зарим нэг юм замаа алдахад шог зураг хяналтаас гарч эхэлсэн. Гэхдээ нийгмийг шүүмжилж, хүнийг шоолдог болохоор одоо ч сайтар ойлгохгүй л байгаа хэвээрээ. Шог зургийн үзэсгэлэн бол надаас өөр гаргаад байгаа хүн бараг алга. Яахав, шавь нар маань шог зургаа зураад, ганц нэг бие даасан үзэсгэлэн гаргасан.  Зурж байгаа зургаа ч тоолдоггүй, гаргаж байгаа үзэсгэлэнгээ ч тооцоолдоггүй шүү ах нь. 1978 оны үед л нэг тоолсон. Тэгэхэд 5000 гаруй зураг байсан. Одоо тоймоо алдсан.
- 1989-1990 оны үед байх, ”Бага ястан” гээд шог зураг чинь олны анхааралд орж, баруун аймгийнхан таныг “цаазлах” шахам хэл үг гаргаж байсан. Тэр зургаа энд яагаад тавьсангүй вэ?
- Аа тийм. Би санаандгүй байгалийн түүхийн музей үзэж яваад /тэр үед төв музей гэдэг байсан даа/ Үлэг гүрвэлийн аварга ясыг сонирхсон багш, хүүхдүүдэд нь музейн тайлбарлагч “Энэ аварга амьтныг хөлөөс нь толгой хүртэл идсэн ч бараг мэдэхгүй. Жижиг араатан хөлөөс нь эхлээд идэж, бараг толгойд нь хүрэхэд л мэддэг” гэсэн шүү сонин түүх ярьсан. Түүнээс санаа аваад Үлэг гүрвэлийн хөлийг нэг жаахан үлэг гүрвэл мэрж байгаа зураг зураад “Тоншуул”-даа тавьчихсан. Нэг их юм бодоогүй л дээ. Тэгсэн бөөн юм болоод баруун аймгийнхан биднийг бага ястан гэж гадуурхлаа гэж хэл үг гаргаж  МАХН-ын төв хороонд матаас бичээд зураач Байдыд арга хэмжээ ав гэсэн. Намайг ч дарга нар ажлаас халах малах л юм болцгоосон. Тэр ч яахав, Увсаас нэг том биетэй хархүү ирж, намайг ална тална гэж айлгасан /ихэд инээв/.
-  Та алуулах байтугай зодуулаагүй гэл үү...?
Уг нь ч алуулах дөхсөн. Архи л намайг аварсан даа. Баруун дөрвөн замын автобусны буудал дээр ухаангүй согтуу юм тааралдаад өнөөх залуу алах, зодох байтугай гэр рүү хүргэж өгсөн. Ухаан ортол хүлээгээд,  нүдээ нээх үед танилцахдаа би Увсын Баруунтурууны сургуульд сурч байсан гэж ярилаа. Мань эр зөөлрөөд зодох байтугай нэг нутгийнх юм гээд бараг ах дүү болдог байгаа.
-Та яагаад Увсын Баруунтуруунд оччихдог билээ?
Бага байхад ээж нь бурхан болж, аавынхаа гар дээр үлдсэн. Төрсөн ах Бархас  маань Увс аймагт трактор комбайны курс байгуулагдахад жолооч, орчуулагчаар очиж ажилласан тул мань эр ахыгаа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд очиж дунд сургуульд сурч байсан.Тэр үеэс шүлэг ч бичих гээд, зураг ч зурах гээд их оролддог болсон. Ирээдүйд зохиолч болно гээд л үзсэн дуулснаа эрээчээд” л байжээ. Шүлэг бичихийн зэрэгцээ зураг зурна. Зурсан зурагнуудаа цонхон дээрээ гадагшаа харуулаад өлгөчихнө. Сумын төвийнхөнд гайхуулах гэж байгаа нь тэр. Бичсэн зохиолуудаа сонин хэвлэл рүү явуулдаг, даанч тэр нь хэвлэгддэггүй байсан.
- Бага ангийн сурагч байхдаа ханын сонин гаргаж, дандаа шагнуулдаг байсан гэж ярьдаг даа та. Анхны "том шагнал" нь юу байсан гэлээ?
-  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын бага сургуулийн хоёр, гуравдугаар ангид байхдаа л нөхөрсөг шог зураг” маягийн юм  зурж эхэлсэн. Тэр үеийн хэллэгээр бол “улаан онц” сурдаг хэнхэг  хүү байв. Зураг зурдаг болохоор сургуульдаа ханын сонингаргана. Нэг удаа  ханын сонин дээрээ гурван сурагчийг матарлаж зурах даалгавар авав. Ариун цэврийн хувьд базаахгүй, бөөстэй, хиртэй хоёр хүүхэд, бас айлын боорцог хулгайлсан нэг хүүхдийн зургийг зурахыг Таахай Дашзэвэг  даалгах нь тэр.Тэгээд боорцог хулгайлсан хүүхдийн хүзүүнд нь боорцог зүүлгэж зураад, бөөстэй хүүхдийн энгэрт том бөөс явж байгаагаар зурчихсан. Тэгсэн өнөө “матар” шогийн эзэн гурван хүүхэд намайг нийлээд хэмх нүдсэн” дээ. Багш нь зураачаа  өмөөрч нөгөө гурвыг  зодоод, гурвалжин дөрвөлжин “зодоон”  боллоо. Ингээд л анхны нөхөрсөг шог зургийнхаа эздийг “матарласан" болж  алганы амт үзсэн ч зураг зурах хорхой нь дарагдаагүй. Хүнийг шоглож зурахаас ч хашраагүй. Тэр ч байтугай өнөө Дашзэвэг багшийгаа харж байгаад зураад  “Багш хүнийг зурж болдоггүй юм” гээд модон заагуурын амт үзэж, бүр сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж байв. Ингэж анхны “ том шагнал”-уудаа авсан...


Та нөхөрсөг шог зураг их зурдаг байсан даа. Голдуу зохиолчид байсан санагдана...?
- Ажиллаж байсан газар маань нийгэм, улс төрийн “Тоншуул” сэтгүүл. МАХН-ын төв хорооны төв хэвлэл “Үнэн” сонины редакцид сэтгүүлч,  зохиолчид их цуглардаг байсан. Бас МЗЭ-ийн “ Утга зохиол урлаг” сонин захиалгаар нөхөрсөг шог зураг их зуруулна. Тэгээд л нөхөрсөг шог их зурдаг болсон доо. Би нэгэн цаг үед амьдарч туурвиж байсан, одоо ч байгаа бүх зохиолчдын нөхөрсөг шогийг зурсан байх аа.
-Нөхөрсөг шогийг хурдан зурдаг юм шиг мөртөө их адармаатай шүү дээ?
- Дотно таньдаг хүнээ зурах их амархан. Зарим хүнийг зурах их амархан, зарим нь их хэцүү. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн зургийг зурах гэж гурав хонож байсан. Түүний зургийг “Утга зохиол” сонинд гаргах болоод хоёул уулзлаа. Уулзсаных гэж архи уугаад, тэгээд Пүрэвсүрэнг зурах гэтэл согтуу хүн чинь шал дэмий харагдаад болдоггүй. Маргааш нь шартаад хэрэг алга. Нөгөөдөр нь шар тайлах хүн ч олдохоо байж, сүүлдээ архи ч гарах нь тэр. Тэгж байж  Пүүжээг зурсан. Тэр зураг их адилхан болсон доо. Түүнээс хойш зохиолчид надаар зургаа зуруулъя гэхээр нь би, надтай гурван өдөр архи уувал зурж өгье гэж цаашлуулаад,  зураад өгдөг байсан.
-Нөхөрсөг шогийг зурахдаа  царай төрхийн “гажгаас” гадна ааш зан, дотоод сэтгэлийг илэрхийлэх гэж нэг хэцүү юм бий?
- Харахад амар ч харандааны үзүүрээр хийчих юм биш. Азаар, миний зурсан зургууд шог гэхээсээ эзэнтэйгээ адилхан болдог юм шүү. Би бага сургуульд байхаасаа нөхөрсөг шог зурж эхэлсэн хүн дээ /нуг нуг хөхөрнө/. Нөхөрсөг шог ид зурж байхад нэгэн эр  ихэд саймшран “Та миний зургийг зураад өгөөч” гээд салдаггүй гэнэ. Мань эрийг нэг гүйлгэж харснаа “Чи өөрөө л шог зураг байна шүү дээ” гэж амыг таглаж байсан.
-Таны шог зургууд үзсэн хүн заавал нэг эзэн нэхээд, тэрэнтэй ч адилхан юм, энэнтэй ч адилхан юм гэлцдэг. Нөхөрсөг шогоос гадна нийгмийн шүүмжлэлт шог зураг ч их зурсан. Хэл аманд ч их орсон доо?
Шог зургууд  дандаа нэг “юм” хэлнэ. Социализмын үед нэгэн шог зурагтаа дээшээ дарга нарт алтан хошуу хүргэж, нүүр тал олдог нэгэн хурган даргыг шоглон зурсан. Тэгсэн чинь дээрээс, нэг том даргыг яг дүрээр нь, нүд, шүдийг нь дурайтал гаргаад зурчихаж гэж заргалдсан. Хүмүүс ч өнөө зургийг нь хараад шууд л таньж, хэн гуай байна гэж даарин дээр давс нэмээд зовоосон. Гэвч нийгмийн дутагдал, гажуудлыг үнэнээр  зоригтой илчилж, шүүмжилж  байсан болохоор олныхоо хайр халамжийг ч их хүртсэн.
Та уг нь мэргэжлийн уран зураач. Олон ч уран зураг зурсан шүү дээ. Уран зургийн үзэсгэлэн ч гаргаж байсан?
Цэргээс халагдахдаа л тухайн үеийн ЗХУ-ын Москвагийн Строгановын нэрэмжит уран зургийн академид суралцах хүсэлт гаргаж, ашгүй хүссэнээрээ сурч төгссөн. Оросын сонгодог уран зургийн академид суралцаж байхдаа ч шог зургийг системтэйгээр, ухамсартайгаар ойлгож эхэлсэн. Оюутан ахуй цагтаа Орост гарсан Францын Жан Эффел, Жан Кордан, Германы Буттнер гэх мэт олон мундаг зураачийн үзэсгэлэнг үзэж нүд тайллаа. Строгановын академи хэдийгээр уран зургийн академи боловч  шог зургийг давхар сонирхож судалсан. Ер нь ямар ч уран зургийн сургуульд шог зураг заадаггүй.  Цаг үе,  нийгэм, улс төрийн сэдэвт хурц дайчин шүүмжлэлт шог зургаас илүү байгалийн тансаг мэдрэмж, гоо сайхныг амилуулдаг уран зургийн мэргэжлийг би Оросын гарамгай мастер зураачдаас л сурсан. Уг нь байгалийн сэдэвт уран зургуудыг  үзэх юм бол ямар ч хүний төсөөлөл, мэдрэмж 180 хэм өөрчлөгдөнө шүү.



-Та өөрийгөө зураг л зурах гэж төрсөн. Зургаас өөр юмаар хоолоо олж идэж чадахгүй гэдэг?
-Надад зураг зур гэж хэн ч хэлээгүй, бараг хэлд ороогүй байхдаа цаас харандаанд зүүгдчихсэн. Зургаан настай байхдаа зурдаг болчихсон байсан. Хөдөө цаас харандаа ховор ч сонины захыг нь хайчлаад юу ч хамаагүй зураад суучихдаг байсан гэнэлээ. Намайг долоон настай байхад ээж маань бурхан болсон. Тиймээс би том эгч дээрээ өссөн. 1995 онд анхны үзэсгэлэнгээ гаргахад манай эгч хөдөөнөөс ирээд "Манай Байды хэлд ороогүй байхдаа харандаа цаасанд сонирхолтой байсан. Ийм л хүн болох гэж байжээ" гэхэд нь их сайхан санагдаж байлаа. Би анх "Залуу үе" гэдэг сэтгүүлд зурсан зургаа өгдөг байлаа. Одоотой харьцуулахад их тааруухан зурж байжээ. Гэхдээ санаа нь зөв байсан болохоор миний уран бүтээл хүмүүст хүрдэг байсан байх. Мөн Орост сурч байхдаа зургийн үзэсгэлэн олон үзэж байлаа. Тэгээд Монголдоо анх удаа шог зургийн үзэсгэлэн гаргахаар шийдсэн. Гэхдээ гаргахын тулд хэцүү замыг туулсан. Урчуудын эвлэлийн хорооноос энэ үзэсгэлэнг гаргаж болохгүй гээд шийдвэр гаргачихлаа. Дарга нар нь "Энэ чинь юу юм бэ, сонингийн буланд гаргаад л маргааш нь ураад хаячихдаг зүйл биз дээ. Ямар ч хэрэггүй, Хайран улсын хөрөнгө" гээд л загнана. Тэр үед нэг үзэсгэлэнг 14 мянган төгрөгөөр гаргадаг байсан юм байна. Гэхдээ бүтэн жил хөөцөлдсөний эцэст анхны  үзэсгэлэнгээ  "Ард" кино театрын үүдний  танхимд гаргасан. Үзэгчид кино үзэхийнхээ өмнө үзэсгэлэн сонирхох маягаар зохион байгуулсан юм. . Сүүлдээ хүмүүс киногоо үзэхгүй, зураг үзэх гэж ирдэг болсон шүү. Энэ үзэсгэлэн миний хувьд, их том алхам байлаа. Тэрнээс хойш таван жил тутамд уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчиддээ хүргэдэг болсон. Би бол зураг зурахгүйгээр амьдарч чадахгүй. Зурахгүй байж чадахгүй. Тэгж төсөөлж ч чадахгүй. Бас үзэсгэлэнгээ гаргахгүй удаан байж чадахгүй...



- Уран зураач нараас тун цөөхөн шог зураач төрсөн. Танд багын л хошин шогийн мэдрэмж илүү байсан байх?
- Уран зураг, шог зургийн алийг нь ч  хэцүү , бас амархан  гэх аргагүй. Мэдээж уран зургийн авьяасгүй хүн шог зураг зурна гэвэл тамын ажил болно. Би залуухан, “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа шог зураг зурна гэдэг их хэцүү эд гээд хурал дээр хэлчихсэн юм. Тэгсэн “Тоншуул”-ын ерөнхий эрхлэгч Г.Дэлэг гуай “Чи дандаа шог зураг зурж байхдаа яадаг юм. Н.Цүлтэм, Ү.Ядамсүрэн, Г.Одон, Д.Амгалан гээд мундаг том зураачдаар шог зураг зуруулна” гэж даналзлаа. Гэтэл тэр томчуудын хэн нь ч шог зураг зураагүй.
-Таны үзэсгэлэн хоёр төрлөөр гоц гойд ялгардаг. Байгалийн уран зураг. Нийгмийн шог зураг.  Гэхдээ л шог зураг нь давамгайлаад байдаг?
Би шог зураг зурах гэж тийм их мэрийж байсан удаагүй. Надад бурхнаас заяасан илүү нэг юм байгаа бол шог санаа.  Миний хийж чадах хамгийн  амархан юм ч шог зурах зурах. Санаагаа л олчихвол зурах амархан. Бас ажиглаад байхад  шог зургийг уран зохиол ялангуяа яруу найрагт дөртэй, шүлгийг мэдэрдэг хүн сайн зурдаг. Мэдээж  уран зургийн авьяас илүү байх хэрэгтэй. Оросын “Крокодил” сэтгүүлийн уран сайхны ерөнхий редактор В.Г.Мочалов, зураач А.Крилов, Г.Оградников, В.Тильмань, С.Тунин гээд миний сайн найз нар бий.Тэд бол мундаг шог зураачид. Тэд ганц зүйлийг ярьдаг байсанШог зургийг бодож олдоггүй. Аяндаа санаа нь нисэж ирдэг. Гэхдээ хэн дуртай хүнд нисэж ирдэггүй гэж хэлдэг байв.
-Тэгэхээр онгодоороо зурдаг гэж болох уу?
Зохиолчид онгод орлоо гэж ярьдаг. Зураачдад тийм онгод орох үе бий. Би залуухан байхдаа ээлжийн амралтаа аваад Дундговийн Сүм Хөх бүрдийн амралтад тухтай амарья гээд явлаа. Харандаа ч үгүй, үзэг ч үгүй явсан. Тэнд очоод идэж уугаад л, зугаалаад л сайхан амарч ядаргаагаа тайлсан. Зургийн тухай юу ч бодолгүй байсаар тархиа “хоосолчихоод” ирлээ. Тэгсэн чинь хотод ирээд долоо хоног нөхцөлгүй тарчилсан. Ухаан санаанд юу ч ордоггүй. Арайхийж нэг зургийн санаа олж түүнээ зурж санаагаа амраасан. Дараачийн санаа ч сэрхийтэл ороод ирсэн. Түүнээс хойш би хаа ч явсан харандаа, дэвтрээс салахаа байсан. Хааяа архи уугаад санаагаа олох нь ч бий, нуугаад яахав. Уран бүтээлч нөхдөөсөө ч санаа олно.


-Та нэг өдөр үзэсгэлэнгээ хаячихаад Хайлаастад очиж МУСГЗ Т.Мандир ахынд “зугаацсан” байл уу?
- Өө тэгсэн. Мандирынд ёстой сайхан байлаа. МУСГЗ Дамбын Шагдарсүрэн Мандиртай даалуудах гэж их очдог юм байна. Намайг шавь, шог зураач А.Бат-Эрдэнэ маань “хамгаалсан” л даа. Та нарт дуулгавал хөл толгойгоо алдана. Тиймээс сэмхэн тэнд очсон.
- Та юу өвтгөдөг гэж хошигнодог билээ. Түүнийгээ залууст дахиад нэг дуулгачихвал?
Миний хамгийн дургүй, эрүүл мэндийг хамгийн их доройтуулсан зүйл бол даргын ажил, хурал хоёр доо/инээв/. Цэрэгт байхдаа ХЗЭ-ийн үүрийн дарга байсан, сүүлд  “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгчээр хэдэн жил ажилласан энэ хоёр намайг “алсан”. Дарга байна гэдэг маш хэцүү. Би даргын ажилд угийн авьяасгүй хүн. Хуралд суух ч дургүй. Шал хэрэггүй, дэмий юм яриад л. Түүнийгээ батлаад л, онгирцгоогоод байхыг нь яана. Хамгийн худал ярьдаг хүн л энэ хоёроор л амжилт олно.
Нээрэн, цэрэгт байхдаа та их тодорсон гэдэг билүү?
- Их бууны тусгай дивизионы цэргийн клубын зураач шинэхэн цэрэг байхдаа сонинд шүлэг, найраглал  гарч “томорсон”. Тэр үнэн.  Клубт нэг ор тавьчихсан, хоол зөөлгөж идээд л дандаа л цэргийн холбогдолтой зураг зурж  хэвтдэг цэрэг байв. Бас дивизионыхоо ХЗЭ-ийн үүрийн дарга гэж байгаа. Нэг удаа Чапаев сэлмээ далайгаад цагаан морьтой давхиж яваа зураг зурсан чинь ангийн захирагч, штабын дарга хоёр их магтлаа. Тэгэхээр нь, дарга нарыгаа сайхан зантай байгааг нь далимдуулаад Октябрын баярын парадад жагсах зөвшөөрөл гуйв. Харамсалтай нь, ёслолын парадын үеэр яг индрийн өмнүүр  явж байгаад урд талынхаа цэргийн өсгийг гишгээд жагсаал будилуулах дөхөж  хөглөсөн. Зураг зурахаас өөр юм хийдэггүй цэрэг чинь аргагүй шүү дээ. Цэрэг Ц.Байдыгийн  “Коммунизмын суурь”, “Оргил тийшээ” гэх мэт шүлэг, “Хуурддаг барилддаг хоёр” гэж найраглал нь “Улаан од” сонинд гарч маадайсан.  “Улаан од” сонинд  шог зургуудаасаа ч хэвлүүлдэг боллоо. Цэргүүд шүлэг зохиолоос илүү шог зургийг нь магтаад, зургуудыг хайчилж  авчирч өгч  баяр хүргээд л... Тэр үед харин нэг овоо ухаан гаргасан нь, зохиолоос илүү зурагнууд минь хүмүүст хүрч байгаа юм байна. Сургуульд явах хэрэгтэй юм байна гэж шийдэн хөөцөлдсөөр байгаад Уран зургийн сургуульд явсан даа..
-Та уг нь зохиолч болно гээд багаасаа нэлээд юм бичсэн гэдэг дээ?
- Нээрэн тийм. Залуудаа нэг муу роман бичих гэж үзсэн шүү. Дорноговьд нэг хүүхэнтэй танилцаад тэднийд романыхаа эхийг мартаад хаячихсан. Өнөөх хүүхэн маань нөхөртэй болчихоор нь гэрт нь дахиж орох аргагүй болоод романаа ч тэднийд тэр чигт нь орхичихсон. Түүнээс хойш роман бичих гэхээ больж, урт юм бичихээс дургүй хүрдэг болсон.
-Романыхаа тухай товч дурсвал...?
- Өмнөговь, Дундговь хоёрын дунд нэг их морин дэрс үргэлжилсэн хөндий бий. Тэнд үнэг, туулай, зээр гөрөөс, чоно ихтэй. Өнөөх дэрсэн дунд төөрсөн хоёр нялх хүүхдийг нэгэн шаргачин хөхүүлж өсгөөд сүрэгтээ нийлүүлчихэж. Морин дэрсний хоёр хүүхдийг хүмүүс чөтгөр гэж ярина. Тэр нутгаар Оросын нэгэн жуулчин явж байгаад зээрэн дунд дөрвөн хөллөн харайж яваа өнөөх хоёрыг  хараад  “Хүний анхны үүсэл, барьж авья” гэж хөөгөөд гүйцэлгүй нэгийг нь буудчихаж. Нөгөөг нь барьж авах гээд хүчирсэнгүй. Зэрлэгшсэн хүүхэд хүний гар хазаад хавьтуулаагүй тул говийн хийдэд лам нар дээр орхиод явж. Лам нар өнөөх хүүхдэд чөтгөр буюу Дүдээ гэж нэр өгч хэл заах гээд чадаагүй байна. Хэлмэгдлийн үед лам нар буудуулаад, хийд нь нураад Дүдээ маань хээр нүцгэн тэнэж яваад хадан хясаа руу ойчиж осолдсон гэдэг. Энэ тухай л роман юм, уг нь. Сүүлд би 1970 онд “Морин дэрсний Дүдээ” гэж өгүүллэг бичиж хэвлүүлсэн. Миний зохиолч болох, роман бичих ингээд дашийшог болсон.
-  Та “Улаанбаатар таймс” сонины амралт чөлөөт цагийн дугаарт “Хүрээ хэмнэл” тусгай сонин бэлтгэж шог зургийн тусгай нүүр бэлддэг, “Хүрээ Даадай” цуврал хошин зохиол бичдэг байсан. Түүгээрээ олон ч цуврал ном гаргасан байна. Тэгэхээр зохиолч болчихсон л байна шүү дээ...?
- Өдөр шөнөжин сууж бичсэн зүтгэлийн хөлсөнд арваад ном бичиж хэвлүүлсэн байна. Сүүлийнх нь энэ “Инээдэг нохой” гээд байна. "Хөдөө бандгар Хүрээ Даадай" цувралаараа л ном бичих болсон. Одоо хэвлүүлэх мөнгө олдвол арваад ном болохоор бичмэл байж л байна.
  -Хүмүүс шог зургийг их сонирхдог шиг хошин шогийн тоглолтыг ч их үзэх болсон. Хошин шогийнхноос гавьяатууд их төрдөг болж. Харин шог зураг зурдаг хүн цөөрч  байх шиг?
-Тийм шүү. Уран зургийн үзэсгэлэн их гардаг ч үзэгч цөөн. Шог зургийн үзэсгэлэн бараг гарахгүй юм. Тиймээс  би уран зураг, шог зураг хоёроо хослуулж үзэсгэлэнгээ гаргадаг байхгүй юу. Шог зураг хүнд хүрэхдээ илүү, хүний сэтгэлд буухдаа ч хөнгөн байдаг байх. Ямар сайндаа л эх орны дайны үед Гитлерийг шоглож зурдаг Оросын “Кукрыныкси” гэж нийлмэл нэртэй гурван зураач байж л дээ. Гитлер  "Хэрвээ би Оросыг эзлэх юм бол хамгийн түрүүнд гурван зураачийг цаазлана"  гэдэг байсан гэнэ билээ.  Тэгэхээр шог зураг, хошин урлаг  хүчтэй л дээ.  
-“Тоншуул” сэтгүүлд тоотой  шог зураач, шог зохиолч байсан. Социализмын үед та нарыг бол шагнах бүү хэл шийтгэх гээд байсан байх аа. Одоо бол харин танай “Тоншуул”-аас Ц.ДоржготовТөрийн шагнал, та Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ш.Цэнд-Аюуш Соёлын гавьяат зүтгэлтэн, М.Гүрсэд Соёлын гавьяат цол хүртлээ. Харин Ж.Барамсай, Жамцын Шагдар хоёр л арай эрт нас бараад шагналгүй хоцорчихлоо?
-Хөөрхий Жамцын Шагдар бол биднээс дээгүүр хошин шогч хүн байсан. “Үнэн” сонины дарга нар Жамцын Шагдараас л айдаг байсан. Мань эрч шооч, шоглооч болохоор хурал дээр  үг хэлдэг, биднийгээ авардаг байсан. Ж.Барамсай ч хэлэмгий. Бид “Улаан шөвөг” гэдэг байсан. Намайг “бөөрөнхйи” гэж шоглодог байлаа. Одоо байгаа бол гавьяат цолоо өлхөн хүртээд сууж байх хүмүүс дээ. Харин миний үзэсгэлэн дээр Ц.Доржготов маань ирсэн, сайхан байлаа.
-Говийн хүнийг тэмээгүйгээр төсөөлөх аргагүй. Миний яруу найргийн багш төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров  тэмээгээ их ярьдаг байлаа. Төрийн шагналт, МУСГЗ, яруу найрагч Долгорын Нямаа ч тэмээгээ л бичиж байсан. Та ч тэмээгээ л зурдаг?
- Манайх Дундговь аймгийн Хулд сумын Довийн хөндийн айл л даа. 4 тэмээгээ айлынхтай нийлүүлээд хариулна. Би багаасаа тэмээ унаж өссөн. Тэмээгээ тонгойлгож хүзүүгээр нь дамжиж хоёр бөхнийх нь хооронд суугаад унана. Харин буух гэж их бажгадна. Хаврын нэг өдөр унасан атныхаа бөхийг тэврээд унтчихаж. Сэрээд хартал бурантгаа газар алдчихаж. Харин шилбүүрээ тас атгачихаж. Шилбүүрээрээ бурантгаа авах гэж байгаад бас газар алдчихлаа. Тэгээд тэмээнээсээ бууж чадалгүй явсаар шөнө болгоод гэрээ олдоггүй. Уйлаад хашгираад ч нэмэргүй. Шөнөөр дахиад тэмээн дээрээ унтчихав. Харин тэмээ минь гэрээ олоод очсон. Түүнээс хойш ээж айлын шилбүүр хаясан, бас нас бага байна гээд тэмээнд явуулаагүй. Шог зурагтаа тэмээгээ их зурна аа. ЗХУ-ын “Огонёк” сэтгүүлд намайг “Тэмээний хүүхэд” гэж бичиж байсан.
-За одоо үг олдож, тэмээ холдлоо. Таны Байды гэдэг нэр их сонин түүхтэй гэдэг. Залууст үүнийгээ яриад ярилцлагаа хумия даа, хоёулаа?
Аав минь надад анх Бадь гэж нэр өгсөн. Яг нарийн учрыг амьдад нь асууж чадаагүй. Ахыг Бархас гэдэг байсан. Тэгэхээр сүүлд бодож байхад ах бид хоёрын нэрийг нийлүүлбэл Бархасбадь гэж болохоор. Ийм нэг учир байж болохоор.  Намайг  нэгдүгээр ангид байхад манай монгол хэлний багш "Чиний энэ Бадь гэдэг нэр эр үг учраас эр үгийн "ы" залгана гээд Байды болгосон.  Тэгээд л Байды болсон. Харин орос руу сургуульд явах болсон чинь нэрээ соль гэж дөвчигнөөд, нэрээ солихгүй бол сургуульд явуулахгүй гээд.  Би ч үгүй л гээд гүрийчихсэн. Зураг бүхнийхээ дор  Байды гэж бичиж яваад л үхнэ дээ.
 -Яг одоо та ямар зураг зурмаар санагдаж  байна вэ?
-Өнөөдөр  тэр аяараа шог зургийн сэдэв. Монголын төр уг нь их бат бөх, хатуу чанд байсан. Одоо тун хэврэг болж. Төрийн ганхаж хугаршгүй алтан багана нь Хятадын хөөсөнцөрөөр хийсэн багананцар болжээ. Энэ тухай зурах гэж бодоод л явна. УИХ-д төрийн түшээд хоорондоо хэрэлдээд л, ярьж байгаа зүйл нь шал хэрэггүй юм. Нэг хүнийг ажлаас нь хална, халахгүй гэж зөндөө маргалдлаа. Цаана нь эх орон хэцүүдлээ. Монгол улс үндэсний аюулгүй байдал, төрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарахгүй бол болохгүй нь ээ. Үүнийг зурмаар байна. Улс төрийн сэдэвтэй үзэсгэлэн гаргадаг ч юм билүүШавь нартаа "Шог зураг бол дэлхийн ямар ч хэлтэй хүнд орчуулгагүйгээр хүрдэг болохоор хүн төрөлхтний урлаг юм" гэж хэлдэг.
-Оюутолгойг шоолж  та нэг зураа биз дээ?
Нарны нулимс гоожоод Оюутолгойд хандаж "Яана даа. Оюутолгой чи удахгүй хохимой толгой болох нь дээ" гэж хэлж байгаа зохиомж зурсан. 6 наснаасаа эхэлж тоолбол 70 гаруй жилийн турш зурлаа.Тиймээс миний бие  энэ урлагт зүтгэсээр л дуусна .
-Та нэг баяртай юм хэлнэ гэсэн юу вэ?
Уран зургийн галерейн дарга 50 зураг авахаар болсон. Над шиг гэртээ суудаг, нэмэлт ямар ч орлогүй хүнд их буян байхгүй юу. Бас нэг хүн 10 зураг авна гэлээ. Үүнийг л хэлэх гэсэн юм. 


- Олз сайтай л байгаа юм байна. Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
- "Олзолж яриа" авсанд бас хариу баярлалаа... /Ц.Байды зураач хойтон өдийд бас үзэсгэлэнгээ гаргаад зогсож байх биз ээ.../скачать dle 12.0

"Атомэкспо 2019" форум Сочи хотод болж байна

17/04/2019, 12:22

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“Эхийн алдар” одонтой эхчүүдэд жилд 30 тэрбум төгрөгийн тэтгэмж олгодог

17/04/2019, 11:59

Ц.Жадамбаа: Залуус бид асуудлыг судалж, аливаа зүйлд нухацтай хандах цаг ирсэн

16/04/2019, 14:14

Жил дөрвөн сарын дараа “Мөсөн өргөө” спортын ордонтой болно

16/04/2019, 14:10

“ЖДҮ корпораци” байгуулагдлаа

16/04/2019, 14:08

Дэлхийн Монгол туургатны “Өхөөрдөм гоёо 2019” наадмын бүртгэл эхэллээ

16/04/2019, 14:05

Дуучин Becky “Азийн шилдэг дуучин”-аар шалгарчээ

16/04/2019, 12:05

“Багш спорт-2019” наадамд Сайншанд сумын V сургуулийн багш нар тэргүүлэв

16/04/2019, 11:56

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийллээ

16/04/2019, 11:54

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д анхны Төрийн айлчлалаа хийнэ

16/04/2019, 11:52

Ж.Шижир: Сайн багш 10 дахин илүү орлого олно

16/04/2019, 11:16

Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

16/04/2019, 11:05

Нийт нутгаар шороон шуургатай байхыг анхаарууллаа

16/04/2019, 11:03

Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаав

16/04/2019, 11:00

Парисын Эх дагинын сүмд гал гарлаа

16/04/2019, 10:58

“Орлогод нийцсэн орон сууц”-ны 768 айлын барилга эхэллээ

16/04/2019, 10:46

Элчин сайд М.П.Сингх Монгол судлалыг дэмжихээ илэрхийлэв

16/04/2019, 10:43

Японы буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх 6-р сард нээлтээ хийнэ

15/04/2019, 14:38

МОНЦАМЭ, ТАСС агентлагийн хамтын ажиллагаа өргөжинө

15/04/2019, 14:08

Сүсэглэл, солиорлын дэнс: ЗОМБИ

15/04/2019, 13:24

“Талх чихэр” ХК “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг зарлаж байна

15/04/2019, 13:21

Хойд мөсөн далайн бүс нутгийн V форум боллоо

15/04/2019, 11:58

Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ

15/04/2019, 11:53

Гал түймрийн осол гамшгаас урьдчилан сэргийлэхийг уриалав

15/04/2019, 11:51

Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй

15/04/2019, 11:36

“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ

15/04/2019, 11:35

“70 АГШИН-70 ТҮҮХ” УРАЛДААН-32

15/04/2019, 11:30

Ерөнхийлөгч Х.Баттулга "Мөсөн ордон"-ы шав тавих ёслолд оролцов

15/04/2019, 09:32

С.Зоригийг хөнөөсөн хэргийг анх удаа УИХ-аар хэлэлцсэн долоо хоног

15/04/2019, 09:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

26/09/2018, 10:41

Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

1/04/2019, 16:46

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Ц.Нямдорж: Наадмаар морьдын медальд 288 сая төгрөг зарцуулдаг

3/04/2019, 11:35

Сонирхолтой зургууд

11/04/2019, 13:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

4/04/2019, 15:23

Дугуйчид оны анхны аяллаа хийлээ

20/03/2019, 13:37

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН бичлэгийг ЗУРГААР ҮЗҮҮЛЖ БАЙНА

31/03/2019, 16:30

????????? ????, ???????? ??? ??????? ?????? ???????

19/09/2018, 11:40

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Орхон аймагт "Эдийн засгийн форум 2019" чуулган эхэллээ

9/04/2019, 13:16

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Дэлхийн хамгийн сайхан номоор Хятад ном шалгарчээ

20/02/2019, 15:25

ХӨВСГӨЛ ДАЛАЙД “ЛЕКСУС-470” МАШИН ЖИВЖЭЭ

11/02/2019, 16:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүдочид “Дюссельдорфийн их дуулга”-аас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

26/02/2019, 10:21