iNet.mn дагах

Г.Алтан: Ц.Нямдорж сайд бид хоёрт ураг төрөл, ахан дүүсийн ямар нэг холбоо байхгүй

“Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтантай ярилцлаа.

-Монголбанкнаас “Капитал” банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө болон бусад төсөл хөтөлбөрүүдийн мөнгийг хэрхэх тухай шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л явна. Монголд их мөнгөний сураг гарах үед яагаад заавал таны нэр дурдагдаад байдаг юм бол оо?
-Сонирхолтой асуулт байна. (Инээв). Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үг байдаг байх аа. Хүн зөв амьдраад, зөв, чадварлаг хөдөлмөрлөөд, мөнгөний нөөцөө оновчтой удирдаж ажиллавал хэн ч мөнгөтэй болж болно. Миний хувьд бизнес хийж эхлээд 28 жилийн хугацаанд улсаас хөнгөлөлттэй нэг ч төгрөгийн зээл, мөнгө авч үзээгүй. Жишээлбэл, Хөгжлийн банк болон  ЖДҮ-ээс зээл авч үзээгүй. Мөн аливаа тендер, концессын гэрээгээр ч ажил авалгүй өөрийн хуримтлалаараа л бизнесээ хөгжүүлж ирсэн. Ёстой л Туулын мөсийг долоох шахам байж хуримтлуулж хөрөнгөтэй болсон минь үнээн. Мөнгөө гудсан доор хадгалалтай нь биш дээ. Мэдээж аль нэг банкинд хадгалуулж таарна. Гэтэл манай банкууд бүгд хувийн, ихэвчлэн нэг эзэнтэй. Тэр эзэн нь бусдын, иргэдийн, Нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын мөнгийг өөрийн хувийн компаниуддаа ашиглаж банкны эздүүдийн өөрийн компаниудын хөрөнгө уул овоо шиг болоод байдаг. Харин банк нь иргэдийн харилцах, хадгаламжийн мөнгийг нь дампуурсан гэж зарлаад тэгээд  бид хохироод л үлддэг юм байна.
Нээрээ ч их мөнгөний сураг гарахаар миний нэр дурдагдаад байдаг нь үнэн юм байна шүү. Сая “Капитал” банк дээр гэхэд 100-гаад тэрбум төгрөгөө нэг л өдөр дээрэмдүүлчихэв үү, хийсгэчихэв үү. Тэгэхдээ  энэ бол миний маш том алдаа. Аль 2016 онд хадгаламжаа “Капитал” банкнаас татах гэж байхад Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан “Алтан чи битгий энэ мөнгөө татаж аваарай. Капиталд байгаа мөнгийг чинь дампууруулахгүй” гэж амлаж байсан. Өнөөдрийн байдлаар яг бусад харилцах, хадгаламж эзэмшигч нартай  адил “Капитал” банкнаас нэг ч төгрөг одоо хүртэл авч чадаагүй байна.
-Та мөнгөө авч чадаагүй гэдэг нь хэр үнэнд ойрхон сонсогдох бол, мэдэхгүй юм. Хүмүүс хэлэхдээ таныг “Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад, данс нээлгээд хүүхдүүдийнхээ мөнгийг гаргаж авах аргаа олсон гэж ярьж байна. Ингэхдээ та нэг түрээслэгчдээ 20 саяын данс нээж өгөөд 19 саяыг нь өөрөө аваад нэг саяыг нь тухайн хүндээ өгсөн гэлцэж байна. Та энэ тал дээр тайлбар өгөөч?
-“Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нартай харилцаж ажилладгийн хувьд тийм санаа бол төрж байсан гэвч тэр санаагаа гүйцэлдүүлж чадаагүй. Хэрвээ энэ санаа биеллээ олсон бол манай хэдэн түрээслэгч ядахдаа нэг сая төгрөгтэй болох байсан. Нэг сая төгрөг бол бас мөнгө шүү дээ 2-3 сарын түрээсийн мөнгө болохоор. Энэ боломж үүгээр хаагдсан юм даа. Уг нь наад асуултаа та надаас асууж байхаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дээр очоод түрээслэгчидтэй уулзаад асуувал илүү байсан байх. Нэг сая төгрөг авсан хүн байна уу, үгүй юү гээд асуухад л наад хардлагын тань хариу гарна.
-Таны найз Хууль зүйн сайд болохоор та ийм итгэлтэй хэлээд байна уу. Уучлаарай, ингэж асуусанд. Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой таныг үргэлж холбох  юм. Саяын “Капитал” банкны  мэдээллийг  Г.Алтанд  түрүүлж хэлсэн гэсэн юм ч яригдаж л байна?  
-Ц.Нямдорж сайд “Капитал” банк дампуурах, эс дампуурахыг мэдээгүй байсан байх өө. Надад түрүүлж хэлсэн гэдэг нь ч худлаа. Түрүүлж хэлсэн байлаа гээд ч “Капитал” банкнаас миний мөнгө гарах боломж бололцоо, чадавх нь байгаагүй. Ц.Нямдорж сайд бид хоёр 1990 оноос хойш нэг нэгнээ мэддэг болсон. Бид хоёрт ураг төрөл, ахан дүүсийн ямар нэгэн холбоо байхгүй. Манай аав Увс аймгийн хүн. Увс аймагт төрж өссөн бүх хүнтэй би ч юм уу, сайд найз биш шүү дээ. Аль ч газар сайн нь ч бий, саар нь ч бий. Сайдыг би  их хүндэлж явдаг. Сайд намайг аливаа гэм буруутай, хууль бус үйлдэл хийдэггүй, хийх ч үгүй гэдгийг сайн мэддэг байх. Тэглээ гээд Ц.Нямдорж сайд хэзээ ч булхайтай үйлдэл хийсэн байхад намайг өмөөрч хамгаалахгүй. Гэхдээ та нар Ц.Нямдоржийг ямар ааш араншинтай хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй маш сайн мэднэ шүү дээ. Хэзээ ч муу зүйл хийсэн хүнийг өмгөөлж явахааргүй хүн. Би ч бас сайдаас хууль бус зүйл хэзээ ч гуйхгүй.
-Гэхдээ сая “Капитал” банкны асуудал дээр Таныг өмөөрөөд байсан даа?
-Би өмөөрөөд байсныг сонсоогүй юм байна. Өнөөдөр “Капитал” банк дээр ажиллаж байгаа эрх хүлээн авагч нарыг Ц.Нямдорж сайд томилоогүй. Тэр бол Монголбанкнаас томилогдсон хүмүүс байх. Тэд нараас сайд юм гуйхгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй.
-Таны нэртэй бас нэг хоршиж явдаг хүний нэг бол “Жаст”-ын Ш.Батхүү. Та хоёр хэдийнээс эхэлж нөхөрлөж эхлэв. Танаас олон удаа зээл авч байсан гэж сонсч байсан?
-Ш.Батхүү бид хоёр 1997-1998 оны хооронд танилцсан. Цуг нэг компани байгуулж хамтран бизнес хийж ажиллаж байсан удаа үгүй. Харин надаас 1998 онд анх 10.000 доллар зээлж аваад буцаад хүүтэй нь хамт өгч байсан. Үүнээс хойш олон ч удаа надаас зээл авч буцаан өгч байсан. “Бөмбөгөр” худалдааны төв шатаад намайг маш хүнд нөхцөл байдалд ороод байх үед миний мэдлийн шатахуун түгээх станцууд, агуулахыг бусдын өгч байсан үнээс арай өндөр үнээр худалдан авч байсан. Үүгээрээ тэр хүнд үед надад  их тусалсан хүн гэж би боддог. Ш.Батхүү “Хадгаламж” банкны эзэн сууж байхдаа “Хадгаламж” банкны баталгаа гаргаж миний хүү Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд хадгалагдаж байсан 32.855.296 ам.долларыг зээлж авсан. Энэ зээлийн гүйлгээнүүд бүгд банкны гүйлгээ, хуулга, баримтаар харагддаг. “Хадгаламж” банк өнөөдөр “Төрийн банк” болсон. “Хадгаламж” банкны эрх, үүрэг Төрийн банкинд шилжсэн учир шүүхийн шийдвэр “Ш.Батхүү зээлээ төлж чадаагүй нөхцөлд Төрийн банк төлөхөөр” шийдвэр гарсан байдаг.
Шүүхийн шийдвэр 2013 онд гарсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг авч чадаагүй. Ингэснээр 2010 онд зээлдүүлсэн мөнгөө арав гаруй жил олж авч чадахгүй хохирч явна. Нөгөө талаас Ш.Батхүү 2010 оноос хойш надаас бага багаар зээл авсаар явсан. Ш.Батхүүгийн эзэмшлийн “Олон овоот гоулд” ХХК-ийн лицензийг “Голдман сакс” банк 16.5 сая ам.долларт барьцаалсан байсан юм билээ. Ингээд Ш.Батхүү өөрийн үл хөдлөх хөрөнгөөр буюу аливаа хэлбэрээр төлж чадахгүй лицензүүдээ барьцаанаас гаргахын тулд надаас дахиад л зээл хүссэн. Гэвч надад тэр их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учир хэдэн үл хөдлөх хөрөнгө байсныг тодорхой хэмжээнд үнэлж Ш.Батхүү надаас зээл авч  “Голдман сакс”-ын өрөнд өгч лицензүүдээ барьцаанаас гаргасан байдаг. Зарим нэгээс нь дурдвал САПУ спирт, архи, пиво, ундааны бүрэн тохижуулсан ажиллаж байсан үйлдвэр, байшингийн хамт. Байшин нь та бүгдийн мэддэг “Талх чихэр” ХХК-ийн Б корпус. 20.000 ам метр талбайтай. Үүнээс гадна Нарны зам дагуу байршилтай гурван давхар үл хөдлөх хөрөнгө, нэг га газрын хамт, Зайсангийн аманд үл хөдлөх хөрөнгө, дөрвөн га газрын хамт гэх мэт. Энэ бүхэн 60 тэрбум төгрөг болсон байсан. Ш.Батхүү эргээд надад энэ өр төлбөрөө төлж чадахгүй болсон учир энэ өрөндөө “Олон овоот гоулд” ХХК-ийг надад өгч өр төлбөрөө хаасан аядсан юм. Дүгнэж хэлэхэд миний хүү Э.Сүрэнгээс Ш.Батхүү зээлж авсан 32.855.296 ам.доллар тусдаа, Г.Алтан надаас үл хөдлөх хөрөнгө ба бэлэн мөнгө зээлсэн 60 тэрбум төгрөг нь бас тусдаа  хоёр өөр зээлийн багц юм. Надаас зээлсэн 60 тэрбум төгрөгтөө  “Олон овоот гоулд” ХХК-ийг өгч зээлээ хаасан байдаг.
-Бизнес эрхлэгчид хатуу дүрэмтэй ажилладаг гэж хувьдаа би ойлгодог. Таны ярьсныг сонсохоор та “Жаст”-ын Ш.Батхүүтэй зөөлөн хэлбэр маягтай нэг ан мэт санагдаж байна. Нөгөө талаар бизнесийнхэн өөрт ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөх дургүй хүмүүс биз дээ?
-Үнэний ортой л үг байна. Миний хүү Э.Сүрэнд төлбөрийн баталгаа гаргаж өгсөн “Хадгаламж” банк нь хэцүүдчих гээд, өөрийн хөрөнгө нь дутагдаад нөгөө талаас Олон овоотоос гайгүй хэмжээний алт авна гэсэн хатуу итгэлтэйгээр Ш.Батхүү асар их ажил хийж байсныг харсан юм. Мэдээж Ш.Батхүү надад зээлээ төлнө гэсэн горьдлого үүрээд мөнгө гарцаагүй өгсөөр, өгсөөр чөтгөрийн тойрогт орсон нь үнэн.
-Үүнээс гадна “Стандарт” банк, Ш.Батхүү, Г.Алтан гурав ямар сэжүүрээр байнга хамтдаа яваад байдаг юм бэ?
-Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авсан. Мөн миний хүү Э.Сүрэнгээс зээл авсан. Ш.Батхүү бол зээлдэгч. “Стандарт” банк,  миний хүү хоёр зээлдүүлэгч. Үндсэндээ Ш.Батхүү бол хариуцагч, харин “Стандарт” банк, Э.Сүрэн нар хохирогчид. “Стандарт” банктай би бөгөөд миний хүү Э.Сүрэн ямар ч холбоогүй. Хольж хутгаад байдаг нь ухаан муугийнх уу, зориудынх уу би мэдэхгүй. Өнөөдөр “Стандарт” банкны өрийг төр төлчихлөө. Харин Монгол хүн, миний хүү Э.Сүрэнгийн өрийг шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад Төрийн банк төлөхгүй гүрийгээд  байх юм. Нэмээд өнөөдөр дахиад нэг Монголын банкинд мөнгөө дээрэмдүүлчээд сууж байна. Уг нь найдвартай гадаадын банкинд хадгалуулсан бол гэж одоо харамсаж байна. “Капитал” банкны үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгө хадгалуулж байснаараа асар их хохирол амсч байна.
-Таныг АТГ-аас шалгахаар болсон гэсэн мэдээлэл яг одоо явж байна. “Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг ашигласан гэх хэргээр. Та энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юү?
-Тийм юм байхгүй ээ.
-Та одоо ямар бизнес эрхэлж байгаа вэ?
-Их л олон төрлийн бизнес эрхэлдэг. Тэгэхдээ реклам шаардагдахгүй бизнес учир “Алтжин”, Г.Алтан гэсэн мэдээлэл хомс байгаа байх аа.
-Та Монголдоо амьдарч байгаа юу?
-Зөвхөн Монголдоо.скачать dle 12.0

Рианна ээж болохыг хүсч байна гэв

Өнөөдөр, 13:41

Манай улсад өнөөдөр дөрвөн тахь тээвэрлэн авчирч байна

Өнөөдөр, 13:32

Монгол офицер Нансон хотын хүндэт иргэн болжээ

Өнөөдөр, 13:30

Нэг өдөр гурван иргэн голын усанд осолджээ

Өнөөдөр, 11:23

Афганистанд энхийг сахиулсан монгол дайчдыг шагналаа

Өнөөдөр, 11:15

БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ

Өнөөдөр, 11:11

“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна

Өнөөдөр, 11:10

Азийн буддистуудын энхтайваны бага хурал Улаанбаатарт болно

Өнөөдөр, 11:09

МУГЖ Д.Алтанхуяг: Монголын үндэсний балетын сургуулиа дэлхийн тавцанд хүргэхийн төлөө ажиллана

Өчигдөр, 12:23

Дэлхийн өвд бүртгэлтэй өвсөн гүүр

Өчигдөр, 10:27

Дэлхийн II дайны үеийн дурлалт хос 75 жилийн дараа уулзжээ

Өчигдөр, 10:22

Таван хүн амиа алдсан ноцтой осол гарчээ

Өчигдөр, 10:11

Японд ажиллах залуусыг аравдугаар сард сонгон шалгаруулна

Өчигдөр, 10:06

Монголчуудын худалдан авах чадвар БНАСАУ-тай адил байна

Өчигдөр, 09:55

УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулийн төсөл өргөн барилаа

Өчигдөр, 09:53

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг үл тоож байна

Өчигдөр, 09:51

ЭЕШ-ЫГ ДҮГНЭХ ШИЛЭН ТЕХНОЛОГИ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Өчигдөр, 09:46

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 54

Өчигдөр, 09:41

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 55

Өчигдөр, 09:40

Владимир Путин: ОХУ болон Украины харилцааг сэргээх ямар ч боломжгүй

Өчигдөр, 09:35

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр 2019.06.17-ны өдрийн байдлаар 43165 хүүхэд хамрагдаад байна

Өчигдөр, 09:32

"Азийн ардын урлагийн наадам"-ын шагналтнууд тодров

Өчигдөр, 09:26

Хиймэл оюун ухааныг мэдээллийн салбарт ашиглаж эхэлсэн ч зарим агентлаг болгоомжилж байна

Өчигдөр, 09:23

Шарк Д.Энхтүвшин: Зах дээр мантуун бууз зараад явж байхад маань өнөөдрийн намайг хэн ч төсөөлөөгүй байх

17/06/2019, 20:21

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 56

17/06/2019, 18:31

Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлт боллоо

16/06/2019, 19:25

Хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа

16/06/2019, 17:24

Н.Энхболд: 38 орны цэрэг нэг дор цугладаг сургууль дэлхийд ховор

16/06/2019, 17:22

Их дээд сургуульд элсэн суралцагчдын ЭЕШ 6 сарын 17 буюу маргааш эхэлнэ

16/06/2019, 17:17

Нийслэлээс гарсан нийтийн тээврийн хэрэгслүүдийг буцааж байна

16/06/2019, 17:15

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

“Талын салхи-2019” олон улсын мото наадам эхэллээ

10/06/2019, 09:35

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

26/09/2018, 10:41

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52