iNet.mn дагах

Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн III хуралд 50 гаруй эрдэмтэн судлаач оролцов

“Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал” энэ сарын 3-5-нд боллоо. Хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Олон улсын компьютерын кодчиллын стандартын байгууллага Юникод консорциумтай хамтран зохион байгуулсан юм.


50 гаруй эрдэмтэн судлаач оролцсон, энэ удаагийн хурал нь, компьютерт монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох, монгол бичгийн цэг, таслал, форматын удирдлагын тухай хэлэлцэх, хэрэглэгчид хялбар дөхөм байх, харагдац сайтай, тогтвортой, бүрэн нийцэлтэй монгол бичгийн кодчиллын дүрэм боловсруулах зорилготой байв.

Хуралд, Монголын талаас “Монгол бичгийн юникодын тэмдэгтийн хүснэгт дэх хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарын дутагдалтай байдал”, “Монгол бичгийн хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарыг боловсронгуй болгох нь”, “Монгол хэлний юникодын блокыг боловсронгуй болгох нь” сэдвээр судлаач Б.Энхдалай, “Фонетикийн тунгаамал загвар” сэдвээр Болорсофт компанийн төлөөлөгч С.Бадрал, “Баг өөрчлөлттэй манай шийдлийн хэрэгжүүлэлтийн удиртгал: Тогтвортой, нэгдсэн кодчилолд хүрэх нь” сэдвээр ӨМӨЗО-ы Үндэсний хэрэг эрхлэх хорооны мэргэжилтэн Лианг Жингбао нар гол илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.


Монгол Улс болон ӨМӨЗО-ы судлаачдын харилцан санал нийлж байгаа чиглэл нь удирдах тэмдэгтүүдийн хэрэглээний нарийвчилсан дүрэмтэй болох, зарим удирдах тэмдэгтийг ашиглахаас аль болох татгалзах, тухайлбал, NNBSP-ийн оронд MVS-ийг ашиглах, ингэснээр текст шивэх процессыг түргэвчлэх, улмаар компьютер хооронд файл, баримт бичиг солилцоход формат, хэв хэлбэр алдагддаг гэсэн шүүмжлэл, асуудлыг шийдэх бололцоотой хэмээн үзсэн байна.
Юникодын консорциум байгууллага Монголын болон ӨМӨЗО-ы судлаачдын талаас гаргаж байгаа саналыг бүрэн хамруулах, уян хатан байр суурьтай хандана гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ, Монгол Улс, ӨМӨЗО-ы судлаачид саналаа нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал гэдгийг хурлын дүгнэлтэд дурдсан байна. Тухайлбал, эм үгийн Х, Г үсгийг тусад нь үсэг болгож кодлох гэсэн санал Болорсофт компаниас гаргасан. Гэхдээ энэ саналыг Монголын хэлний талын эрдэмтэд, ШУА, ӨМӨЗО-ы төлөөлөгчид дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. 

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч ач холбогдол өгч, энэ сарын 5-нд Юникод Консорциум байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, хурлын үр дүнг өндрөөр үнэлэн, цаашид Монголын эрдэмтэн, судлаач, холбогдох байгууллагатай ойр нягт хамтран ажиллах, монгол бичгийн цахим кодчиллын асуудлыг үр ашигтай, хэрэглэгчдэд хялбар байх талаар шийдвэрлэх, цахим орчинд саадгүй хэрэглэдэг болох талд анхаарахыг хүссэн юм.
“Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-аас дараах дүгнэлт, үр дүн гарлаа. Үүнд:
Тусдаа үсэг бий болгох (Character disunification):Тунгаамал загвар илтгэлээр дэвшүүлсэн тусдаа үсэг бий болгох санал нь дэмжихүйц санаа биш байна. Учир нь, тусдаа үсэг гаргаваас энэ нь ӨМӨЗО-ы үсгийн дүрмийн өнөөгийн хүрсэн түвшнийг үлэмж хэмжээгээр хойш татах сөрөг үр дагавартай байна.
Удирдах тэмдэг (Format control characters): Монгол бичгийн удирдах тэмдэгтүүдээр үсэг бүтээх дүрмийг нарийвчлан боловсруулах шаардлагатай. Энэ талаар холбогдох талууд тохиролцоонд хүрч шаардлагатай баримт бичгийн төслийг боловсруулна.
Баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах. Харилцан нийцэлтэй, хөрвөх чадвартай шийдэл бий болгох нөхцлийг бүрдүүлэхийн тулд кодчилол, үсгийн дүрс хувирлын дүрмийг илүү нарийвчилж стандартчилах хэрэгтэй байна. Дүрмийг Юникодын тэмдэгтийн хүснэгтийн түвшинд томьёолох нь зохих нарийн дүрэм болж чадахгүй юм.
Хувилбар сонголтын FVS удирдах тэмдгийн харагдах байдал. Анхны утгаар (by default) хувилбар сонголтын FVS удирдах тэмдгүүд харагддаг байх нь илүү тохирожтой юм. Харин бичвэрийн үсэгт нөлөө үзүүлэх үед үл харагддаг байх нь тохиромжтой.
Нуруу ба тэг-урттай холбогч (Nirugu or ZWJ):Нуруу болон тэг-урттай холбогчийн алинийг ч бие даасан хэлбэр болон товчилсон үгэнд ашиглаж болно.
Нуруу ба тэг-урттай холбогчийн (Nirugu or ZWJ) үгийн дотор хэрэглэгдэх нөхцөл. Нуруу ба тэг-урттай холбогчийн үгийн дунд ил байдлаар, хаах, оролцооны үүргээр оролцох үеийн дүрмийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна.
Байрлалын үл зохицол (Positional mismatching). Монгол бичгийн залгавруудын байрлал харилцан адилгүй байгаа асуудлыг шийдвэрлэх санал бэлтгэх шаардлагатай.
БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУА зэрэг төрийн байгууллага хурлыг хамтран зохион байгуулагчаар ажилласан бол Юникод Консорциум байгууллагаас 5 хүн, ӨМӨЗО-ы 8 судлаач, зайнаас АНУ, Япон, ӨМӨЗО-ы 4 судлаач, нийт 50 гаруй эрдэмтэн, судлаач санал, байр сууриа хуваалцлаа гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээлэв.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:44

    Al final, las tres drogas presentan eficacia semejante, quedando a criterio del paciente escoger aquella a la cual se adapte mejor, tomando en cuenta el precio y la posología. Mejor pagina para comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

С.БЯМБАДЭЛГЭР: Дохионы хэлний хэлмэрч хийхэд хөлийн хуруу минь хүртэл хөдөлдөг

Өчигдөр, 19:57

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

Өчигдөр, 19:55

Монголын ард түмнээс 30.000 бог малыг Хятадад хандивлаж байгааг Ерөнхийлөгч уламжлав

Өчигдөр, 19:54

БНХАУ-д тахал үүссэнээс хойш айлчилж буй анхны Төрийн тэргүүн боллоо

Өчигдөр, 19:51

Дөнгөж төрсөн охины өвөрмөц нүүрний хувирлыг гэрэл зурагт буулгажээ

Өчигдөр, 16:00

"The Hu" хамтлаг “Heavy Music Awards”-т нэр дэвшжээ

Өчигдөр, 15:54

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

Өчигдөр, 15:53

Дахиад хичээгээрэй, монголчууд аа!

Өчигдөр, 15:52

Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зурхай

21/02/2020, 20:01

Б.Энх-Амгалан: Дарханы замыг VI сарын 20-н гэхэд ашиглалтад оруулахаар хичээж байна

21/02/2020, 19:56

Дээд шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн намыг бүртгэлээ

21/02/2020, 19:43

С.Чинзориг: Өөрийгөө шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байна

21/02/2020, 18:58

ЭЛЧИН В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ЗАХИДЛАА ГАРДУУЛЛАА

21/02/2020, 18:36

Хулгана жилд зүг мөр гаргах ёс ба суудлын засал

21/02/2020, 16:56

Орчуулагч Ж.Нэргүйн ном гахай жилийн шилдэг бүтээлээр шалгарчээ

21/02/2020, 15:25

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРААС “ЦАГААН ЛАВАЙ” ЧУУЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ”-ИЙГ БАЙГУУЛЛАА

21/02/2020, 15:08

Шинэ гүүрийг “Олимпын” хэмээн нэрлэхээр тогтлоо

21/02/2020, 15:04

ЭМЯ: БНХАУ-аас бусад оронд “Ковид-19” халдварын тоо өссөөр байна

21/02/2020, 15:02

Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

21/02/2020, 15:00

“Оддын дайн” тоглоомд зориулсан "The Hu" хамтлагийн уран бүтээл

21/02/2020, 14:58

Майкл Блүүмберг сонгуулийн кампанит ажилдаа 409 сая ам.доллар зарцуулжээ

21/02/2020, 14:57

Дөрөв хоногт 99 мянган иргэн хувьцаагаа шалгаж, 59 мянган иргэн данс нээлгэжээ

21/02/2020, 14:56

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

21/02/2020, 14:54

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

21/02/2020, 14:53

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

20/02/2020, 21:18

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа

20/02/2020, 21:05

короновирусийн халдварын 14840 шинэ тохиолдол бүртгэгдэж 242 хүн нас баржээ

20/02/2020, 20:56

Ц.БАЯРДАВАА: Амьдралыг өөдрөгөөр харах боломжийг спорт надад бэлэглэсэн

20/02/2020, 20:53

Талийгаач С.Болороо бүсгүйг Засаг дарга нь дарамталдаг байсан уу?

20/02/2020, 20:51

Японы хоёр түшмэл аяллын хөлөг онгоц дээр коронавирусний халдвар авчээ

20/02/2020, 20:46

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13