iNet.mn дагах

У.Хүрэлсүхийн сүүлчийн стратеги

ХАГАРЧ БУЙ ЭРХ БАРИГЧИД
Өнөөгийн эрх баригч хүчин МАН-ын парламентын гишүүд дотроо У.Хүрэлсүхийн болон М.Энхболдын гэх хоёр том бүлэгт хуваагдаад байгааг бүгд мэдэх билээ. Гэвч саяхан спикер Г.Занданшатрын “санаачилсан” гэх их хурлыг хугацаанаас нь өмнө тарааж дахин сонгууль явуулахыг дэмжиж гишүүдийн гарын үсэг зурах аяны явцад хоёр том бүлэг дотроо дахин задарсан нь харагджээ. Онол ёсоор Хүүкийн талынхан шууд гарын үсэг зурж, М.Энхболдын талынхан эсэргүүцэх ёстой байсан ч Хүүкийн зарим хэсэг шууд эсэргүүцэж, М.Энхболдын талын зарим нь дэмжиж зурсан байна. Ялангуяа Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар тэргүүтэй кабинетийн сайдууд нь их хурал тарахыг эсэргүүцсэн аж. Харин нөгөө талын гишүүдийн хувьд “гишүүн биш болчихвол ерөнхийлөгч намайг хууль шүүхээр шалгуулахгүй гэдгийг Ерөнхий сайд та даагаарай” гэсэн захиастайгаар зуржээ.
МАН-ын удирдах байран дээр ийнхүү гишүүдийн гарын үсэг цуглуулж эхлэсэн ч 30 дөнгөж гараад зогсчээ. Гишүүдийн тоог нэмэхийн тулд юу юугүй 40 гараад 50 дөхөж буй гэсэн “бор шувуу”-г хэвлэлээр нисгэв. Нэгэнт шийдэгдсэн зүйлийг дэмжихгүй бол би муухай харагдана гэсэн айдсаар нь далимдуулж гишүүдийн гарын үсэг зуруулдаг энэ технологийг М.Энхболдыг спикерээс мултлахад Л.Оюун-Эрдэнэ нар чадварлаг ашигласан байдаг. Уншигч санаж байгаа бол М.Энхболдыг огцруулахаар 39 гишүүн гарын үсэг зурчихаад байна хэмээн байн байн хэвлэлийн хурлаар ярьдаг боловч нэрсийг нь харуулахгүй байсаар дуусгаж байсан. Харамсалтай нь энэ удаа уг технологи үүргээ гүйцэтгэсэнгүй. Тойргийн сонгогчдын санал сэтгэгдэл, хэвлэлээр гарч буй судлаачид, идэвхитэй хэсгийн байр сууриудаас их хурал тарлаа ч өөрийг нь дахин сонгох баталгаа огт байхгүй харин ч унах магадлал өндөр гэдгийг гишүүдийн ихэнх мэдэрсэн хэрэг л дээ. Мөн ээлжит бус сонгууль явуулахад МАН өөрийг нь нэр дэвшүүлэх магадлал тун бага. Намын дарга У.Хүрэлсүх  өөр шинэ залуучууд дэвшүүлэх илүү сонирхолтой байгаа тухай үнэр авчээ.
Олон жил парламентэд сонгогдсон гишүүдийн хувьд 2020 онд дахин нам нь ялах эсэх нь тийм ч чухал биш. Харин 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд илүү хорхойсож буй. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ц.Нямдоржийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох юм гэсэн үгийг намын дарга У.Хүрэлсүх Ц.Нямдоржид өөрт нь хэлжээ. Ерөнхий сайд өөрийн засгаа илүү бат бөх байлгах гэсэн зорилгоор “хэлсэн” байж болох ч чухам энэ мессеж л түүнийг дэмжигчдийг дотор нь хагалж эхэлсэн байна. Учир нь, 2021 оны Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн дотроо тооцож байсан Сү.Батболдын фракцынхны дургүйг хүргэсэн хэрэг. Ц.Нямдорж сайд ч хэвлэлээр гөвүүлж буйгаа үүнтэй холбон ойлгож суугаа нь гарцаагүй. Ийнхүү ерөнхий сайд маань  өөрийнхөө засгийн дэмжигчдийг сүхдэх операцийг “амжилттай” гүйцэтгэж эхлээд байна.
 У.ХҮРЭЛСҮХИЙН СҮҮЛЧИЙН СТРАТЕГИ ГАЦАВ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор явуулах бүх нийтийн санал асуулгатай хамт парламентийн ээлжит бус сонгууль явуулах мэргэн санаа МАН-ын удирдлагад гэнэт төржээ. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй хамт солонгос судлаачдаар хийлгэсэн судалгаагаар нь У.Хүрэлсүхийн рейтинг энэ үед хамгийн өндөр байна. Цаашид амьдрал сайжрахгүй, хариуцлага тооцохгүй, шударга ёс тогтохгүй учраас шинэ жил, цагаан сар, хавар гэх дарааллаар түүнд итгэх нийгмийн итгэл унах болно. Ингээд ирэх зургаан сарын сонгууль болоход Ерөнхий сайдын рейтинг хамгийн доод түвшиндээ хүрч сонгуульд ялагдах бодитой аюул нүүрлэсэн хэрэг. Үүнтэй зэрэгцээд У.Хүрэлсүхийг өөрийг нь огцруулах “валкури” ажиллагаа бүлэг дотор нь эрчимжсэн тул тэрээр яаралтай арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн нь ээлжит бус сонгууль юм.
Сонгуулийн стратеги тухайн нийгмийнхээ хөгжлийн түвшин, иргэдийн амьжиргаа, үндэстний соёл, эдийн засгийн бүтэц гэсэн дөрвөн гол тулгуураас голлон хамаарч боловсрогддог.  Монголын хувьд байгалийн нөөц дээр суурилсан үндсэрхэг популизмтай Латин Америк маягийн сонгуулийн стратеги илүү үр нөлөөтэйгээ харуулсан. “Хуурна даа” бишээ хурандаа У.Хүрэлсүх ч ийм л нэг дүр. Ийм дүрүүд инстүүцийн гэхээсээ хувь хүний тоглолттой байдаг гэдгийг долоо хоног болгон намынхнаа загнаж, хүчин, хулгай хийдгээр нь парламентийн бүлгийн гишүүдээ цоллож суудаг түүний авир төрхөөс амархан нотлож болно. Бас байсхийгээд л  нэг уурхай төрд хурааж авдагаар нь мэдэж болно.
Түүний сонгуулийн стратегийг таамаглахад ч амархан юм.  У.Хүрэлсүх дахин ялж Ерөнхий сайд болохын тулд намаа цэвэрлэсэн гэсэн имиж бүрдүүлэх ёстой. Үүний тулд М.Энхболдыг дэмжигч 32 гишүүн болон зарим нэг ЖДҮ-гээр ял авч болзошгүй гишүүдийг  дахин нэр дэвшүүлэхгүй. Оронд нь залуучуудыг нэр дэвшүүлэхээ зарлана хэмээн ойр хүрээндээ тохирсон мэдээлэл бий. Гэвч гэрэл цохисноор нэр дэвшихийг горилсон залуучууд нь намын байраар эргэлдсэн ч “гомдсон” гишүүдийн цуваа зөрөөд МАХН-ын дарга Н.Энхбаярын үүдэнд овоорох аюул бий болжээ. Гишүүд ч тэнэг биш болохоор энэ шалтгаанаар сонгуулийн холимог тогтолцоог унагаж, жижиг мажориторийг авч үлдэж өөр өөрийн тойргоо “усалж” эхлэжээ.  Ухаандаа намын даргынхаа хамаарлаас зугтаж буй хэрэг юм. Юун хурандаа У.Хүрэлсүхийн “өндөр” нэр хүндээр дахин сонгогдохыг зорих вэ.
 Ерөнхий сайдын барьж буй хоёр дахь стратеги нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр батлуулж сонгуульд орох юм. Батлуулснаар таны нэр хүнд өмнө гэж хажуунаас нь хангалттай олон хүн ч зөвлөж буй. Гэвч энэ төсөлд хууль эрх зүйн зарим сайн зүйл заалт орсон ч эдийн засгийн хувьд ирэх хорин жилийн маргааныг үндсийг тарьсан зүйл заалтууд ч бий. Жишээ нь, УИХ-ын 20 гишүүний саналаар оруулсан гэх “стратегийн ордын хувьд өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэнэ” заалт. Энэ заалт батлагдвал дараагийн парламентын гишүүдийн хийдэг гол ажил нь стратегийн ордуудын жагсаалтын тоог нэмж суудаг гол ажилтай л болгоно. Төр заавал 51 эсвэл 66 гаас дээш хувь эзэмших шаардлага гарч Оюутолгойгоос эхлээд нийгэмчлэх асар том инжерничлэл эхлэх бизээ. Гадаадын хөрөнгө оруулалт саарснаар төгрөгийн ханш эрс суларч, инфляцийг хөөргөдөж ядуурал , ажилгүйдэл, нэмэгдсэнээр өртөг нь У.Хүрэлсүх дээр өөр дээр нь л ирэх болно.
Мөн улс төрийн намуудын гишүүдийн тоо 21000 аас дээш байх заалт батлагдвал бүх намыг дахин бүртгэх, гишүүнчлэлийн давхардлыг  шалгах нэрийдлээр Ерөнхийлөгчийн зүгээс намуудыг тараах шахалт албан ёсоор эхлэх эрсдэлтэй. Хамгийн түрүүнд өөрийнх нь МАН үүнд өртөнө гэдгийг тооцсон л байх ёстой. Гэвч  одоохондоо өөрөө л тэсэж байвал алсын юм хэнд хамаатай.
Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сонгуулийн стратеги гацах талдаа орж байна. Түүнээс хэрхэн амжилттай мултарч гарах, намаа яаж ялуулах нь системтэй бодсон төлөвлөгөөнөөс хамаарах ёстой. Гэвч одоохондоо өөрийн дэвших сонирхолтой орхон, хэнтий, сүхбаатар аймгуудад сонгогчиддоо чихэр тараасан шиг явна. Сонирхуулахад хишиг түгээх ийм пр технологийн тухай 2017 онд бичсэн “Богдоо боов хайрла менежмент” http://amjilt.news/9410 гэсэн жижиг нийтлэл бий шүү.
Сонирхох хэсэг нь уншина бизээ.
УЛС ТӨРИЙН МЕНЕЖЕР О.ЧУЛУУНБИЛЭГскачать dle 12.0
984 Сэтгэгдэл

984 сэтгэгдэл

  1. najbolje frizure za tanku kosu

    2020/02/01 05:02:19

  2. wedge sneaker ash

    2020/02/01 15:02:23

  3. coque iphone 5 5s se bross茅 gel bleu

    2020/02/02 00:02:58

Сэтгэгдэл үлдээх

Хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байна

2/06/2020, 18:14

Б.Нямтайшир: Би эцэг хүний хувиар хүүгийнхээ дуу хоолой болж, сонгуулийн кампанит ажилд нь идэвхийлэн оролцох болно

2/06/2020, 18:12

АНУ-д 1 сая ам.долларын тусламж олгоно

2/06/2020, 18:10

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

2/06/2020, 18:08

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 тохиолдол бүртгэгдлээ

29/05/2020, 14:02

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМАА ҮЗЭГЧДИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙГЭЭР ЁСЛОН ТЭМДЭГЛЭНЭ

29/05/2020, 13:58

ӨВӨР МОНГОЛД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСЫН БҮХ ТОХИОЛДОЛ ЭДГЭРЧЭЭ

29/05/2020, 13:53

Ч.ХҮРЭЛБААТАР:МОНГОЛ ЗУРГААН ДААЛГАВРАА БИЕЛҮҮЛЖ, СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ НАХЦӨЛИЙГ ХАНГАЛАА

29/05/2020, 13:50

Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна Нийтлэсэн 2020-05-27 0

28/05/2020, 15:55

Дугуйчид мод тарих аялал хийв

28/05/2020, 15:54

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдныхаа цалинг ирэх сараас нэмнэ

28/05/2020, 15:52

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнав

28/05/2020, 15:51

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цахим үйл ажиллагаануудыг зохион байгуулна

28/05/2020, 15:50

Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

28/05/2020, 15:49

Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ

27/05/2020, 12:02

Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ

27/05/2020, 12:01

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгав

27/05/2020, 12:00

Монгол Улс иргэдээ татан авсан үзүүлэлтээр ХБНГУ-ын ард хоёрт эрэмбэлэгдэж байна

27/05/2020, 11:59

Э.ЦЭЛМЭГ: Эмгэн хумсны өндөг хуурай хөрсөнд амилдаггүй

26/05/2020, 15:32

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

26/05/2020, 15:29

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 20 боллоо

26/05/2020, 15:25

ОХУ-аас 594 иргэнээ төмөр замаар татан авна

26/05/2020, 15:23

БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

26/05/2020, 15:21

Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

26/05/2020, 15:19

Г.ЦЭЦГЭЭ: Органик бүтээгдэхүүн тариалахад бага хэмжээтэй талбай тохиромжтой

25/05/2020, 13:38

Үндсэн хуулийн өөрчлөлтүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

25/05/2020, 13:37

Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

25/05/2020, 13:23

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

25/05/2020, 13:20

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

25/05/2020, 13:18

Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ

25/05/2020, 13:14

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19